Feb 11

Ялтын хэлэлцээр

Posted by Hantulga in Түүх

Ялтын бага хурлын 70 жилийн ойг тохиолдуулан түүхийн ухааны доктор Р.Болдын бичиж, 2008 онд хэвлүүлсэн “Монголын тусгаар тогтнол, Америкийн нэгдсэн Улс, 1910-1973” номноос зохиогчийн зөвшөөрлөөр дараах хэсгийг толилуулж байна.

3.4. Ялтын хэлэлцээр [1]Крымская (Ялтинская) конференция, 1945 год

 

Хятадад Америкийн цэргийг буулгаж байлдуулах Гоминдàны Çàñãèéí газрын хүсэлтийг Рузвелüт хүлээн аваагүй байна. Тегераны бага хурлаас Хятадыг холбоотны хувьд идэвхгүй байр суурь баримтлàж байгааг шүүмжилжээ. Америкийн цэргийн удирдлага Номхон далайд хийх дайн сунжирч хүн хүчний үлэмж хохирол учрах төлөвтэй тул ЗХУ-ыг хуурай газраар Японы эсрэг дайнд татан оруулах зөвлөмжийг Рузвельтэд өгчээ. Иймд Рузвельт ЗХУ-д суух Ýë÷èí сайдаар Харриманыг 1943 онд томилж Японы эсрэг дайнд Зөвлөлтийг татан оруулах үүрэг өгчээ. Харриман Сталинтай энэ асуудлаар олонтаа уулзаж санал солилцож байв. Сталин Харриманд Монголын нутгаас Японы эсрэг цохилт өгөх төлөвлөгөө боловсруулж байгаагаа анх удаа 1944 оны 10 дугаар сарын 17-нд мэдэгджээ.[2] Сталин Харриманд “Тегеранд миний дурдаагүй ганц асуудал бол Ар Монголын статус-квог хүлээн зөвшөөрөх буюу Áүгд Íайрамдах Ар Монгол Óлсыг бие даасан (identity)хэвээр байлгах явдал” гэж 1944 оны 12 дугаар сарын 14-нд хэлсэн нь дайнд орох улс төрийн нэг болзол нь байв.[3] Харриман БНМАУ-ын статус-квогийн асуудлыг “…Ñибирийн өмнөд хэсгийн урт хилээ хамгаалах гэсэн…зөвлөлтийн байр суурь…тул энэ нь миний хувьд гайхал төрүүлсэнгүй…” хэмээн хүлээн авчээ. Рузвельт, Черчилëь, Сталин нар Ялтад долоо хоногийн туршид 1945 оны 2 дугаар сарын 4-11 хүртэл найман салбар хуралдаанаар Европ, Герман, НҮБ зэрэг дайны дараах энх тайван, аюулгүй байдлын асуудлыг ярилцан тогтсон билээ. Ялтын хуралд АНУ-ын албан ёсны төлөөлөгчид дараах бүрэлдэхүүнтэй оролцжээ. Үүнд: Тнбд Стеттиниус, ЗХУ-д суугаа Ýë÷èí сайд Харриман, Ерөнхийлөгчийн Òамгын Ãазрын дарга адмирал Лейхи, Õуурай замын цэргийн штабын дарга генерал Маршалл, Òэнгисийн цэргийн командлагч адмирал Кинг, Õуурай замын цэргийн Íисэх хүчний командлагч генерал Арнолд, Москва дахь америкийн Öэргийн төлөөлөгч генерал Дийн нар юм. ТД-ын Дорнод Европын хэлтсийн дарга Бохлен Рузвельтийн орчуулагчаар ажилласан байна. Рузвельт Ялтад ирмэгц зөвлөхүүдтэйгээ 1945 оны 2 дугаар сарын 4-нд зөвлөлджээ. Зөвлөгөөнд Харриман “Сталин Ар Монголд статус-квог нь хадгалах сонирхолтой” байгааг сануулахад Рузвельт Монголын статус-квогийн талаар Сталины бодлыг мэдсэний дараа Чан Кайшигийн зөвшөөрөл авахыг чиглэл болгожээ.[4] Рузвельт Монголын статус-квог Хятадтай ярихгүйгээр шийдвэрлэхэд бэрх гэдгийг тооцож байв. Алс Äорнодын асуудал Ялтын хурлын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд байгаагүй бөгөөд Рузвельт ЗХУ-ыг Японы эсрэг дайнд оруулах асуудлыг нууцлан, зөвхөн цэргийн зөвлөхүүд, Харриман нартай л зөвлөлдөж, Тнбд Стеттиниусыг ч оролцуулаагүй байна. Сталин, Рузвельт нар 1945 оны 2 дугаар сарын 8-ны үдээс хойш товч уулзаж (хагас цаг) Àлс Äорнодын талаар ярилцжээ. Энэхүү уулзалтад, Молотов, Харриман, орчуулагчаар В.