Монгол Улсын нэр хүндийг дэлхийд цуурайтуулав

Хэдхэн жилийн өмнө л гадаадад явж байхад Монгол гэхээр тэр бүр хүмүүс мэддэггүй, ганц нэг нь л Чингис хаанаар маань мэддэг байв. Одоо бол би Монгол гэхэд уул уурхайгаараа нэрд гарч байгаа улс мөн биз дээ, дараачийн Араб шиг баян улс танайх мөн биз дээ гэдэг цаг үе болж. Дэлхий дээр орших 196 гэр бүлийн нэг хэсэг нь Монгол бөгөөд Монгол гэдэг нэрийг сонсоод манай гэр бүлийн бусад гишүүдийн толгойд хамгийн түрүүнд манай улсын түүх, уул уурхайн хөгжил бууж байна.

Саяхан буюу 12 дугаар сарын 1-нд Франц улсын нийслэл Парис хотноо “Ле Бал Дэ Парис” арга хэмжээ зохион байгуулагдав. “Францын Лидерүүдийн холбооны тэргүүн”, “Парисийн Кино Өв Шагнал”-ын Ерөнхийлөгч, “Баль Дэ Парис”-ын ерөнхйилөгч, “Botarro холбооны дэд ерөнхийлөгч”  ноён Мишель Суаегийн санаачлагаар 15 жилийн өмнөөс жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг нь Францын нийслэл Парис хотын  хамгийн тансаг орд харшид болдог бөгөөд Франц , Европын бизнес, улс төр, урлаг, спортын нөлөө бүхий төлөөлөгчид оролцдог чухал ач холбогдолтой дээд хэмжээний бизнес соёлын арга хэмжээ юм.

Иймэрхүү томоохон, дэлхийд нэр хүндтэй арга хэмжээнүүд бидэнд тэр бүр ойр тусдаггүй. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр, манай улсын эдийн засаг бага ч атугай хөгжихийн хэрээр манай улсын гадаад харилцаа идэвхжиж дэлхий дээр буй бусад гэр бүлийнхээ гишүүдэд өөрийн гэр бүлийг соёл, урлагаар төлөөлүүлэн сурталчлах нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг билээ.

Уг арга хэмжээ нь  жил бүр аль нэг улстай хэрэгжиж буй эдийн засаг, улс төр, соёлын үйл ажиллагааны харилцааг түшиглэн нэг улсыг онцгойлон, хүндэт зочин улсаар уридаг бөгөөд тухайн орны эдийн засаг, соёлыг франц болон еврпоын улс орнуудад сурталчлан таниулах зорилготой юм. Энэ жилийн хүндэт зочноор анх удаа Монгол улс уригджээ. Энэхүү арга хэмжээнд манай талаас Франц улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Ш.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Б.Болор, мисс Ч.Содтуяа, Х.Бадамгэрэл нар оролцжээ.

Францын болон Европын язгууртнууд цугладаг томоохон арга хэмжээний хүндэт зочноор Монгол улсыг онцлон урьсан нь Монгол улс дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаагийн илрэл  бөгөөд манай улсын хувьд ч өөрийн улсаа сурталчлах томоохон боломж бүрдсэнюм. Энэхүү арга хэмжээний үеэр болсон нэг чухал үйл явдал нь “Кино наадмын шагнал гардуулах” ёслол юм. 6 улсын 20 орчим кино өрсөлдсөнөөс найруулагч Ш.Доржсүрэнгийн “Хөх толботон” кино шагнал хүртсэн. Энэхүү кино нь Европид зураг авалтаа хийсэн бөгөөд Франц, Монгол улсыг холбосон нарийн утга агуулгатай кино гэж шүүмжлэгчдээс өндөр үнэлэлт авчээ.

Монгол калиграфчин тусгай цаасан дээр калиграфаар ирсэн зочдын нэрийг бичиж өгч байсан нь тэнд хуран цугласан томоохон  бизнес эрхлэгч, урлаг соёлын нэр хүндтэй зочдын анхаарлыг маш ихээр татаж, нэрээ бичүүлэх гэсэн хүмүүсийн дараалалд дарагдаж байлаа.

Монголчууд аливаа зочныг дайлахдаа, зочлон очихдоо ч идээний дээжээ барьдаг уламжлалын дагуу энэхүү арга хэмжээний хүндэтгэлийн идээгээр Чингис брэнд тодорсон юм.

Арга хэмжээний зургуудыг эндээс үзнэ үү.

Share

3 Replies to “Монгол Улсын нэр хүндийг дэлхийд цуурайтуулав”

  1. Sodtuya badamgerelees gadna bas 1 busgui bn le. Facebookeer duuren tsagaan deeltei goyo busguichuudeer chimsen zurag kk

Leave a Reply

Your email address will not be published.