Монгол Блогчид 2010 өндөрлөв

Монгол Блогчид 2010 арга хэмжээ сайхан болж өндөрлөлөө. Интернэт хэрэглэгчийн тоо өдөр хоногоор өсөн нэмэгдэж буй өнөө үед блогчидийн үйлдвэрлэж буй контент яах аргагүй үнэ цэнэтэйд тооцогдож байгаа юм. Худал үнэн нь мэдэгдэхгүй хэрэгтэй хэрэггүй олон сонин хэвлэл, тв радионуудаас нийгэм нэгэнтээ залхсан нь үнэн. Маркетинг талаасаа ч блогчид нь нийгэмд үзүүлэх нөлөөлөл, амнаас ам дамжих яриа мэт цааш тархдаг вирүс мэт чанар нь блогийг улам хүчтэй болгож буй. Блог хөтлөх нь хувь хүний бичих чадварыг хөгжүүлэх, өөрийн санаа бодлоо бусадтай хамгийн хялбар байдлаар хуваалцаж тэдний саналыг сонсох гэх мэт олон талаар ашиг тустай.

Таны LV өмсөнө үү, Hugo Boss өмсөнө хамаагүй, гол нь таны толгойнд ямар бодол байна, та ямар хүн бэ гэдэг чинь л нийгэмд чухал юм. Хүнтэй танилцахдаа хүмүүс ихэвчлэн хэвлэмэл нэрийн хуудас солилцдог байсан бол одоо үед хувь хүн бүрийн дэлгэрэнгүй нэрийн хуудас нь яах аргагүй блог болоод байна. Social network сайтуудад таны хэрхэн ханддаг чинь нэг хэрэг, харин блог дээрээ юу бичиж, юуны тухай хэлэлцүүлэг өрнүүлэх нь тэс өөр бөгөөд илүү үр бүтээлтэй зүйл юм. Тийм ч учраас Ерөнхий сайд маань хүртэл блогчидыг дэмжиж энэхүү арга хэмжээнд оролцсон билээ. Аливаа зүйлд цаг хугацааны хувьд оновчтой үе гэж тохиодог. Хэрэв энэхүү наадам магадгүй 2 жилийн өмнө зохиогдсон бол саяны болж өнгөрсөн шиг олныг хамарч чадахгүй тэрүүхэн хүрээндээ л болох байсан болов уу. Тиймээс энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан NMMA багийнханд бүгдэд нь баяр хүргээд цаашид улам зохион байгуулалт сайтай болгоорой хэмээн хүсэе. Энэ наадамд шүүгчдийн бүрэлдэхүүнд би багтан ажилласан бөгөөд нийт шагналтнууддаа онцгойлон баяр хүргэе. Keyboard ны тань даралт оновчтой байх  болтугай.

Share

10 Replies to “Монгол Блогчид 2010 өндөрлөв”

  1. harin tiimee, ene jiliinh marketing saitai, orgon hureend bolj ongorson shw. urid uridnii 2007-2009 onii shildeguudiin shalgaruulaltiig harj baisan. proper shuugch gesen oilgolt ch ter uyed baigaagui, heden biyee hoorgoj baisan idevhtnuud ni dundaasaa negiigee baaduudaad l bolchdog baisan sh dee hehe. bi lav ene jilees omno iimerhuu arga hemjeend oroltsoh talaar sonirhol ch torj baigaagui yum shig bailee. Ene jil harin sanamsargui http://gegeen.wordpress.com blog maani Shildegiin Shildeg -2010-t shalgarch ih uram zorig ogloo. Ene buhnii ard chamaig baisniig odoo l medlee. taatai bnaa, cyber andaa. happy blogging.

  2. ene ch gehdee Mongol Ardiin namiin surtchilgaa sanhuujilteer bolson uil yavdak bn lee dee blogchdiin maani ug ni hayzgaarlagdmal zahialgat bolchih vii de choloot hevlel geh odor tutmiin sonin hevleluud ni hen mongo ogsond ni uilchildeg bolson bolohoor blogchdiin ner hund osson
    ene unelemjee l ehneesee ongo mongoor solio ehelj bga yum uu daa haramsaltai l bn

  3. Гэгээн түрүүлсэн нь ийм учиртай байсан юм бий вий. Хэхэ, наргиан шүү.

