Жил бүрийн Крисмасаар Австрали орон даяар урт амралт үргэлжилдэг. Хүүхдүүдийн сургууль дуусч, зун цаг эхэлж яг л манай Наадамаар яаж амардаг билээ, түүнтэй адилхан амардаг. 2016 оны крисмасаар Аделэйд хот руу аялсан, 2017 оны крисмасаар Голд Коуст, Бризбен хот руу аялсан уламжлалаа хадгалан гэр бүлийн найзуудтайгаа хамтдаа 2018 оны крисмасаар Виктория мужид байрладаг Lakes Entrance хэмээх хотод амрав.

Том хотуудтай харьцуулвал хүний хөдөлгөөн харьцангуй багатай их амар байлаа. Канберра хотоос 412 км зайтай бөгөөд Мельбүрнээс 320 км зайд оршдог. Гурван гэр бүлээрээ нийт 5 хоног кэмпинг хийж амарсан. Очсон өдрийн орой нь Сиднейд байдаг хамаатнуудтайгаа монголоос ирсэн зочидтойгоо хамт байхад нь тэнд уулзаж цагийг сайхан өнгөрүүлэв.

Кэмпинг хийхэд хүүхдүүдэд их сайхан байдаг. Өглөө босонгуутаа тааваараа майхангаасаа гараад л дугуйгаа унаад, басейнд сэлээд, үсэрдэг тоглоомууд дээр тоглоод л.. Томчууд нь махаа шарж идээд, далайн эрэгт усанд ороод, хүүхдүүдтэйгээ басейнд сэлээд амарч байтал нэг л мэдэхэд буцах болчихно доо. Lakes Entrance нь загасчдын хувьд диваажин хот байсан. Завь түрээслэж аваад далай руу гараад л уургаа шидээд загас бариад суучихдаг гэсэн. Завь түрээслүүлнэ гэсэн зар дүүрэн харагдсан. Мөн загас сайтай газар ирсэнийх гээд fish n’ chips авч идсэн чинь бас л янзтай амттай байсан шүү.

View this post on Instagram

Lakes Entrance

A post shared by Hantulga Galaa (@hantulga) on

(Visited 5 times, 1 visits today)

Leave A Comment

Your email address will not be published. Required fields are marked *