Feb 03

Мөсөн хонгил дахь Who is BX?

Posted by Hantulga in Үнэлэлт

Манай уран бүтээлчдийн дунд өөрийн гэсэн өнгө төрх, имиж, хоолойны цар хүрээгээрээ залуусыг байлдан дагуулж чаддаг дуучин бол яах аргагүй BX мөн билээ. Түүний Who is BX? нэртэй бие даасан тоглолт болох гэж байгааг сонсоод олон хоногийн өмнөөс үзэхээр төлөвлөсөн байлаа. Тасалбарын үнэ нь 10.000Т байсан бөгөөд 2 дугаар сарын 2-ны өдрийн тоглолтыг буюу түүний төрсөн өдрийн тоглолтыг өчигдөр сонирхлоо.

19 цагаас эхлэх ёстой байсан тоглолт уламжлал ёсоор 20 цаг дөнгөж өнгөрч байхад эхэллээ. Энэ нь ч надад аз болж түгжирч явсаар тоглолт эхлэхийн өмнөхөн халуун цай үүднээс аваад орох боломж олгосон юм. Халуун цай гэсний учир нь 2 жилийн өмнө хамгийн сүүлд Quiza-гийн тоглолтыг UB Palace-д үзэж байхад осгох шахсан гашуун туршлагатай байсан болохоор юмыг яаж мэдэхэв гээд ортол тэр үеийнхээс ч хүйтэн зоорь шиг санагдаад явчихав. Улам хүйтэн болох нь аргагүй л дээ, шөнөдөө -40 градустай хонож байхад чинь. Гэхдээ яагаад манайдаа л 3000 гаруй хүний суудалтай том заал байж халаалтын асуудлаа шийдчихэж болдоггүйг ихэд гайхав.

Хамтлаг дуучид өвлийн улиралд, ялангуяа UB Palace-д хэзээ ч тоглолт хийгээд хэрэггүй юм байна гэсэн сэтгэгдэл төрөв. Соёлын төв өргөөнөөс өөр бараг л мэргэжлийн акустиктай концерт тоглох газар соц үеэс хойш өнөөдрийг хүртэл байхгүй гэхээр харамсалтай байгаа биз? Тоглолт үзэж, баясаж, кайф авах гэж орсон биш сүүлдээ хөлний хуруугаа мэдрэхгүй болтлоо даараад аргагүйн эрхэнд тоглолтын дундаас нь гарч явсан.

Дуучин маань ч даарсан бололтой сандраад, үгээ мартаад, бас нилээн паянтай тоглолт болсон шүү. Гэхдээ түүний шинэ уран бүтээлүүд маш их таалагдсан, ялангуяа ээжийн тухай дуу нь, мөн Маралжингоотой дуулсан “Чи намайг хайрлаж чадах уу” дуу нь яг л барууны дуу шиг сонсогдож байна лээ. Манай уран бүтээлчид тайзны соёлд одоо болтол бүрэн гүйцэд суралцаагүй санагдсан. Quiza гарч ирж дуулахдаа зүүн өмдний халаасандаа гар утсаа хийчихсэн, ард талын халаасандаа тамхиа хийчихсэн, тэр нь үзэгч бидэнд харагдаж байх жишээтэй.

Дуучин Д.Болдын ирээдүй, түүний орон зайг эзлэх уран бүтээлч гэж яригддаг BX-ийн хувьд Д.Болдын хэмжээнд шоу хийх хэмжээнд арай очих болоогүй юм байна гэдэг сэтгэгдэлтэй үлдсэн, гэхдээ л хүйтэн тайзан дээр тасралтгүй 2 цаг дуулж чаддаг түүний хоолойн чадал бол гайхалтай байсан, шоу талаасаа биш зүгээр л тайлан тоглолт маягийн байсан нь хүйтэн заалтай нэгдээд хамаг оноог доош нь зулгаачихлаа.

UB PALACE болъё оо!!!

Share

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

9 Responses

  • Ochgerel says:

    Иймэрхүү комментүүдийг бичдэг, Бичүүлсэн хүмүүс нь хардаг, Хараад алдаагаа засдаг бол . Коммент бичиж байгаад талархав.

  • zochin says:

    BX ugasa Bold-n hemjeend ohcih haa ch bsiin teriig orooch medjiga bi ch mdjiga chi ch mdjiga. Boldtoi haritsuulah bish harin zuirlevel yasiin be. Bold ah bol uneheer chadaltai hun olon jil ch boljdee . Bx boldoos ulger jishee avch boldiin hemjeend hurehig husdg n mdj. Ene hemjeenii toglolt bol yag odogiin BX-n urlagt bga jilteil tentsene yag l tentsuu onoo ogmor. Harin bold hdn jil duullaa…

  • bebe says:

    Тэгээд BX гэж хэн юм байна?

  • Zaya says:

    ВХ бол чадалтай мундаг залуу. Монголд ингэж бор зүрхээрээ явж байгаа уйгаггүй зүтгэж явааг нь хархаар өөрийн эрхгүй хүндэлдэг юм. Алдаа оноо байлгүй яахав. Гэхдээ л ихийг хийж, хийх гэж яваа залуу шүү.

  • ULZII says:

    Tiim huitend teriig ochij uzej l baidag?! baruunii togloltiig uzsen hun baival iimerhuu yumiig hezee ch uzehgui, uzsen ch tiu chort geed l garah bailgui dee!

  • Содон says:

    Ээ чааваас даа барууны тоглолтыг үзсэн хүн түй чёрт гэх юм гэнэ чи хэн юм бэ???? Барууны соёлоор гайхуулдаг, Сайхан л юм байгаа биз. Харин ч ВХ сайн дуучин. Бор зүрхээрээ өнөөдрийн түвшинд хүрч чадсан чансаатай хөдөлмөрч залуу шүү. Өө хайхаасай илүү дэмждэг байгаасай

  • zoe says:

    ene hantulga buur yuch hiihee bolichjee saraas hoish niitelsen gants yum ni tgeed hun muulj goochloh bgaamuu te. site haachku yudoo ugni gadaad duunii medeeleliig hamgiin turuun ogdog site bailaaa gj

  • ULZII says:

    Sodon gene uu? Huduuniii gar chi BX metiin yum sonsdog bol chi oilgohgui ee!

  • haha says:

    hehe



Leave a Reply

Copyright © Hantulga.com | Tune Ur Life