Н.Павлов, Ч. E.Бохлен (1955 онд Ýë÷èí сайдаар ЗХУ-д суусан) нар оролцжээ. Тэд Àлс Äорнодод Японы эсрэг хамтран ажиллах, дайны дараах зарим нэгэн асуудлыг хөндсөний дараа Сталин Японы эсрэг дайнд Зөвлөлт оролцох улс төрийн нөхцлийг ярилцúя гээд энэ тухай Харримантай ярилцсан гэжээ. Рузвельт мэдээлэл авснаа нотлîсон байна. Чингэмэгц Сталин Àð Монголын статус кво-г хадгалахыг санал болгожээ. Рузвельт зөвшөөрсөн байна. Сталин дайнд орох болзлоо бичгийн хэлбэрээр хийж гурван тал гарын үсэг зурахыг санал болгосныг ч Рузвельт хүлээн авчээ.[5] Молотов 2 дугаар сарын 10-ны үдээс хойш “Японы эсрэг Зөвлөлт Холбоот Улс дайнд орохтой холбогдсон маршал Сталины улс төрийн нөхцөл“ гэсэн хэлэлцээрийн төслийг Харриманд өгчээ.[6] Харрриман энэхүү төсөлд гурван засвар хийж Рузвельтэд танилцуулан Молотовт буцаан өгчээ.[7]2 дугаар сарын 10-ны үдээс хойш гурван гүрний удирдагч бусад асуудлаар салбар хуралдаантай байв. Хуралдааны түр завсарлагаанаар Сталин Рузвельт, Харимман нартай ярилцахдаа Ар Монголын статус-квогийн талаар Чан Кайшигийн зөвшөөрлийг авах санал дэвшүүлж зөвшөөрүүлэн энэхүүөгүүлбэрээ оруулсан төслөө тэр шөнөдөө хийж Харриманд өглөөөгүүлжээ. Харриман төслийн талаар адмирал Лейхи, генерал Маршалл, адмирал Кинг нараас саналыг нь авчээ. 2 дугаар сарын 10-ны оройн салбар хуралдаанд Сталин “ЗХУ Японы эсрэг дайнд Германыг бууж өгснөөс хойш хоёроос гурван сарын дараа тодорхой болзолтойгоор орно” гэж хэлжээ. Рузвельт “өөрөөс нь авсан зүйлийг л зөвхөн буцаан авах манай холбоотны санал нь байж болох зүйл” хэмээн дэмжсэн байна. Сталин “Японы булаан авсан зүйлсийг л зөвхөн эргүүлэн авч байна, Японоос дайны төлбөр шаардахгүй” гэжээ. Рузвельт Ялтаас яаравчлан буцах болсон тул гурван гүрний удирдагчид 2 дугаар сарын 11-ний өдрийн зоогийí үеэр “Японы эсрэг Зөвлөлт Холбоот Улс дайнд орохтой холбогдсон Хэлэлцээр”- т гарын үсэг зуржээ. Черчилльд энэхүү хэлэлцээр байгуулах тухай жичид нь танилцуулж гарын үсэг зуруулах зөвшөөрлийг нь авч байснаас биш түүнтэй Сталин, Рузвельт БНМАУ-ын статус-квог хадгалах талаар нүүр тулж ярилцаагүй байна. Хэлэлцээрийг нэг жилийн хугацаанд нууцлàсны дараа ил гаргахаар тохиролцжээ. Стеттиниус Àлс Äорнодын “хэлэлцээрт Ерөнхийлөгч цэргийн хэргийн амин чухал ашиг сонирхолын үүднээс гарын үсэг зурсан юм. Зөвлөлтийг Японы эсрэг дайнд татан оруулах ёстой гэж цэргийнхэн үзэж байлаа” гэж бичжээ.[8] Японд алдсан зарим арлуудыг эргүүлэн авах, Номхон далайд гарах Òэнгисийн Öэргийн боомттой болох, тус боомтыг нутагтайгаа холбосон төмөр замд хяналтаа тогтоох буюу Õаант Оросын 1896 онд Чин Улсад тавьж байсан шаардлагаа л давтсан байна.

