Залуусын гар утасны үйлчилгээнүүд


Сүүлийн үед be.., d20, iD гээд олон янзын гар утасны залуучуудад зориулсан үйлчилгээнүүдийн рекламаар бөмбөгдөх боллоо. Аль нь ер нь ямар учиртай болохыг бага зэрэг судалж үзлээ. Цацаж байгаа рекламнаас нь л ерөнхий дүгнэлтүүдийг хийж болохоор санагдсан. Зарим нэг нь залуусын үйлчилгээнд ододыг сонгож тоглуулдаг байхад зарим нэг нь үнэхээр цоглог фракцын төлөөлөл болсон залуусыг сонгож тоглуулж байх жишээтэй. Брэнд бүр өөрийгөө ямар ч талаар нь илэрхийлж болно л доо, гэхдээ залуус амьдралын хэв маяг, тэдний өдөр тутмын хийдэг зүйлстэй бүхий л талаараа эдгээр үйлчилгээнүүд холбогдож байвал илүү төгс утга руугаа ойртох байх.

Дэлхий дахинд төдийгүй манай залуучууд маань сүүлийн үед олон нийтийн сүлжээ сайтууд буюу facebook, twitter, youtube гэх мэтийн сайтуудыг маш идэвхтэй ашигладаг болж. Өөрийн блогоороо дамжуулаад ч өөрсдийн ашигладаг гар утасны үйлчилгээний тухай хүссэн санал бодлоо илэрхийлж, найзуудыгаа уриалан дуудаж байгаа нь бахархууштай. Залуус маань зөвхөн гар утас ашиглаад зогсохгүй онлайн ертөнц бол тэдний хоёр дахь гэр байдаг. Онлайн ертөнцийн гэрийн эзэн нь гэртээ ирэхэд нь дулаан уур амьсгалаар угтахаа хамгийн сайн мэдэж байгаа нь iD байлаа. Залуусын амьдардаг олон нийтийн сайтуудад өөрийн орон зайгаа аль хэдийнээ үүсгэж өөрийн хэрэглэгч нарыг асарч, зугаацуулахаа мартаагүй.

Хэдий брэнд таниулах талаасаа ТВ ийн рекламыг ашиглах нь зөв ч, сүүлийн үеийн залуус зөвхөн рекламыг нь хардаг бус, илүү надтай яаж ойртож, яаж тэрхүү брэнд надтай харилцаа холбоо үүсгэж байгаа тал дээр анхаарч ач холбогдол өгдөг болжээ. Ингэх үр дүнтэй, хялбар арга нь яах аргагүй олон нийтийн сүлжээ сайтууд юм. Эдгээр бүх шинж чанараар нь дүгнээд үзвэл зах зээлийн өрсөлдөөнд iD илүү эрмэлзэлтэй, манлайлагч, дагуулагч, автуулагч байж чадаж байгаа гэж дүгнэж болохоор байна.
Сүүлийн үед найзын үйлчилгээ нэрээр гарчиглагдсан iD – ийн нийтлэлүүд их харагдах боллоо. Ор тас үнэ бууруулсан аль эсвэл оюутнуудын халаасны хэрээс хэтэрчих гээд байдаг нэг бол толгой эргэм олон үйлчилгээ, багц ч гэж нэрлээд байдаг зүйлсийг бодвол час хийсэн 3 хэрэглээг санал болгосон. 35₮ -өөр яриад, шөнийн цагаар мессеж үнэгүй гэдэг нь бол яалт ч үгүй залуусын ганц хэрэглээ. Харин нэг шинэ үйлчилгээг нэмсэн байна. Нэг мессежний үнээр 4 хүн рүү бродкаст явуулах! Та нар ч нүдээ олсон үйлчилгээ гаргажээ iD-гийнхаа!!! Фракцууд шуурах нь аргагүй л юм байна.

Share

23 Replies to “Залуусын гар утасны үйлчилгээнүүд”

  1. Энэ ч тэгээд ямар дугаар барьдагаасаа хамаараад өөрийн сонголтоор бус хамрагдана лдаа. Би гэхэд л Моби дугаар хэрэглэдэг болохоор хичнээн хүсээд ID -д орох боломжгүй. Be… -д л орох боломжтой. Ямар ID -д орий гээд дугаараа солилтой нь бишдээ… :p

  2. Яахавдээ Юнител талаас нь л хараад бичсэн нэг рекламны Пиар мэдээ л байна. Арай олон талаас нь харвал ИД гээд байгаа юм нь өмнө нь байсан л юмнуудыг хуулж гаргаад байгаа харагдах юм, яг өөрсдөө шинээр сэтгэсэн гээд хэлчих юм байвал ИД-н хэрэглэгч бидэнд нээх харагдахгүй л байна. Д20, Ве 2т ууланд нь хосын найзын мессэж гээд хөнгөлөлтүүд байсан шд анхнаасаа, тэрийг үнийг нь 35₮ болгохоороо л шилдэг болчдог гэж Хантулга бичсэн байна:(

