Coldplay – Mylo Xyloto [цомгийн нүүр]

10 сарын 25 наас эхлэн АНУ-ын хотуудаар Колдплэй хамтлагийн 5 дахь бие даасан цомог МайЛөү Зайлотөү нэртэйгээр худалдаанд гарах ажээ. Цомог бүр нь өөрийн өнгө аястай байдаг энэхүү хамтлагт манай залуус их дуртай байдаг. Энэ цомог ч гэсэн тэдэнд таалагдана байх. Хүлээлт өндөртэй цомог болох нь дээ..

Share

2 Replies to “Coldplay – Mylo Xyloto [цомгийн нүүр]”

  1. Өнөө цагийн үлгэр
    Хэрэглэгчийн үнэлгээ: / 11
    МууМаш сайн
    Бусад
    Бичсэн Iron man
    2011 оны 10-р сарын 02, Ням гариг, 19:29

    Эрт урьдын цагт биш өнөө цаг дор өвс ногоо идэштэн жорон жорон явдалтангуудаас хойд зүгт хүнхэр нүдтэй монхор хамартангуудаас өмнө зүгт далай тэнгисээс хол уул толгодын дунд ургамал усаар арвин, нар ус тэгш, ан гөрөө элбэг нутагт Монх-Гал( Монгол- Мөнх Гал)хэмээх сайхан сэтгэлт ард түмэн амьдарсаар олон оныг элээсэн ажгуу.Тэдний хааныг нь Хангалуундорж гэдэг бөлгөө. Тэр хаан нь элбэг хангалууныг билэгдсэн нэртэй авч хаан хүнд үл тохирох мэт хүзүүгүй намхан биетэй аж. Хангалуундорж хааны ганц сурсан эрдэм нь амьд хүний тархийг эзнээс нь асуулгүйгээр өөрийн мэт болгож хашгаруулж хошгоруулдаг эрдэм чадал төгс гэнэ.Энэхүү билэг чадал нь төрөлхийн бөгөөд далай чанад дахь нэгэн их улсад улам сайн боловсроод ирсэн гэх.

    Тэр хаан дөнгөж саяхан хамаг авьяас чадлаа шавхан байж хаан ширээнд суусан бөгөөд урьдны хаан байсан Намбардорж хэмээгчийн уур омог хүч чадал нь гүйцэт дарагдаагүй байгаа бөгөөд байн байн хязгаар нутгаар үймээн самуун дэгдээхээр зэхэж байгаа нь хааны чихэнд хүрээд удаж байгаа гэнэ. Хааны ордон хавиар хуучин хааны үнэнч албатууд олноор байгаа бөгөөд тэднийг нэг нэгээр илрүүлэн ордноос хөөх ажилдХангалуундорж хаан болон түүний албатууд ханцуй шамлан ороод байгаа аж. Улсын их заргач Хуяг-Алтанг хөөж явуулсны дараа хожим хойчийн цагт хааныг өөрийг нь дээлнийх нь хормойд тавалцагруулан ойчуулж түмний шившиг болгож мэдэх ААТАГ хэмээгчийн ноёнСангаамааг шадар ноёдтой нь хэрэлдүүлэн түүнийг хар гэрт хорьж байж санаа нь түр амраад байна. Сангаамаа гэгч нь идэр залуу наснаасаа 15-ны цагдаа, торгон цэрэг, цэргийн жанжин зэрэг ажлуудыг хийж олон дайн байлдаанд гарамгай байлдсаны учир Намбардорж хааны зарлигаар ААТАГ түмний ноёноор тохоон томилогдсон аж. Хааны ойролцоо байнгын хэрүүл шуугиантай , дуу чимээтэй бөгчим өргөө байх бөгөөд түүн дотор 76мануухай хэлээ цуцтал хэрэлдэж хөлсөө гартал тэвэрэлдэж хоног өдрийг өнгөрөөдөг гэнэм. Энэ 76 мануухай юу дуртайгаа хийж, аманд орсноо бурж , ордон дотроо шээж , садар самуунд умбаж , Монх-Гал улсын сан хөмрөгөөс дуртай үедээ авдаг агуу бүрэн эрхтэй гэнэм. Тиймээс ч энэ бөгчим өрөөнд орох гэж Монх-Гал улсын хүн бүр хаврын шувууд дөрөвөнтээ эргэх цагийг хүлээн байж уралдан очдог гэнэм гэвч тэр өрөө нь ердөө 76 сэнтийтэй тул 77 дах хүний өмнүүр хаалгаа хаадаг юм. Тэрхүү уралдаан болдог жил бүр 76 д багтаагүй хүн бүр би 60 д орсон чи 80 д орсон гэх хэрүүл тасрахгүй бөгөөд нэг удаа 5 хүний амиар тахил өргөж, Санж-Баяр хэмээгч их ноёны өргөөг зул болгон тэнгэрт өргөж байж санаа нь амарч байсан удаатай.

