Гэр бүлийн найзуудтайгаа, дүүтэйгээ 2017 оны эхээр Америкийн Хавайн аралд амрав. Оахү арлын Вайкики хотод 5 хоносон. Дараахь зүйлсийг хийхийг өөрийн туршлага дээр үндэслэн санал болгоё:

  • Hanauma Bay – сэлж чаддаггүй над шиг хүн хүртэл сноркл хийж болж байсан. Амьд аквариум дотор л сэлнэ гэсэн үг. Тасархай мэдрэмж!
  • Polynesian Cultural Center – соёл, түүхтэй танилцах боломжтой сонирхолтой хөтөлбөр.
  • Kualoa Ranch – Jurassic Park киноны зураг авалтыг хийсэн байгалийн үзэсгэлэнт газар. Ам ангайм гайхамшигт тогтоцтой байгаль.
  • Waikiki beach – хотын төвтэй хамгийн ойр жуулчдын их очдог бийч.
  • Dole pineapple plantation – хан боргоцой жимсний тариалангийн талбайтай танилцах аялал.
  • Cheesecake Factory ресторанд хооллохыг санал болгоё.
View this post on Instagram

Sunset in Honolulu, Hawaii, Waikiki Beach

A post shared by Hantulga Galaa (@hantulga) on

Машин түрээслээд явах нь илүү амар санагдсан. Зочид буудал, air BnB байрнууд нь нилээн хуучирсан хэдий ч уур амьсгал, орчин нь үнэхээр өвөрмөц, сайхан газар байна лээ. Биднийг очиход онгоц дүүрэн л япон, солонгос жуулчид буугаад immigration-ээр орох гээд хамт очерлож байсан. Ихэнх хоолны газар ороход меню нь япон хэл дээр давхар бичигдсэн байсан нь сонирхолтой. Санаандгүй тохиолдлоор аав ээжийнхээ найзуудтай таарч хамт далайн эрэг дээр оройн хоолонд оров.

(Visited 1 times, 1 visits today)

Leave A Comment

Your email address will not be published. Required fields are marked *