Өмнөх оны крисмасын урт амралтаар Аделэйд аялж байсан бол 2017 оны крисмасаар Харингтон, Бризбен, Голд Коуст, Кофс Харбор хотуудаар нийт 7 хоног 2500 орчим км замыг аялав. Түрүү жил хамтдаа Аделэйд явсан гэр бүлийнхээ найзуудтай хамт зугаалав.

2017.12.22-нд Канберрагаас гараад Сидней хотод очиж хоноод маргааш нь Сиднейгээс хойд зүгт 335 км зайд байрлах Харрингтон хэмээх газарт очиж кэмпинг хийж 3 хонов. Авга ах маань хүүгийнхээ гэр бүл дээр амрахаар монголоос ирсэн байв. Хэд хоног сайн даалуудаж аваад цааш Бризбен хотод очив. Coot-tha уулан дээрээс Бризбен хотыг харж, Springbrook National Park -т очиж Natural Bridge үзэв. Мөн Tamborine Mountain дахь Glow Worm Caves ээр зочлов.

Бризбенээс холгүй Голд Коуст хэмээх Австралийн хамгийн том зугаа, цэнгээний гэж хэлж болох хот байрладаг. Голд Коуст хотод төрсөн өдрийн оройн хоол идээд маргааш нь Sea World хэмээх усан паркт хүүхдүүдээ тоглуулаад оройдоо буцав. Буцах замдаа Byron Bay хотоор дайраад Coffs Harbour хотод хоноглов. Хоноглосон байр маань ихээхэн сонирхолтой байр байсан бөгөөд өглөө эртлэн гарцгааж Big Banana хэмээх тоглоомын төвд тоглоод бидний хувьд Сидней хотын зүг хөдөлж, найзын маань гэр бүл Канберра руу явав.

Сиднейд ирсэн оройдоо хувцасаа сольж аваад танилынхаа ажилладаг хотын төвийн офисын байрнаас шинэ оны ёслолын буудлага үзсэнээр бидний аялал адал явдал, алжаал ихтэйгээр өндөрлөв. Маргааш нь гэрийн зүг жолоо залав.

View this post on Instagram

Gold Coast

A post shared by Hantulga Galaa (@hantulga) on

(Visited 1 times, 1 visits today)

Leave A Comment

Your email address will not be published. Required fields are marked *