    Санж-Баяр хэмээгч ноён нь умар зүгийн Монхор Хамартангуудтай дотночлох байдалтай , худал үнэн өвчин тоочимтгой, эмхүйстэй хэн ч бай хөгшин залуу гэлтгүй хормойг нь сөхөж байж сэтгэл нь ханадаг сонин заншилтай , өнгө мөнгөнд дурламтгай зугаа цэнгэл хөөсөн нэгэн бөлгөө. Тэгсэн байтлаа зуумхай муу санаатай, эх хүнээс төрөөгүй мэт цэвдэг хүйтэн сэтгэлтэй гэнэм. Тэрээр урьдны цагт Намбардорж хаантай анд бололцож олон зовлон зүдгүүрийг хамтдаа туулсан боловч юунаас болсныг нь бүү мэд Хангалуундоржтой далдуур хуйвалдан Намбардоржийг хаан ширээнээс нь түлхэн унаагаасан нь илрээд Намбардорж түүнийг амьдаар нь өвчиж зүрхээр нь догшин тугаа тахина гэж тангараглаад хоёр оныг үдэж байна. Санж-Баяр ч бас зүгээр суусангүй Намбардоржийн энд тэндээс олж тэжээсэн тэжээвэр амьтад болох ам хэл хурц , зориг зүрх ихт тайган нохой Хүрэл, хавьтсан ойртсныгоо улаан галаар тургиж зажлахгүй залгигч дөрвөд зүгээс гаралтай атгаалжин хар мангас Дорж-Ням, дотор газрын гаралтай жижиг биетэй зүрх муутай боловч хүн амьтныг нэг хазахаараа салдаггүй зантай хав нохой Зо-Риг-Ту нарыг өөх цөвдөлөөр хууран өөртөө дасгаж байгаад Намбардоржийг идүүлэхэд бэлдэж байгаа аж. Монх-Гал улсын дээд ноёдууд ийнхүү хоорондоо хагаралдаж байх үед энэ улсын өмнө хэсэгт асар их эрдэнэсийг гадны хэрмэл нөхөр Фрий гэгч олоод дээд ноёдуудын аль нэгэнтэй заавал хуваах ёстой тул эргэлзэж гайхаад байдлыг харзнаж 3 өвөлтэй золгожээ.Энэ зуур хэрмэл Фрий энэ их олзыг өөрийн хэмээн далайн чанад дахь улсуудад очин сайрхан баярхаж , өмдөө шувтлангаа Монх-Гал улсын хацар гоо охидийг салтаа хайвцаагаа сөхрүүлж суулгасан шиг цагыг нөхцөөж байв гэнэ Уг нь энэ их эрдэнэс нь Монх-Гал улсын ард түмнийг өнөд удаан тэжээх асар их юм санжээ. Гэтэл Санж-Баяр их ноён нь хав нохой Зо-Риг-Ту , дөрвөд атгаалжин хар мангас Дорж-Ням, их жасын нярав Баяар-Цо-Гту , шивэгчин эмтэй дэр нэгтгэсэн идээд идээд цадашгүй ходоодтой Сү-Бат , сэм чагнах далдаас ажиглах хойноос дагах ТЕЕГ түмний их ноён Болод зэрэг үй олон дагуулуудтайн дээр Хангалуундорж хаантай болон хааны үнэнч дагуулууд болох Улсын Их Баатар Үүлэнхүү, Монх-Гал улсын тэргүүн мэдэмхийрэгч олноос онцгой БаБар, өвсөн овоохой зөрөг зам барих Түмний их ноён Боовон Чихт нартай сэм хуйвалдаж андын тангараг барилдсан байсан нь хэрмэл Фрийд ихэд аятайхан санагдаж олсон их олзоо Санж-Баяр их ноёнтой хувааж авахаар санаа шулуудсан байна. Санж-Баяр их ноён Монх-Гал улсын хүн бүрт дотор газрын нандин чавга нэг атга , дээлийн торго нэг боодлыг тус тус өгнө гэхдээ манай найз Фрий энэ эрдэнэсийг тэртээ уулсын цаана очиж зараад ирхээр нь өгнө хэмээсэн ажгуу.

