Эрт дээр үед Австралийн эх газартай нэгдмэл нэг газар нутагтай байж байгаад салсан Тасманийн арал дээр 2015 оны 6-р сард очиж Хобарт болон Дэвэнпорт хотуудаар 3 хонож машинтай аялав. Tasmanian devil гэдэг амьтныг ямар ч байсан амьдаар нь харсан. Их жижигхэн амьтан байдаг юм билээ.

Тасманийн нийслэл Хобарт хотоос 100 км зайд оршдог Порт Артурт очиж сонирхов. Энэхүү жижиг тосгон нь эрт дээр үед Англиас цөлөгдөж Австралид анх ирсэн хоригдлуудыг буулгаж шоронд хорьж байсан аж. Тухайн үед ашиглаж байсан шоронгийн үлдсэн барилгыг одоо нээлттэй байдлаар хүмүүст үзүүлдэг болсон байсан.

Мөн MONA буюу Хуучин ба Шинэ Урлагийн музейг сонирхсон. Газар доор хийгдсэн ихээхэн өвөрмөц энэхүү музей нь урлаг сонирхогчдын хувьд заавал очиж үзэх ёстой газрын нэг мэт санагдав.

(Visited 1 times, 1 visits today)

Leave A Comment

Your email address will not be published. Required fields are marked *