Монголд интернэт нэвтрээд 15 жил болжээ

Нэг л мэдэхэд интернэт гэдэг зүйлтэй танилцаад 15 жилийн хугацааг бид ардаа үджээ. Саяхан Аргамаг блог дээр гарсан зүйлс, Д.Энхбат гишүүний бичсэн блог, Телнарын бичсэн дурсамж зэргийг уншаад өөрийн туршлагаасаа хуваалцахаар шийдлээ. Манай ээж япон нөхдүүдтэй их ойр ажилладаг байсан бөгөөд нэг түнш нь манайд Compaq ийн нөүтбүүк бэлэглэж байж билээ. Pentium ийн анхны процессоруудын л нэг байх. Одоо бодоход Селерон байсан шиг санагддаг юм. 1997 онд энэ бүх үйл явдал болсон шиг санаж байна. Дараа нь хуучнаар Хувьсгалчдын музейд байрлах Best гээд компьютерийн сургалтын төвд явж Золбоо гээд багшаар нилээд олон зүйлс хамгийн анх удаа заалгаж байж билээ. Том компьютер дээр нь байдаг дүүрэн тоглоомуудыг хуулж авдаг баатар болоод флоппи диск дээр бүгдийг нь хуулаад гэртээ тоглох гэтэл баахан shortcut хуулчихсан байж билээ.

Дараа нь удалгүй манай аавын хамаатан ах гэртээ интернэт тавиулсан чи нэг ирж сонирхоорой гэхээр нь гэрт нь очиж үзэв ээ. Тэр үед Датакомоос гадна Миком бас интернэтийн үйлчилгээ үзүүлээд эхэлчихсэн байсан. 56K хурдтай модемийг суурилуулаад ордог утасны шугамаар ордог байсан учраас утасны мөнгө сайхан талийдаг байлаа. Тэр үед Yahoo хамгийн хүчтэй байсан ба Netscape браузер ашигладаг байв. Дууны үг цуглуулах дуртай, дуу хөгжмийн сонирхолдоо хөтлөгдөн тухайн үед хит болж байсан бүх л дуучдын албан ёсны сайтаар нь орж сонирхсон. Албатай юм шиг баахан үнэгүй имэйл олгодог сайт болгон дээр бүртгүүлээд нэг мэдэхэд 30 гаруй имэйл хаягтай болчихсон явж байж билээ. Удалгүй ахынхаа интернэт аккаунтыг гэрийн компьютертээ суулгаж хулгайн аргаар ашиглаж эхэлсэн ч утасны төлбөр их гараад байсан болохоор төд удалгүй баригдсан. .МН сэтгүүлийг уншиж, Монстүднэтийн чаатад хүссэнээ хийж болдогийг анзаараад хэрүүл хийж чаатынхаа карьерээ эхлүүлж байсан тэр мөч өчигдөр юм шиг л тодхон байна.

Нөүтбүүк дээрээ тоглоом тоглох боломжгүй учраас дараа нь PC худалдаж авлаа. Засвар нь төлбөргүй байсан учраас долоо хоноод л оролдсоор байгаад нэг юмыг нь болохоо болиулаад засварын газар аваачиж үзүүлэд, засч байх явцад нь харж байгаад хийж байгаа ажлуудыг нь бага багаар сурч авсаар сарын дараа гэхэд эвдэлсэн PC ээ өөрөө засдаг болсон. Чаатын карьерээ ч үргэлжлүүлэн хөгжүүлсээр Operator ийн хэмжээнд хүрч, зарим нэг хүмүүсийн дургүйг хүргэж байгаад Inbox доо 1000 гаруй имэйл бомб хүлээж авч байсан дурсамж бас байдаг юм. IRC чаатыг хүмүүс ашиглаж мэддэггүй байсныг хүмүүст таниулъя гэж бодоод анх homepage хийж сурах зааварчилгааг Асуулт нэтээс уншиж сураад компьютер болон интернэтийн ертөнцөд эргэлт буцалтгүй хөл тавьсан он жилүүд минь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.

