Австралитай хамгийн ойр оршдог хөрш улс Нью Зеландад эхнэрийн хамт 2014 оны 10-р сард Queenstown, Wellington, Auckland хотуудад очиж үзэв. Hobbit, Lord of the Rings киногоор дэлхийн жуулчдын анхаарлын төвд орсон улс. Одоо хүртэл жуулчдыг татах маркетингээ тус кинонуудаар хийдэг. Жишээ нь Air New Zealand компанийн онгоцоор нисэх гэж байхад аюулгүй ажиллагааны тухай танилцуулга видео нь хобит киноны зохиомжтой байх жишээтэй.

Хойд ба өмнөд хоёр арал дамнан орших 4.8 сая (2018) хүн амтай энэхүү улсын үзэсгэлэнт байгалийг хараад хараад ханашгүй.

Queenstown харьцангуй жижиг хот ч, жуулчдын хувьд hotspot. Адреналин таашаагч хүнд бол жинхэнэ диваажин. Bungee jump, water ski, sky dive, цанаар гулгах гээд байхгүй зүйлс үгүй. Заавал хийх ёстой санал болгох зүйлс гэвэл: Гондолад оройн хоол идэх, Milford Sound эсвэл Doubtful Sound ын өндөр хавцалтай газруудаар аялах. Ер нь нилээн сэрүүвтэр газар байсан тул сайн дулаалж явахад гэмгүй. Хэрэв усан онгоцоор аялах бол шавьжны эсрэг цацлага заавал авч явахыг зөвлөе.

Queenstown аас нийслэл Wellington хот руу нисээд, тэндээсээ машинаар Auckland хот руу 650 км явсанаар аялал өндөрлөв. Wellington-д хийх зүйлс гэвэл зөгийн үүр шиг хэлбэртэй Парламентын ордны өмнө зургаа даруулах, Museum of New Zealand ийг үзэх, cable car-т сууж уул руу гарах.

Auckland нь Нью Зеландын хамгийн том хот бөгөөд дэлхийн бусад том хотуудын адил хийх зүйлс ихтэй. Миний санал болгох зүйл: SkyCity хэмээх казиногийн өндөр барилгаас үсрэх.

Дэлхийн олон улс орнуудаар явж, юм үзэж нүд тайлсан нэгэн нас тогтсон эрхэм хэлэхдээ “Нью Зеланд бол Швейцариас дутахгүй сайхан байгальтай газар байна” гэж хэлсэн. Дараа хүүхдүүдтэйгээ хамт очих гээд зүрх сэтгэлээ үлдээсэн газар бол миний хувьд НЗ билээ..

View this post on Instagram

#Hobbit #Museum #NewZealand

A post shared by Hantulga Galaa (@hantulga) on

View this post on Instagram

Parliament building of New Zealand #BeeHive

A post shared by Hantulga Galaa (@hantulga) on

(Visited 3 times, 1 visits today)

Leave A Comment

Your email address will not be published. Required fields are marked *