Амай “Гайхамшигт ертөнц” номыг уншив

Ойрд ном унших завгүй явсаар Амайн дэлхийг тойрсон аялалын хамгийн сонирхолтой зүйлсийг нэг дор багтаасан 9 боть номны хамгийн эхнийх нь болох “Гайхамшигт ертөнц” номыг 2 хоногт л уншиж дуусгав. Аялсан газар бүрийн хамгийн сонирхолтой тэмдэглэл, гэрэл зургаар баримтжуулсан байдал нь энэхүү номны хамгийн амин сүнс нь байлаа. Магадгүй дагалдаж ирдэг двд дээр нь ганц хоёр видео бичлэг байвал бүр төгс болох байлаа. Гэхдээ аялалын тэмдэглэлийг уншиж байхад тиймэрхүү бичлэг хийх ямар ч боломжгүй байсныг ойлгосон.

Энэхүү номыг залуучууд, ялангуяа өсвөр насныханд уншуулах хэрэгтэй ном болсон мэт санагдлаа. Хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх, европын соёл гээч зүйлээс бидний нүүдэлчдийн соёл юугаараа ялгаатай, бидний ирээдүй зарим нэг африкийн орнуудтай маш төстэй харагдаж буй тухай, хэрхэн хүн хүнээ хайрлаж, бие биенээ хүндэтгэн харьцах тухай, сайхан сэтгэл, зочломтгой зангаараа ялгарсан арабууд гээд л маш олон хэрэгтэй зүйлсийг уншиж, нэгийг эргэцүүлэхүйц ном болжээ.

Өөрийн хүслээр дэлхийг тойрч явчихаад хүмүүсээс  албатай юм шиг юм гуйлаа гэсэн хандлагатай хүмүүс маш олон байсан. Харин тэдгээр хүмүүст өгөх хамгийн том бөгөөд хүчтэй хариулт нь энэ ном болж чаджээ. Блог бол нэг бодлын бүгдийг баримтжуулж буй хэлбэр ч гэсэн, блогийг дараагийн хэлбэрт нь шилжүүлж ном болгож байгаа нь маш зөв бөгөөд хойч үедээ үлдээх бадарчин хүний жинхэнэ сургамж, том туршлага.

Дэлхийг тойрох аялалаа эхлэх гэж байх үед нь санал бодлоо хуваалцаж, Amai Around хэмээх нэрийг санаачилж, нөхөрлөж байсны хувьд түүнд баяр хүргэмээр санагдлаа. Эр хүн зорьсондоо хүрч ирээдүй хойч үедээ үлдээх маш том бүтээлийг тэрбээр хийжээ. Түүний дараачийн боть номнуудыг тэсэн ядан хүлээж, залуу хүмүүс цуглуулсан мөнгөөрөө эд хөрөнгө худалдан авах бус, юм үзэж нүд тайлж, суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг үгийг амьдралынхаа мөрдлөг болгохоор сэтгэл шулуудлаа. Баярлалаа Амай!

Share

10 Replies to “Амай “Гайхамшигт ертөнц” номыг уншив”

  1. нас залуу танрхи сэргэг дээрээ сайн тэнэж зүдэрч ядарч үзэх хэрэгтэй гэжуга

  2. 20-21 р зуунд амьдарч буй Монголчууд бид үнэхээр зовлон бага туулсан гэж хэлж болно … хааяадаа ганц нэг хүндхэн бэрхшээлүүд бидэнд тулгарахад гүй мөн амархан шантарч ядардаг даа … 2 Солонгосын дайн, японд хаясан атомын бөмбөг, Африк, Араб, өмнөд америк дахь том жижиг иргэний дайнууд … баруун болоод азийн зарим улсуудад болсон олон хүний амь авсан улс төрийн эргэлтүүд гээд хүн төрлөхтөн зөндөө зовсоон … одоо энэ хугацаанд бид хэр их зовсон бэ, зовж шальсан уу ? уул нь бид нар Чингисийн Монголчууд шүү дээ… бидэнд авьяас, чадвар, хүч чадал нь цусандаа үлдээл дуусав уу …. бид ч гэлтгүй тэд ч гүлтгүй би чи биднүүс өөрсдөөсөө л эхлэх хэрэгтэй юм шиг … Амай маань үнэхээр их юм үзсэн , Блогт нь байнга ордог байсан, тэр үед өөрсдөө хийгээгүй байж бусдыг шүүмжилж явдаг улсуудыг хараад миний бие их үнэхээр харамсдаг байсан … одоо харин номоо гаргалаа, аваад уншаад Амай гэж хүний дотоод ертөнц бодол санаа болон хүнд хэцүү бэрхшээл ихтэй аялалынх нь талаар уншаад хүмүүс нэгийг бодох бизээ … Амайд Амжилт хүсье .. дараа дараагийн ном болоод уран бүтээл ажил хөдөлмөрт нь өндөрөөс өндөр амжилтыг Тодрол миний зүгээс хүргэж байнаа !!!

  3. bi sayhan garsan netruuleg bolon nomiig ni unshaad minii bodloor manai hun ongotshon bichsen yum shig sanagdlaa….
    gehdee zugeeree yahav gadnaas ni haraad gants neg dugneed l bichsen bna tuunii huvid bolj inenees iluu l hiimeer sanagdaj bna tegeed ooriigoo het magtaj hun ooriigoo yu gej muulahav hehe
    gehdee mani hun maani jargaj yavaad l irsen sh de nadad bol chamalmaar l sanagdaj bn

    humuus neeh ih magtaad l bichsen baihiin argagui baihdaa gadaad gedgiig medehgui zovhon amaigiin nudeer harj bga humuus oorsdoo yadaj negd ni ochih yum bol mednee amai gurildjee gedgiig

  4. medeej ungutshun bichilgui yadgiin, ene hun hel shiljleliin erdemten bish, ene hun chin setguulch bish, ene hun zugeer l bidnii negen adil jiriin hun, ene zeregtei bichsen ni sain baihgui yu

  5. DVD dagaldaj ugsiimuu? bilgiin nomiin delguurees avsan chin DVD uguugui shdee. tend lav goy goy zurag bsn bhdaa. muuhai ymaa .

  6. Түүнээс биш үсээ засуулах сэхээгүй хувцасаа угаах ч сөхөөгүй, тэгээд бас бадар барьж дэлхий тойрох энтэр гэсэн зав зайтай хүмүүст бол дэлхийн сонгодог 100д ордог зохиолуудыг бүгдийг нь бүрэн эхээр нь барьж аваад эхлээд унш гэж зөвлөнө. Тэгсний дараа хэнд юунд нь мэдэгдэхгүй гомдон барин дэлхийг тойрсноос илүүг ойлгож мэднэ үү гэхээс дутуугүй гэдэгт итгэнэ. Байг гэхэд 5 үгнээс 4г нь зөв бичиж сурна.
    http://togoruu.blogspot.com/search?updated-max=2009-11-06T17%3A50%3A00%2B09%3A00&max-results=5 goy helsn bn

Leave a Reply

Your email address will not be published.