Ерөнхийлөгч Рузвельт Ялтын уулзалтын дүнгийн тухай Америкийн Конгресст 3 дугаар сарын 1-нд үг хэлэхдээ “цэргийн мэрэгжилтнүүдийн төвшинд хийсэн уулзалтаар Японы эсрэг дайралтаа идэвхжүүлэхээр л тохиролцов” гэснээс өөр зүйлийг Àлс Äорнодын талаар дурдаагүй байна. АНУ-д суугаа Хятадын Ýë÷èí сайд Тао Минвей Рузвельтэд 1945 оны 3 дугаар сарын 12-нд бараалхахдаа Ялтад Сталин Àлс Äорнодын талаар санал тавьсан эсэхийг лавлажээ. Рузвельт гурван санал тавьсан гээд нэгдүгээрт, Àð Монголын статус-квог хүлээн зөвшөөрөх, гэхдээ Àð Монголын бүрэн эрх тэртээ тэргүй Хятадын мэдэлд тул түүний статус-квог хадгалах нь төвөг удахгүй гэсэн байна.[9] Тао Минвей Çàñãèéí газартаа ирээдүйд байгуулах Зөвлөлт, Хятадын хэлэлцээрт Америкийг гуравдагч тал болон нэгдэх хүсэлт тавихыг санал болгожээ.Харлей Сталинтай Рузвельтийн даалгавраар Москвад 1945 оны 4 дүгээр сарын 15-нд уулзаж Зөвлөлт Àлс Äорнодод хүчээ төвлөрүүлсний дараа Ялтын хэлэлцээрийн агуулгыг Чан Кайшид мэдэгдэж хэрэгжүүлэхийг ятгахаар тохиролцжээ. Гэвч Харлей Ялтын тохиролцооны агуулгыг Чан Кайшид 1945 оны 5 дугаар 22-нд аминчлан хэлсэн байна. Чан Кайши Америкийн Ýë÷èí сайд Харлей, Зөвлөлтийн Ýë÷èí сайд Петров нарт Зөвлөлт, Хятадын яриа хэлцээ явагдвал Àð Монголын асуудлыг хэлэлцэхгүй гэдгээ хэлж байжээ. Ялтын хэлэлцээрт БНМАУ-ыг хөндсөн тухай мэдээлэл Хятадад нэгэнт тархаж, 1945 оны эхний хагаст Хятадын хэвлэлд “Ар Монголд автономит өргөн эрх мэдэл олгох”, “Хятадтай Холбооны улсын харилцаа тогтоох ч болох” тухай олон тооны материал нийтлэгджээ. Трумэн Сталинтай Ялтын хэлэлцээрийг хэрэгжүүлэх асуудлыг тохиролцохоор Ерөнхийлөгч Рузвельтийн туслахаар ажиллаж байсан Хопкинсийг илгээсэн байна. Хопкинс Сталинтай гурван удаа 1945 оны 5 дугаар сарын 26-наас 6 дугаар сарын 6-ны хооронд уулзжээ. Сталин, Молотов, Хопкинс, Харриман, Бохлен, Павлов нар оролцсон 5 дугаар сарын 28-ны уулзалтаар Зөвлөлтийн арми Àлс Äорнодод давшилтад 8 дугаар сарын 8-нд бэлэн болно, гэхдээ операци эхлэх жинхэнэ өдөр Ялтад тохирсон Зөвлөлтийн болзлыг өмнө нь хэрхэн шийдвэрлэх буюу Хятадын тал Зөвлөлтийн саналыг зөвшөөрөх эсэхээс шалтгаална…ЗХУ Шинжаан, Манжуурт газар нутгийн сонирхол байхгүй, Àð Монголын статус-квог хадгалах, тухайлбал энэ нь ЗСБНХУ-ын хэсэг биш, харин бүхэнд нээлттэй байна гэж Ялтад тохиролцсон, Монголд Зөвлөлтийн тогтолцоо байхгүй зэргээр ярилцсан байна.