Миний Монгол дуу сонсохоо больсон түүх

Манайхан ер нь юмыг их өнгөц талаас нь харах дуртай хүмүүс шиг санагддаг юм. 2000 оны эхээр маш олон иргэд маань гадаадад гарсан. 90 ээд оноос хойш ч гэсэн гадны орнуудыг зорьж буй монголчуудын цуваа ихээр нэмэгдсэн. Гадаадад амьдарч байх үед эх орноо машид ихээр санадаг. Надад монголоос ирдэг байсан монгол хамтлаг дуучидын цомгуудыг би бусад гадаадад байгаа нөхдүүдтэйгээ хуваалцахыг эрхэмлэдэг байлаа. Яагаад гэвэл тэдэнд ямар байдгийг мэдэрч байсан учраас шүү дээ. Удалгүй эх орондоо ирээд байж байтал нэгэн найз маань Quiza өөрийн шинэ дуунуудаа сайтуудаар тавиулж промо хийлгэмээр байна гэнээ, чиний сайтаар дамжин уулзаж байгаадаа баяртай байна гэж тамгалуулсан тохиолдолд би оруулъя гэтэл зөвшөөрсөн юм.

Ингээд удалгүй надад Quiza гийн өөрийн хоолойгоороо тамгалсан шинэ дууг нь явуулахаар нь сайтандаа байршуулж орхилоо. Төд удалгүй Дуу бичлэг зохиогчдын холбооноос уулзъя гэхээр нь яваад очлоо.
– Зохиогчийн эрх зөрчсөн байна, жишээ нь энэ Quiza-гийн дууг хууль бусаар тавьж олшруулсан байна гэж авлаа.
– Өөрөө зөвшөөрсөн учраас би оруулсан, тэгээд ч өөрийн хоолойгоороо тамгалсан байгаа гэж хэлтэл,
– хоолойг нь хэн ч дуурайлгаж хийж чадна, итгэхгүй бол өөрөөс нь асууя гээд хүлээж байтал Quiza өөрөө ороод ирлээ.
– Quiza чи энэ Хантулгад өөрийнх нь сайт дээр нь шинэ дуугаа өгч тараалгасан юм уу?
– Quiza: Үгүй, би хэнд ч, юу ч өгөөгүй.

Ийм явдал болсоны дараа би ямар эд нарын дууг сонсох албатай ч биш, зүгээр туслах маягаар сайтандаа байрлуулсан биш өөрөө хэрэгт унаад яахав гэж бодоод түүнээс хойш монгол дууг сайтандаа байрлуулахаа больсон юм. Нэг их сонирхож сонсохоо ч больсон доо, тэр цагаас хойш. Сүүлд сонсохнээ тэр намайг дуудаж уулзсан нөхөр нь Quiza-гийн төрсөн ах нь байсан юм билээ.

Одоо ч гэсэн манай уран бүтээлчид өөрийгөө аль болох олон хүнд таниулж брэнд болсоныхоо дараа өөр зүйлээс орлогоо олохоо бодохгүй дуугаа л зарах гээд зүтгээд байдаг явдал ажиглагдсаар л байгаам билээ. Гадны одууд бол ихэвчлэн рекламанд тоглож, аль болох олон хүний ярианы сэдэв болж байж л од болдог тал ажиглагддаг. Манайд харин арай л өнгөцхөн хараад байна уу даа?

Share

61 Replies to “Миний Монгол дуу сонсохоо больсон түүх”

  1. humuus yamar hundeer huleej avdag yumbde, hun zgr l setgegdlee heleel biz, minii iPod deer ch gsn MGL duu bdaggu, sonsdoggui, gehde Quiza ba bas bus humuusiig sonsood hundeldeg, arai oor yum hiideg gej boddog, Hantulga-iin site-uud ch gsn taalagddag, gol asuudal ni anh promotion hiilgye gej yarisan yarian deeree oorsdoo buruu oilgoltstson yum bish u, ternees medeej hen ch biy biyndee osh sanaal, hootsoldool, bas hulgailiy horliy gej ene bugdiig hiigeegui l biz. tgd bas ene hulgaich nar gesen ongo ayastai setgegdluudiig haraad, hulgai ch bn u gu ch bn u, ene humuus adilhan l hodolmorloj yavaa l humuus baih, chaddag yum bol oorsdoo tegeed hiih ni yaasiin be l gej heliy da

  2. Хаана юу хийж яваад ямар болох нь энд хамаагүй байхаа хүн юу хийц байсан байж болно гол нь одоо юу хийж байгаа, цаашид юу хийхээр нь үнэлэх хэрэгтэй байх.