  3. ИД байхдаа яахавдээ АйДи гэдгийн бишүүүү… Нэг мессежний үнээр 4 хүн рүү бродкаст явуулах чинь харин цаг хэмнээд амар л юм

  4. ID er n shineer gargasan geed nerlechih yuch baidagguishd. Buh um n Be D20-g duuriasan Be bol anh garch irehdee angaital goe garch irsen shuu Bi lav Be dee 100% setgel hangaluun baidag…Dandaa buh zuild anhdagch .Tegeed ch Be-tei geheer arai l uur. er n manai Be-hen bugd l enendee durtai. ID bol ter naiziin geed bgaa n sugalaa n hudlaa bhaa hoshigruulah neg arga bh. Teglee ch gavitai um yuch baiohguin bn lee reclam n ch gesen duuriamal sanagdsan. Hantulga denduu hoshuurah umaa.

  5. bi ch gesen be heregledeg, tehde neh onts yum bas bdin mu… yalt ch ugui en id giin msg-ni 2 uilchilgen tasartsan l yum beshd…

  6. olon yum yariad yaxavdee ali chadaltai n garch irdeg niigem, yaxav UNITEL-n uilchilgee nadad taalagddag tiimees bi unitel-n xereglegch, gexdee ID xereglej baigaagu yum bn shuuu

  7. Unitel hamgiin hudlaa gazr daa yariagui bhad tolbor gardag ochihoor hudlaa yum yariad bdag medkuiee medkui

  8. heneesee ch sonssno medku am dagagchid …. id yariagui bhad negj undgu za! bi ulaan nogoon shar fan n bna… bi id hereglegch teed yahiin…

  9. Зарим үйлчилгээ нь надад огт таалагддаггүй. Шөнө ярих эрх, үнэгүй мэссэж ч гэх шиг. Энэ бүгд лав боловсон залуусыг дэмжсэн бус шөнийн амьдарлыг дэмжсэн л өнгө аястай гэж боддог. Лав би ойрын хэдэн жил мэссэж бичсэнгүй. Бас шөнө ажил ярьсангүй. Надад лав огт таалагддаггүй.

  10. ovoo yum bichdiin bh gj bodson hudlaa reklam l bh shiv,
    Яахавдээ Юнител талаас нь л хараад бичсэн нэг рекламны Пиар мэдээ л байна.

  11. UNITELuig ug mongoliin 100hubi hurungu oruulalttai bolson bolhoor Zone oo hayaad shiljmeer l bna daanch GF maani mobid bgaad l bdag tzug shiljii geheer zardal nemegdeh geed l UNITEL ter IDdaa Msg bagtz uilchilgee baibal tasarnadaa neg heseg bsan 6000T sar unegui ene uilchilgeegee sergeegeebel olon hos Mobi–Uniluushdee, Olon zaluuchuud iim bgaashuu tegeed SKYn 247g suulgachbal MOBI g tzaash n hiinedee JAPANruu ursaj bgaa mungiig endee uldeebelch halit sanahiin Erdenetiin daraa tatbar tuldug biluu ene aimaarshuu

  12. Unitel chn MCS-nh blguidee bodul, tegtel MCS chn saya Energy resource enter ged gadaadaas boon horongo oruulalt tatsan bizdee, tegheer yavj yavj gadaadaas orj irsen mongoor l gadnii huvitsaagaa avaad neg halaasnaas nuguu halaasand l htsen gadaad horongo oruulalttai heveeree yum bishuu. bi bol tgj l harj bna

  13. be id нтр гэсэн үйлчилгээныыы юмнууд брэнд гээд орилоод байдагыын би ойлгодоггүй юм өөөө брэнд гэж юу ч юм?

  14. Bid hudla eh oronch humuus Yarihiin orond uil hudluluuruu eh orno hugjuulii. Ter yariad bgaa Mobicom Skytel 2 chin gadni kampani Ta nariin uilchilgeend ugsun mungu gadagshaa garna. Harin Unitel saya onin umnu 100% mongol bolson. Bi unitel ashigladag. Uniteliin uilchilgee sain ch bai muu ch bai ene Mongol company shdee maluudaa.Bid undesni compania demjih bish engeed muulaad bval manai eh oron hugjih yu l bol. Heden gadaadin bayan company –d l bayajij baina. Uchir bid Uher mongolchuud yum chin Ihenh neeree l uher mongolchudd

  15. undesnii kompanuudaa demjitsgeeye zaluusaa tegeed ch unitel bol mobigoos buh talaar dawuu hereglegchded ashigtai

  16. unitel bol ugasa. Bvx vvren teleponudas yachij bodson ilvshde. Ta nar uniteliig orsdo heregled vz teged hemnelt gej yu bolxig meder

  17. uniteliin yerunhii uilchilgee uramshuulal mobi-goos arai uur hemnelt gardimo..nuhduud haritsuulj sain uzeeguigees ih mungu zartsuuldag haragdsan

Leave a Reply

Your email address will not be published.