[10] Сталин Хопкинс нар Сун Зывэнийг 7 дугаар сарын 1-нээс өмнө Москвад ирүүлэхээр тохирчээ. Сталин Хятадтай ярилцахад бэлэн болсон тухай мэдээ авсан Трумэн Сун Зывэнтэй 6 дугаар сарын 9-нд Вашингтонд уулзаж “Сталин Хятадын эсрэг газар нутгийн ямар нэгэн шаардлага тавихгүй, тэрээр Чан Кайшигийн удирдлагаар Хятад нэгдмэл байхыг зөвшөөрч байна, гэхдээ Сталин 1904 онд Японд алдсан Номхон далай дахь Оросын эрхийг сэргээн тогтоож, Японы эсрэг дайнд орохын өмнө Хятадтай энэ асуудлаар хэлэлцээр байгуулах хүсэлтэй” гэж мэдэгджээ.[11] Трумен Ýë÷èí сайд Харлейд Ялтад Ерөнхийлөгч Рузвельтийн тохирсон бүх зүйлийг тэрээр зөвшөөрч байгааг мэдэгдсэн цахилгаан илгээжээ. Тнбд-ын үүрэг гүйцэтгэгч Гриу, Сун нар 6 дугаар сарын 11-нд уулзаж, БНМАУ-ын статус-квог хэрхэн тайлбарлах талаар ярилцжээ. Сун Àð Монголын статус-квог янз бүрээр тайлбарлаж болно, “статус-кво” гэдгийг чухам юу гэж ойлгох вэ гээд энэ заалтыг хөндөхгүй, энэ байдлаар нь орхих саналтай гэхэд Гриу Ялтын яриа хэлцээнд оролцоогүй тул тайлбар өгөх боломжгүй, Рузвельтийн амлàснаар Ялтын хэлэлцээрийг АНУ байгаа байдлаар нь дэмжинэ гэжээ. Сун ихэд цухалдаж энэ “асуудлын мөн чанарыг та бүхэн юу гэж ойлголцож, дэмжихээр тохирсон юм áэ гэдэгт байна” гэж дуу алдаж байжээ. Трумэн Сунд Сталин, Хопкинс нарын Москвад хийсэн уулзалтыг 6 дугаар сарын 14-нд мэдээлж америкчууд, хятадуудын амü насыг аврахын тулд дайныг түргэн дуусгах зорилгоор Зөвлөлтийг дайнд татаж оруулах явдал, Хятадын ашиг сонирхолд хохирол учруулахыг хүсэхгүй, гэхдээ Рузвельтийн тохирсныг үргэлжлүүлнэ хэмээн ярьж, Ялтын хэлэлцээрийн агуулгыг Чан Кайшид мэдэгдэхийг Харлейд чиглэл болгосон цахилгаанаа үзүүлжээ. Сун Ялтын тохироо нь Японд алдсан Манжуур дахь Оросын эрхийг сэргээн тогтооход чиглэсэн гэж ойлголоо, эдгээр нь 1896 онд Орост буулт хийж Хятадаас шилжүүлсэн эрхүүд, гэтэл 1924 оны хэлэлцээрээр газар нутгийг оролцуулан эрх ямба, түрээс, концессûн зэрэг бүхий л онцгой эрхээ Зөвлөлт цуцалсан, Оросын байр суурийг хүлээн авах боломжгүй гэж ярьжээ. Трумэн Ялтын хэлэлцээрийн заалтыг дэлгэрүүлж тайлбарлахгүй гэдэг байр суурьтай байв. Трумэн Чан Кайшид “Сталин АНУ-ын нээлттэй хаалганы бодлогыг зөвшөөрсөн, дайнд орох Сталины болзлуудыг дурдаж, эдгээрийг дэмжиж байгаагаа 6 дугаар сарын 15-нд мэдэгджээ. Зөвлөлт, Хятадын хооронд яриа хэлцээг даруй эхлүүлэхийн тулд Америкийн тал Сун Зывэнд Вашингтон-Москвад очих тусгай нисэх онгоц гаргаж өгчээ. Трумэн Сталинд 6 дугаар сарын 15-нд “Сун өнөөдөр мордлоо. Тэр Москвад 7 дугаар сарын 1-нээс өмнө очиж яриа хэлцээ хийнэ, Чан Кайшид Зөвлөлтийн болзлын талаар мэдээлж Генералиссимусын бүхий л дэмжлэг авахыг Харлейд зааварласан” гэж мэдээлжээ.