*Ice Drift Party 2011* 1 сарын 23нд

Автофорум нь автомашин эхлэн сонирхогчид болон гүнзгийрүүлэн судлагч хоббитнуудын уулздаг онлайн FORUM хэлбэрийн сайт бөгөөд гишүүд нь Авто Ертөнцтэй холбоотой бүхий л мэдээлэл болон мэдлэг чадваруудаа бусадтай хуваалцаж, өөрийн болон бусад гишүүддээ тулгарсан аливаа асуудал дээр нийтээрээ хэлэлцэн зөвлөгөө өгч, хамгийн зөв ухаалаг шийдлийг олоход нь тусалдаг ашгийн бус вэбсайт юм. Автомашинтай холбогдолтой бүхий л асуудлаар АвтоФорумд хандаж болох бөгөөд чадварлаг залуус танд хамгийн зөв шийдлийг гаргаж өгдөгөөрөө бусад авто мэдээллийн сайтуудаас эрс ялгаатай юм. Шударга зөв бизнес эрхлэгчид болон сайн мэдлэг чадвартай инженерүүд ховордсон өнөө үед хэн ч гэсэн өөрт болон машиндаа тулгарсан асуудлуудаа хамгийн ухаалгаар шийдэж цаг заваа, мөнгө төгрөгөө дэмий зүйлд зарцуулахгүй байхыг хүсэх нь зүйн хэрэг. Яг ийм зорилгоор бид анх Авто Форумыг байгуулан автомашинд тулгардаг бүхий л төрлийн асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам гэх мэт зөвөлгөө мэдээллийн томоохон бааз үүсгэн баяжуулж ирсэн бөгөөд одоогоор 300 орчим идэвхитэй гишүүд, давхардсан тоогоор 2000 орчим байнгын уншигчидтай болоод байна. Цаашид ч өсөх хандлагатай байгаа.


Манай форум нь Авто машины техникийн асуудлуудаас гадна, Зөв жолоодох ур чадвар, гэнэтийн үед зөв шийдвэр гаргах сэтгэл зүйн бэлтгэл, осол аваараас урдчилан сэргийлэх самбаачлах чадвар түүнтэй холбоотой бүхий л мэдлэг чадваруудыг гишүүддээ зааж сургахыг зорьдог бөгөөд ICE Drift Party нэртэй цас мөсөн дээрхи уран жолоодлогын тэмцээнийг жил бүрийн өвөл уламжлал болгон зохион байгуулдаг. Энэхүү тэмцээн нь жил ирэх тусам илүү өргөн хүрээг хамарсаар 4 дэхь жилдээ зохиогдох гэж байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнийг:
МОНГОЛЫН ДРИФТИЙН ХОЛБОО
MSM Webasto
QQ AUTO SERVICE
STUDIO 3
зэрэг байгууллагууд ерөнхий ивээн тэтгэгчээр орлцохоор болсон бөгөөд B-TV, NBS, Үндэсний Радио, Боловсрол ТВ зэрэг мэдээллийн ивээн тэтгэгчид сурталчилгаа болон тэмцээнийг нэвтэрүүлэн дэмжиж ажиллахаа албан ёсоор мэдэгдээд байгаа юм.

Auto Forum ICE Drift Party sponsored by WEBASTO

Time: Sunday, January 23 · 12:00pm – 5:00pm
Location: UB, Amgalan Auto Drom, Nomgon Sanchir. TAX: 3000₮

Share

One Reply to “*Ice Drift Party 2011* 1 сарын 23нд”

  1. Saixan shinelj bna uu xumuusee! Za tegexeer ene temtseend jeep oroltsoj bolox uu? Miniix mexanik diesel Prado 95 series.

Leave a Reply

Your email address will not be published.