    Өгүүлэн буй цагт Монх-Гал улсын хүн ам 270 түм боловч нэн ядуу өлөн зэлмэн байдалтай , 10 түм орчим ард харь гүрэнд боолын хөдөлмөр эрхэлж , нутагтаа байгаа нь хоорондоо түнжин муутай , хүрээ хот нь зам харгуй муутай утаа униар ихтэй , эмс охид нь энгэр хормой султай , банди хөвгүүд нь хэрцгий балмад ааштай , өтгөс буурал нь санаа сэтгэлээр унаж харц гунигаар дүүрч , согтууруулах мансууруулах бодис дэлгэрэх маягтай , бөгс бөөрний муу өвчин ихэд түгсэн , нэгнийгээ хуурч худлаа ярих нь жирийн үзэгдэл болсон , хаа сайгүй унтах идэх нь ихдэж чалчаа дэмий ярьцгаасан , зун нь ган өвөл нь зуд нүүрлэсэн , харь улсын хэрмэл нөхдүүд холхилдсон , 15 тай охидууд нь дэр хөнжлийн баатар болсон , хан хэнтий шиг аавууд архин далайд умбан сэлж ухаан мэдрэлээ алдсан , янтгар хатан төр барьж ямаан толгой ямбанд орсон цөвүүн цаг байлаа.Харин Хангалуундорж хаан, Их ноён Санж-Баяр , хуучин хаан Намбардорж нарыг дагасан их бага ноёдууд , 76 мануухай болон тэдний анд нөхөд гэр бүл дагалдагч долгиногч зусарч түшмэл, зальтай зайтай , худалч хулгайч зэрэг 1 түм орчим хүн л элбэг дэлбэг сайхан амьдардаг гэнэм. Гэхдээ Монх-Гал түмэн Тэнгэр заяат бүлгээ , цаг хугацааг жолоодох тавилантай билээ , тэнгэр газрын савсалгаар улаан тоос татуулан давхиж дэлхий дахиныг эзэгнэн захирах нигууртай ажгуу.Үүнийг нь баталгаажуулж Дээд Тэнгэр эзэн өөрийн Хөх Тамгыг ар хонгон дээр нь дурайтал дарсан байдаг юм. Энэ бүхнийг удирдах баатар хүү тал сайхан нутгынхаа хаа нэгтээ сайртай тавхайгаа гялалзуулан , шөрмөслөг гараараа унага даага татаж, борхон зүрх бяцхан биеэндээ хичнээн хүч чадал байгааг мэдээгүй л гүйж яваа даа.Тэрээр хааяа нэг өөрийгөө 100 түмэн төмөр цэргээ удирдан муу бүхнийг цээрлүүлэхээр уулсын дээгүүр үүлсийн доогуур нисдэг бор морьтой явж байна гэж зүүдэлдэг ажээ. Энэ зүүдныхээ тухай аавдаа хэлэхэд Хурай Хурай билэгтэй зүүд зүүдэлдэг сайн хүү шүү гээд аав нь духан дээр нь үнэрлэдэг гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.