Share

22 Replies to “Монголд интернэт нэвтрээд 15 жил болжээ”

  1. тун ойролцоо түүхтэй юм байна шд. Анх “НИК” компанид интернэт гэгч зүйлийг мэдэрч билээ бас л 1997 он хавицаа байх.

  2. 56k ch laitai udaan baisan shuu burhan min! PlayStation anh mongold orj ireed moda-nd orj baih ued togloomnii nuuts code cheats NBA.com sagschdiin zurag ene ter geh met zuilsiig harah gej laitai udaan baidag baij bilee hehehe

  3. Ankh akhiinhaa computeriig nukhaj uzej bjdee. Nuhah gej togloom togloh gejil oroldoj bjdee. Odoo bodhod 96 or 97 onii havitsaa bsandag. Odoo ymar ym bsaniig n sanadaggui ym. Boduul 2’86 bsan bh. Daraa egchiin ajil deer 3’86 gegch ymiig ankh harj baij bilee. Tuunees hoish computer gedeg ym ih sonirhol tataj tuugeer yu hiidegiig medej avahiin huslen bolj bj bilee. Windows 95 gegch ediig ashiglaj uzlee gaihaltai sanagdav. Uu tegeed l baga bagaar end tend ochij com taarval oroldoodl yvdag bjdee. Ankh word deer heden huudas ym shiveh gej ochnoon ym bolj daraa n egcheer shivuulj bsanaa odoo boltol martaaguil bna.
    2001 ond ym shig bna angiihaa huuhdiig dagaad ankh e-mail gegch zuiliig neej bjee. Ter haygaa sayhan 3 4 sariin omno ustgasan. Ashiglagdahgui haygaar yaahch bilee gej bodov. Ankhnii mail haygaas hoish haana unegui hayag neeh bolomj bna ter bolgon deer neej garav. Tegeed odoo heden hayag bdag ym buu med. Zarim n ymar hayag bsan ym buu med sanahgui bna. Za tegeed internetiin zamnal eheljee. 2003 on hurtel bnga ynz buriin hayagruu orj uzeed yvsaar internetiin zohion bguulaltiin talaar oilgolttoi bolov. Daanch zaalgaj surgasan bagsh gej bhgui hunii zovlong ih olon jil edelleedee. Odoo bodhod bagshguich gesen ih olon zuil surjee.
    Internetiin medleg nemegdseerl…

  4. Сайхан дурсамж хуваалцаж баяраллаа. Анх ч элгийг нь ч авдаг байж дээ. Би 2001 онд интернэт кафе ажиллуулаад. Тэндээ 56к-г утасны шугамаар авчихаад 5-6-н компьютэрт хувааж ашигладаг байлаа ш дээ. Болоод л байсан. Хаяа бусад ПС-гээ унтрааж байгаад толгой ПС-нээсээ ганцаараа ороод их л хурдтай ашиглаж байна гэж боддог байлаа. Тухайн үеийн интэрнэтийн сайтууд ч их энгийн хөдөлгөөнт зураг флаш энэ тэр байдаггүй байсан болхоор удаан ч гэсэн нээгээд үзээд байдаг байж дээ…

  5. IRC chataar ch nileen mergejij baij bilee. Teghed hantulga erhuud bdag geed nadtai yum yaridag bailuu.

  6. Нээрээ анх юм мэддэггүй байхдаа баахан shortcut хуулдаг байж билээ. Тэр флопи нь ядаж байхад эвдэрчинэээ бас хэхэ

  7. Baiguullaguudiin internetiin erh nuuc ug passig n ih nuucaar hergeldeg baijdee. Minii sanahiin Us suvag ashiglaltiin gazariin USAG gesen usernametai erheer gertee dailupaar ih ordog baisan sanagdana.