    Энд Күизаг ч буруутгаагүй байгаа сайн уншвал, манай монголчуудын нийтлэг зөрчлийг л хэлсэн байгаа. Ах нь сайн санаад олон хүнд хүргэчихье гэж бодоод вебээр дамжуулъя гэж сэтгэсэн байж болох, тэрийгээ хэлээгүй вяж байгаад дүү “од” юм болохоороо томроод тоогоогүй бас үгүй л гэж хэлсэн байх, харин яагаад хүн өөрт тохиолдсон явдлаа хуваалцсаны төлөө хэн нэг нь ихэд шаналаж, сандарах болов? Сандрахаар зүйл биш байна. Энд сэтгэгдэл бичсэн хүн бүхэн хантулгыг өмөөрөөгүй л байгаа биз дээ. харин ч олон хүний дунд үнэнхүү болсон явдлаар сэдэв хийж нийгэмд амь бөхтэй оршин байгаа үзэгдлийг шүүмжилсэнд ганцаараа Күиза шаналаад байх ч хэрэггүй байх. Тэрийгээ хэлэхдээ хаа хамаагүй сэдэв самардах ч хэрэггүй биз.

  3. Монгол дуу сонсдоггүй тэнгэрээс Монголд унаад ирсэн тэнгэрийн амьтад юм байна л даа, нээх лаг хүн болох гэсэн эсвэл нээх юм мэддэг хүн болох гэж битгий жүжгийн гол дүрд тоглох гэсэн арчаагүй юм ярьж бай эргүү шасн

  4. er ni comment bichij baigaa ulsuudiin barag 90-95% heterhii teneg humuus baidag bololtoi! uursdiiguu medej baigaa bizdee tegeed hehe

  5. Манай нэвтрүүлгийн лого энэ бичлэгтэй шууд уялдахгүй байгаа тул хэрэглэхгүй байж болох уу?

  6. MOngol hun yum bol mongol duugaa sonsoh l heregtei sh dee, gantshan tiim engiin shaltgaanaas bolood duu sonsohoo bolino gedeg bol utgagui lsanagdaj baina. Mongol duugaa sonsohguigeer mongoloo tusuulj chadahgui bh gej bodoj baina, tegeed bas mongoliin tuluu geed orilj l baidag keke

  7. Ер нь үнрн ш дээ.Монгол дууг би ч сонсдоггүй .Ерөөсөө л нэг мэдсэн сонсохоо больчихсон. Хичнээн шинэ дуу байлаа гэсэн зүгээр л чихний хажуугаар өнгөрөөд л бна.Ердөө ч гоё санагдахаа бсан.Манай дүү нар ч адил.Нээрээ тийн миний под нь бас монгол дуу бараг бдаггүй юм бна.

  8. er ni mongol duu sonsoh sonsohgui ni hunii uuriinh ni hereg tuund emzegleed doromjlood sons gej tulgah erh bhgui ,ugaasaa l hun muulj setgegdel bdeg humuusiin ihenh ni hiih ajilgui hov jiv hun muulj kaif avdag teneg chadvar muutai humuus bdag yum daa…

  9. Suuliin ueiin duunuudiig meddegch gui sonsohiigch husdeggui…MOngol helnii mini ter saihan ugsiin sangiin arvin bayalag ugnuud haana bn….Setgeld uldeh duu baihgui bolson suuliin ued…..terend orvol angli solongos duugaa sonsood dagaad ugleed yavj baisan deer gsn

  10. Зиак… Под эдэртээ гадаад дуу сонсдог хүмүүсийг урлагийн өндөр мэдрэмж, мэдлэгтэй хүмүүс байх гэж бодож байна.

    Миний бодлоор үнэнийг хэлхэд
    Монгол дуунууд жаахан “тийм”-ш дээ. Яахав сайхан дуунууд байж л байгаа.

    Хантулга-н хэлэх гээд байгаа санааг ойлгож байна. Энд нэг түүх хэлхэд…
    уртын дуучин Норовбанзад гуай өөрийн дууг зурагтаар цацахдаа төлбөр нэхсэнээс болж тв-үүд дууг нь цацахаа больж бараг мартагдхад хүрч байгаа талаар сонсож байсын байна.
    Монгол дуу сонсох сонсохгүй нь тэр хүний л эрх. Үнэхээр “биг хит” дуу хийчихээд хармалж байгаа бол өөр хэрэг… гэхдээ ямар ч дуу байсан олон нийтэд таниулахгүй бол Норовбанзад гуайн түүхийг давтсан л юм болно ш дээ…

Leave a Reply

Your email address will not be published.