Нэр хугахаар яс хугар

Номхон далайд байрлах Шинэ Зеланд улс нийт 4.5 сая хүн амтай. ДНБ нь 122 тэрбум ам.доллар ба нэг хүнд ноогдох ДНБ нь 27,668 ам.доллар. Transparency International байгууллагаас гаргадаг авлигын индексийг дэлхийд тэргүүлдэг. Өөрөөр хэлбэл үнэнч шударгаар бизнес хийж авлига өгөлгүйгээр бүх ажилаа бүтээх боломжтой. Эдийн засгийн хамгийн гол салбар нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүн. Хүн ам бага, хөдөө аж ахуйн салбар нь сайн хөгжсөн зэрэг нь манай улстай төстэй. Гэхдээ эргэн тойрон далайгаар хүрээлэгдсэн учир дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд хямд өртөгөөр тээвэрлэдэг давуу талтай. Тэгвэл тэд яаж ингэж хөгжиж чадав? Хамгийн гол нь хөгжлийн бодлого, улсаа хөгжүүлэх тэр ажлын төлөө нэгэн дуугаар саналаа нэгтгэж бат зогсч чаддагт л байна.

Бусдаар бол яг л манайхан шиг хоорондоо тэмцэлдэнэ, үзэлцэнэ, жинхэнэ ардчилсан нийгмийг тодоор харуулна. Бид Оюутолгойн гэрээ буруу болсон, Тавантолгойг ингэж хийх ёстой гээд л ихээр маргаж тэмцэлддэг. Хэлж ярихаасаа илүүтэйгээр урдах ажлаа сайн хийдэг, улсын хөгжлийг тэтгэх тэрхүү шийдвэр, асуудлуудад бодитойгоор хандаж, нэгдмэл байж чаддаг тэр Шинэ Зеландын чанарыг л сурмаар санагдана. Ардчилсан нийгмийг бид нэгэнт сонгосон учраас буцах зам үгүй. Манай улс бол гаднаасаа шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг л харагдаж байгаа.

Миний хувьд эх орноосоо гараад хагас жил өнгөрчээ. Монголчууд бид бол дэлхийн 200 гаруй гишүүнтэй гэр бүлийн л нэг нь. Гадаадад сурч, ажиллаж, амьдардаг байсан хүмүүс бүгд л мэднэ дээ, Дорж байна уу, Дуламаа байна уу, бидний нэр огт хамаагүй. Бид бүгд Монгол гэдэг нэрээр л бусадтай харилцдаг. Манай 200 гаруй гишүүнтэй гэр бүлүүд бие биенийхээ тухай хэрхэн мэдээлэл авч байна вэ? Мэдээллийн хэрэгслүүдээс. Гэтэл тэр мэдээллийн хэрэгслүүдэд манай Монголын тухай гарч байгаа мэдээллүүдийг та нэг хараарай. Ихэнхдээ сөрөг мэдээллүүд. Манай талаар гарч байгаа хамгийн сүүлийн үеийн сөрөг мэдээлэл гэвэл гадаадын хөрөнгө оруулалтыг үргээдэг, хийсэн наймаанаасаа эргэж буцдаг гэдэг мессеж.

Ажлын байр хамгийн ихээр бий болгодог гадаадын хөрөнгө оруулалт бол аливаа улсын хөгжлийн тулгуур багана гэдгийг дийлэнх улсууд хүлээн зөвшөөрч өөрийн улсдаа гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар уралдаж байна. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчилсан Шинэ Зеланд улсын Ерөнхий сайд гэхэд л БНХАУ-тай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийнхээ 5 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын шинэ удирдлагуудтай уулзаж БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг өөрийн улсад нэмэгдүүлэх чиглэлээр ажиллав. Уул уурхайн салбар бол манай улсыг хөгжилд хүргэх үндсэн тулгуур гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрөх ёстой. Гагцхүү уул уурхайн салбараа хөгжүүлэхдээ байгаль орчиноо л аварч үлдээх ёстой. Шинэ Зеланд улсын өмнөд хэсгийн аралыг жил бүр үзэж сонирхохоор маш их жуулчид очдог. Lord of the Rings, Hobbit зэрэг киноны зураг авалтыг хийсэн тэр газруудыг амьдаар нь үзэх сонирхолтой хүмүүс жил ирэх тусам нэмэгдэж байна. Тиймээс 200 гаруй гэр бүлтэй том ам бүлийн гишүүн бид хэлж буй үг, хийж буй үйлдэлээ оройтоогүй байгаа дээрээ дахин нэг эргэн харахад илүүдэхгүй санагдана. Нэр хугахаар яс хугар, хүн нэрээ, тогос өдөө гэдэг дээ.

Share

4 Replies to “Нэр хугахаар яс хугар”

  1. Saihan bichsen baina. Blogoo iluu ih hund hurteemjtei hurgevel sain l baina. Heregtei hereggui medemhiirsen esvel tuilshirsan, uls turjsun bloguudaas zalhaj baina shuu dee suuldee =))

  2. Hantulga cham shig mundag ulsuud ireed jiidver gargax tuvshind ajilbal uul ni deersen …

    Odoo shiidver gargadag nuxduud uursduu yaaj bayajix talaar l boddog ulsuud.

  3. iimerhvv hvmvvs ni bvgd gadagshaa yawchij baigaa yum chini yaj manai mongol hugjih yumbee.. hahuuli, urunduu ,muu nerendee barigdsan hvmvvsiig ireed neg uchriin oluul... daan ch ene gishvvd uls turchid bvgd l huwiin amidral mungu bodtson hvmvvs . hiih gee says:

    iimerhvv hvmvvs ni bvgd gadagshaa yawchij baigaa yum chini yaj manai mongol hugjih yumbee.. hahuuli, urunduu ,muu nerendee barigdsan hvmvvsiig ireed neg uchriin oluul… daan ch ene gishvvd uls turchid bvgd l huwiin amidral mungu bodtson hvmvvs . hiih geed baigaa,hvmvvsiin hiliig ni yamar negen argaar tushaad baigaaa.. naanaa ingej yarij baihaar hudulwul uul ni deersen..

  4. Yag vnen yum bichsen bn zaluchud ireedvige oorchlohgvi bol hen manai mongolig hogjvlhevde tiimers niigemer goyor oorchlomoor l bn. Nadtai sanal negtei zaluus bgs gej bodoj bn

Leave a Reply

Your email address will not be published.