2016 оны төгсгөлд хүн амынхаа тоогоор Австралийн тав дахь том хот Аделэйдэд гэр бүлийн найзуудын хамтаар машинаараа аялав. Нийт 2016.12.23-наас эхлээд нийт 5 хоногийн дотор 2400 км гаруй зам туулсан. Аделэйд орох замдаа Канберрагаас 335 км зайд байрлах Наррандера хэмээх жижиг хотод хоноглов.

Энэ хугацаанд Mount Lofty, Glenelg beach, CBD – Rundle Mall зэрэг газраар явж гэртээ буцах замдаа Австралийн вино үйлдвэрлэлийн төв бүс нутаг болох Barossa Valley-д байрлах Jacob’s Creek виноны үйлдвэртэй танилцав. Аделэйд хот нь Өмнөд Австрали мужийн нийслэл бөгөөд Виктория мужаас Өмнөд Австрали мужийн нутаг дэвсгэр рүү орж буй машин бүрийн ачаа баглааг шалгадаг нь их сүртэй санагдсан. Жимсний бүтээгдэхүүнийг огт оруулахгүйгээр хориглодог юм билээ.

Аделэйд хотод амьдардаг монголчууд маань цөөхүүлээ тул бие биетэйгээ их дотно байдаг бөгөөд Крисмасын өдөр бөөндөө цуглаж мах шарж идэнгээ далайн усанд орж хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэв. Крисмасын өдрийн температур 40 градус байлаа.

Jacob’s Creek-ээс буцах замдаа өөр газарт хонохгүйгээр шууд гэрийн зүг явсан. Зам зуур зүүрмэглээд жолоогоо хэд хэд солилцон байж шөнийн 2 цагийн үед гэртээ орж ирсэн билээ.

View this post on Instagram

Glenelg Beach, Adelaide

A post shared by Hantulga Galaa (@hantulga) on

(Visited 6 times, 1 visits today)

Leave A Comment

Your email address will not be published. Required fields are marked *