Хүүхдийнхээ тухай мэдээллийг хадгалж байх арга

Технологи хөгжсөн өнөө үеийн хүүхдүүдийн онцлог, шинж чанар, өсч торниж буй орчин нь тэр чигтээ өөрчлөгдсөнийг бидний аав ээж, өвөө эмээ нар ам уралдан ярьж байгааг та хангалттай сонссон байх. Ямар сайндаа л ТВ ээр реклам гарангуут тасралтгүй үзээд, кино нь эхлэнгүүт үзэхээ болиод явчихдаг байхав дээ. Нэг гэлтгүй нилээн хэдэн айлын хүүхдүүд ийм байхыг харсан. Индиго гэж нэрлээд буй хүүхдүүдийн өсөлт, хөгжил маш эрчимтэй явагдаж байгаа гэж олонх судлаачид үздэг. Ер нь эцэг эхчүүд хүүхдийнхээ ямар үедээ яаж байсан, хэдийд анх хөлд орсон, хэлд орсон зэрэг бага сага л зүйлийг нь санадаг. Ихэвчлэн мартчихдаг. Цаг хугацаа тэдний хувьд харвасан сум мэт өнгөрч, нэг л мэдэхэд хүүхэд нь 18 нас хүрээд гадаадад сургуульд явах болоход хүүхэд нь нялх биш гэдгийг мэдэрдэг эхчүүд зөндөө бий.

Миний хувьд хүүхдийнхээ хөгжлийг байнга хөтөлж явахын тулд facebook дээр данс нээгээд түүн дээр нь тухайн үед гаргаж буй зан авир, хийж буй онцгой үйлдэл зэргийг нь бичиж үлдээгээд дараа том болоход нь өөрт нь үзүүлэхэд бэлэн болгох байдлаар ашиглаж байгаа. Дэлгүүрт хүүхдийн өдөр тутмын тэмдэглэл маягийн том календарь байдаг юм билээ. Үүнтэй харьцуулахад facebook дээр хийх нь маш олон давуу талтай. Зурагаа хийчихэж болно, видеогоо тайлбартай нь бичээд оруулчихна. Хамгийн гол нь хол байдаг найзууддаа хүүхдийнхээ тухай мэдээллийг өөрөө амаараа хэлж ярьж хүргэхгүй, амар. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ дурсгалтай, онцлог мөчүүдийг хэрхэн баримтжуулж үлдээж байна?

Share

9 Replies to “Хүүхдийнхээ тухай мэдээллийг хадгалж байх арга”

  1. Манай хүүхэд бас реклам гарахаар тас гөлрөөд суучихдаг шд. урдуур нь хаангуут тойрч хараад л…

  2. төрсөн цагаас нь жижигхэн дэвтэр нээсэн…яаж мөлхдөг, яаж хөлд орсон, анх ямар үг хэлсэн гээд бүгдий нь бичээд тэмдэглэл шиг юм болсоон…2 дахь дэвтэр маань дуусч байна…манай хүү өөрийгөө одноос ирсэн, хоосон хүмүүс гэрт орж ирээд цонхоор хийсээд гарсан гэх мэт сонин юм гэнэт ярьдаг юм….сарлуу явмаар байна ч гэх шиг…

  3. bi huuhdiinhee tuhai yamarch temdeglel hotloogui baigaa sh d. Facebook deer bichih geheer nuhur mani medeh medehgui humuust yug ni toochih geed baidiin geed durgui. Haaya l neg ongod orohoor boondood uliraldaa neg yum temdegleliin devter deeree bichdeg havitsaa l yavj bna. Very unresponsible mom, huh ?
    EA-giin huuhed definately indigo huuhed yum bsihuu tegvel. Manai huuhed ch haraahan held oroogui baigaa bolohoor odoohondoo reklam golorch uzeh todii l bna da.

  4. tanai Yalguunaagiin FB-g haraad l ih zugeer sanagdaad ohindoo neesen shd. Gehdee ta 2 shig tegj idevhitei hutulj chadahgui l bn. Odoonoos yer n uigagui temdeglej uldeene ee.

  5. bi bolohoor huudee zoriulj neg devter neesen. shineer sursn zuil, jin undur ni hed bolsn yu yu hj chaddag gdgig ni bichdeg. Garaar bichij uldeesen zuil daraa ni huuhdde uguhd ih unetei bh bolovu u gj boddog

Leave a Reply

Your email address will not be published.