Гар утасны хязгааргүй интернэтийн үйлчилгээ нэвтэрлээ

Хүссэн видеогоо найзуудтайгаа буу халахдаа үзэн баясаж, хүссэн хүмүүсийнхээ зурган дээр дураараа коммент бичиж, онлайн ертөнцөд өөрийн амьдралаа баттай хэлбэрээр суурилуулахад таньд сар бүр 19.000 төгрөг л хангалттай. Өмнөх сард лав миний дата багцын төлбөр NBA-гийн финалын тоглолт, хөлбөмбөгийн мэдээ, тойм үзсээр байгаад 50 гаруй мянга гарсан. Тэгвэл одоо бусад аль ч гар утасны операторт байхгүй Юнителийн дата багцын тусламжтайгаар илүү их боломж нээгдлээ гэсэн үг. Android, iOS дээрхи application-уудыг хүссэн үедээ, хязгааргүйгээр ашиглах хамгийн том боломж нээгдлээ.

Facebook, twitter-д донтсон хүмүүсийн тоо өдөр ирэх тутам нэмэгдсээр. Hi5-с бүрэн татгалзаж  бусад олон нийтийн сүлжээ сайтыг өөр өөрсдийн хэрэгцээнд тохируулан хэрэгцээтэй байдлаар ашиглах нь энгийн үзэгдэл болсон. Залуу хүн бүр л смартфоныг сонирхон, ашиглаж байгаа одоо үед дуртай дуу, шинэхэн гарсан Lady Gaga-гийн клипийг үзэх гэхээр гар утасны датаны мөнгө талийж өгдөг. Нэг л их сайхан iPhone, HTC, iPad барьсан хүмүүс, тэгсэн хэрнээ дата ашиглахгүй бол ямар хэрэг байхав. Хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд авч байхад залуучуудын хувьд төсөв арай “хэтрээд” байдаг тохиолдол бий. Тэгвэл саяхан Юнител группээс цоо шинэ хязгааргүй интернэт багц зах зээлд нэвтрүүлжээ.

Зиак ингээд жиргэсэн жиргэж(twitter), царайлсан шиг царайлж(facebook), сувагдсан шиг сувагдаж(youtube), зурагдсан шиг зурагдъя(flickr), эрх чөлөө миний бас таны гарт woohooo! Миний хувьд 10 аас 10 өгөхөөр цаг үеээ мэдэрсэн үйлчилгээ болж чаджээ.

Share

8 Replies to “Гар утасны хязгааргүй интернэтийн үйлчилгээ нэвтэрлээ”

  1. Хантулга одооо яаааад байгааан ай… Юнителын рекламд тоглоодооогоомуу

  2. Ene uilchilgeenii talaar haanaas delgerengui medej boloh ve? iPad deer heregleh gesen yum. Unitel.mn deer todorhoi yum alga bna.
    Help me.

  3. Songodog bagts avlaa.
    iPad deer hereglej bna. Hurd ni udaan bnaa.
    Bas Video HD-r uzej bolohgui bna.
    Hurdaa nemeed yadahdaa 1024 kbps bolgochihvol dajgui sanaa bna lee shuu?

  4. gui ene iig bi hereglej uzseen zugeer l yum gehdee 1 dutagdal bdag ene ni 19 tsagaas hoish internetiinh ni hurd udaashirchihdag ene tegeed odoo hyazgaarlaad bgaamuu yagaad baigaa iin buu med ene asuudlaa uniteliinhen zasaa

Leave a Reply

Your email address will not be published.