[12] Харлей Ялтын хэлэлцээрийн тухай албан ёсоор дуулгахад Чан Кайши дараах гурван зүйлийг лавласан байна. Үүнд: нэгд, Порт-Артурын боомтыг АНУ хамтран ашиглах эсэх, хэрэв оролцвол Британийг урин дөрвөн гүрэн Порт-Артурыг хамтран ашиглаж болох эсэх, хоёрт, Хятад, Зөвлөлтийн хооронд байгуулах хэлэлцээрт АНУ оролцох эсэх, хэлэлцээрт гуравдагч тал оролцвол заалтыг ягштал хэрэгжүүлэх явдлыг баталгаатай болгоно, үүний нэгэн адил АНУ, Британи хоёул хэлэлцээрт нэгдэн орвол Хятад дэмжинэ, гуравт, Сахалин, Курилийг шилжүүлэх нь НҮБ, эсвэл дөрвөн талын хүрээнд яривал тохиромжтой болохоос хоёр талын хүрээнд тохиромжгүй гэжээ.[13] Чан Кайши Зөвлөлтийн Ýë÷èí сайд Петровт Àð Монголын асуудлыг Москвад ярилцахаас татгалзаж байгаагаа 6 дугаар сарын 16-нд хэлсэн байна. Чан Кайши Ялтын тохиролцооны дагуу гурван гүрний шахалтаар Зөвлөлттэй хүссэн хүсээгүй тохиролцоонд хүрэх шаардлагатай болсныг ойлгож Хятад, Зөвлөлтийн яриа хэлцээнд Америк, Английг татан оруулахûã îðîëäæýý. Японы эсрэг дайнд Зөвлөлтийг татан оруулах нууцлалыг хадгалах үүднээс БНМАУ-ын статус-кво гэдгийг Рузвельт Õÿòàäòàé нарийвчлан зөвлөлдөж байсангүй. БНМАУ-ын статус-квог хадгалах гэдгийг тайлбарлахгүйгээр харилцан ойлголцоход хүргэсэн нийтлэг үндэслэл Сталин, Рузвельт нарт байсан нь Японы эсрэг цэрэг-стратегийн бодлого юм. Сталин Сибирийг Японоос хамгаалах зорилгоор сул дорой Хятадаас хамааралгүй, харин Зөвлөлтийн нөлөөнд байх буфер улс байдлаар БНМАУ-ыг хүлээн зөвшөөрүүлэх, Рузвельт Сталины энэ байр суурийг түүний Японоос өөрийгөө хамгаалах нэг арга хэмээн дэмжиж тэдгээрийн ашиг сонирхол нэгджээ.

 

 

[1] Ялтын хэлэлцээрийн талаар Р.Болд “Ялтын хэлэлцээр хүртэлх Монголын статус-кво, АНУ-ын байр суурь” Стратеги Судлал №33 (1/2006)-аас үзэж болно.

[2] FRUS The Conferences at Malta and Yalta 1945 p.372

[3] Мөн тэнд р. 379.

[4] Мөн тэнд р. 567.

[5] FRUS The The Conferences at Malta and Yalta 1945 p.766-771.

[6] Мөн тэнд p.896.

[7] Мөн тэнд p.896-897.

[8] û“Roosevelt and the Russians Yalta Conference” Edwad R.Stettinius, JR Carden City, New York 1949” р.96.

[9] Chin-Tung Liang. “The Sino-Soviet Treaty of Friendship and Alliance of 1945: The Inside Story” p.374.

[10] FRUS, 1945 Vol. VII, р.890.

[11] Memoirs by Harry S.Trumen Vol. I,“Year of Decisions” 1955 p. 268.

[12]FRUS, 1945 Vol. VII, р.904.

[13]Мөнтэнд р. 903.

Share

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply

Copyright © Hantulga.com | Tune Ur Life