  8. nadaas anh email-eer HTML hicheel zalguulj baisnaa yagaad bichihgui bainaa. ter uyed bi INET.MN gej domain ajluulj web hiih durtai 100 gariu unegui host ogj bilee kkk

  9. Манай аав ажил дээрээ интернэт гэдэг зүйл тавиуллаа гэж орж ирлээ. Тэгээд тэрийн нэг удаа очиж үзэлээ. Манай аав надад тайлбарлаж байнаа. Одоо шуудан явах хэрэггүй болсон. Захианууд шууд ингээд л хүрээд ирнэ гэж. Тэр үедээ зөвхөн мэйл шалгах эрхтэй тийм нэг интернэттэй байж билээ. 1996 онд байхаа манайх хуучин байсан 386 компьютераа сольж билээ. Сольж авсан нь болхоор Ийгл ТВ-гээс акталсан 486 байсан. Тэрүүгээр нөгөө гайхал интернэтийн захиа гэдэг юмаа аав гэртээ авдаг болооод л манай найзууд ирж гайхаад л хэхэ. Нэг жилийн дараа харин Микомын бараг анхны шахуу хэрэглэгч болж ээж аавтайгаа утасны мөнгөний хэрүүл хийдэг ажилтай болж билээ дээ. Анх MONSTUDNET-ийн ЧАТ-ыг бас л ааваараа заалгаж билээ. Тэр үед аав маань “их буруу” юм зааж өгч байсан байгаа шүү. Тэр үед ч тэгээд монголд вэб гэсэн зүйл их ховор байлаа шүү дээ. Мol.mn, Monstudnet 2-л бараг байсан шахуу. Аан тийм гэрийнхэн бас интернэтийн user pass 2-ийн хэлж өгөхгүй намайгаа бас хэсэг юм болноо. Тэрийг нь мэдсэн үедээ бол өдөр хичээл тарж ирээд ангийнхаа баахан банди нарт NBA.COM-ийг үзүүлээд л од болно доо. yahoo.com оос гадна бас нэг altavista гээд нэг хайлтын сайт байж билээ тэрүүгээр нээрээ их юм хайдаг байж билээ. Браузер нь болохоор Netscape Navigator гэж. Одоо ч сайхан болж дээ. Цаашдаа бүүр сайхан болно биз.

  10. Нээрээ ЧАТ гэснээс IRC-ээр ОP болох гэж маш их хүсдэг байсан даа. Ихэнхдээ кик-ээр л дуусдаг байлаа хэхэ.

  11. 7-r angid baisan gedeg chini 1995 ond internet gegch yum orj irj bgaa surgaar huuchinii Natsagdorjiin nomiin san deer ochij burtguuleed 1 sar huleesnii etsest 7 honogiin 2 odor 1 udaada 1 tsag hagas oroh erhtei anh internet gedeg yumtai taniltsaj baisiin baina. ter uyed hamgiin anh http://www.yahoo.com mun lyrics hyalbar olj avch bgaa zereg ih l gaihaltai ololt met sanagdaj baisan shuu

  12. 96673876Бүх төрлийн компьютер /Процессор, LCD Дэлгэц, Нөүтбүк, Зөөврийн Хард Диск/, Дижитал Аппарат, LCD телевизор барьцаалж зээл олгоно. Үнэлгээ өндөр. Хаяг: 4-р хороолол модны 2-ын автобусны буудлын ард /хорооллоос баруун 4н замруу уруудах замд, замын баруун талд Компьютерийн ломбард/ Утас: 96673876

  13. sonirholtoi sedev bna shy, odoo ch tehniciin hurd hurdan heveere l bna? heden jiliin omno l 80-iin hard, hediin ram ch bile gej yaridag bsan. odoo heden zuugiin hard l bish bol hetsy bolj, RAM ch mon adil ? teriigee dagaad ternees baga yzyylelt ch hereglee bish bolj dee.. 😉

Leave a Reply

Your email address will not be published.