    @Anonymous: Би зохион байгуулалтанд нь оролцсон юм. Таны ийм дүгнэлтэнд хүрсэн нь харамсалтай л байна.

  4. Сайхан үйл ажиллагаа болсон, Жил болгон өргөжин тэлж илүү олон хүнийг хамраасай, Дээрх нэргүй хүний хувьд үнэхээр тэгэж бодсон бол мэдээлийн эх үндэс бас өөрийн нэрээ дурьдсан бол бас хардаж сэрдэж болох үндэстэй, хий хоосон хардлагаа залуучууд больмоор юм. Монголын Блогчиддоо амжилт хүсэе

  5. санхүүжилт талаас нь бол мэдэхгүй, харин МАН-ын Дарга ирж дэмжсэн нь нам талаасаа гэхээсээ илүү Ерөнхий Сайдын хэмжээнд ач холбогдол өгч чухал гэж үзсэн нь маш сайн зүйл болсон. Хэрвээ ирээгүй байсан бол илүү дээр болох байсан гээд хэлэх хүн гарахгүй байх гэж бодож байна.

  6. Хас банкны дэд захирал блогчдын нүүрээр Ерөнхий сайдад тал засаж, намын сурталчилгаа санхүүжилтийг цахим залууст хүлээн зөвшөөрүүлэх гэсэн башир арга л бн лээ, худлаа битгий шударга царайлаад байцгаа. Тэр хөтлөгч одоо юу вэ? Ерөнхий сайдаа хүндэтгэлтэйгээр үдье чиг шиг. Долоох нь ээ. Монголын блогчдыг цуглуулж, атгаж чадаж бгаагаа харуулах гээд бгаамуу? Эсвэл блог бичиж бгаа залуусын сул орон зайг хэн нэг нь улстөрийн зорилгодоо ашиглах боломж бгааг олоод харчихсан ч юм уу? Шалгаруулалт энэ тэр нь ч шал худлаа. Хуучны, мундаг олон жил блог бичсэн, хандалт ихтэй, шуугиан тарьдаг нэг ч блогч шилдэг дотор бгаагүй. Ороод суух суудал ч бхгүй. Би лав 5000 төгрөгөөр тал сав ус уучихаад л ой гутаад гарсан. Дахиад битгий ийм хөгийн юм хийгээрэй. Блогчид бол өөр өөрийн тархи оюунтай, өөр өөрийн гэсэн үзэл санаатай, эрх чөлөөт бичигчид. Биднийг хэн нэг улстөрийн эрх ашиг, хэн нэгэн сайдад долдгонох зэвсэгээ болгон ашиглаж бгаа нь таалагдахгүй бна.

  7. ymar neg ulsiin ih hurliin gishuun yumuu neg uls turiin hun harahaaraa neg namiin door yawagdsan tednii gar hul doligonoloo gj dandaa tuilshirahaa bolimoor yum. yagaad ulsiin hurliin gishuun eswel 76iin neg n zugeer l demjiheer urilgaar irsen gj oilgoj bolohgui gj. Gar hul boloh wii gj sanaa zowj bolno l doo gehdee arai umhii sanaalaad bgan bish uu. ihenh humuus yumiig dandaa hardlaga serdleg eswel buruu talaas n harah gd bdag handlagatai bolchihson yumuu gj bodogdoj bna

  8. За за Гэгээн түрүүлцсийм байшдээ,,, өөр номинуциудад нь ямар блог түрүүлсэн нь хаана байгаа бол

  9. Дахиад хэлье шаацан банди нар минь боовоо саахдаа дуугүй байж сураач.

  10. bi neg yum gyix geel xandaj bn ooroo xaigad olsongvi muruudlin hulug ongots kinonii ayiig olj ogch chadaxsan bolwy l gej…2-1 4minyt orchmos exelj bga ter ayiig olj ogch tys bolooch…

Leave a Reply

Your email address will not be published.