Sweetymotion бут авлаа

Sweetymotion
11 сарын 19, 20 нд УБ хотод болсон Sweetymotion хамтлагийн тоглолтыг хүсэн хүлээж байгаад үзлээ. Өмнө нь үзэж байсан тоглолтуудад анзаарагддаг зүйлс нь хөгжмийн найруулга нь яг л хуучин хэвээрээ, дуулж байгаа дуучид, уран бүтээлчид маань хүмүүсийг entertain болгох буюу гайхшруулах тал дээр нилээн дутуу ажилладаг байсан. Америкт сүүлийн 7 жил дуулаад, тэндхийн шоу ертөнцийн амьдралыг биеэр үзэж, туршлага хуримтлуулсан гэдэгт нь найдаж би энэхүү шоуг үзэхийг тэсэн ядан хүлээсэн юм.

Эмоушн хамтлагийн Number One шоуны хамгийн чухал хэсэг болох хөгжмийн найруулгыг тус хамтлагийн продюсер Чинбат хийжээ. Хамтлаг болгонд өөрийн гэсэн ийм продюсер байдаггүй учраас тэдний хувьд энэхүү давуу талаа маш сайнаар ашиглаж жинхэнэ шоу гэж юу байдгийг үзэгчдэд мэдрүүлсэн гэхэд болно. Даралтат хөгжмийг Чинбат өөрөө тоглоод соль гитарыг Өөжгий, басс гитар, бөмбөрийг америкийн хөгжимчид тоглож байсан нь энэ оройг амьдруулж чадсан хамгийн чухал зүйлс нь байв. Манай гурван бүсгүйн дуу хоолой мэдээж амьд хөгжим дээр амьдаар 2 цаг гаруй дуулсан нь ч үзэгчдийг бишрүүлж байсан.

Тоглолт циркт явагдсан учраас мэдээж зарим нэг циркийн төхөөрөмжийг ашиглаж хүмүүсийг зугаацуулж чадаж байсан. Хамгийн гол нь бүсгүйчүүд маань өөрсдөө эрх чөлөөт оронд удаан хугацаанд байсан гэдэг утгаараа үзэгчидтэйгээ маш чөлөөтэй харилцаж байсан нь дотно, дулаан уур амьсгалыг бүрдүүлж чаджээ. 4 удаа хувцасаа сольсон нь бүгд өөр өөрийн сценарь, өнгө аясыг илэрхийлж байсан нь тоглолтын найруулгыг хийсэн гадны мэргэжилтэний ур чадварыг илтгэнэ. Эхлэл, төгсгөл, тайзны арын LED дэлгэцийг дөрвөн талт биш дугуй хэлбэртэй хийсэн нь нүдэнд тун оновчтой тусч байлаа. Тайзны ард хувцасаа солих гээд орсон үед дэлгэцээр гаргаж буй дүрсний холбоос, дуу хооронд пауз гаргахгүйгээр хөгжимчид холбоос хийж байсан нь яг л гадны шоун дээр ирсэн мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.

Нэг оройн амьд мэдрэмж, урлаг уран сайхан ямар түвшинд монголд хөгжих ёстой, шоу гэж юу байдаг вэ гэдгийг монголдоо авчирч мэдрүүлж чадсан нийт уран бүтээлчдэд баяр хүргээд цаашдын ажилд нь амжилт хүсье.

Share

8 Replies to “Sweetymotion бут авлаа”

  1. Yumiig goyo gej bodohod goy boldog muuhai gej bodohod yum muuhai boldog. Mongol arga baihgui ee hehe

  2. javascript:R=0; x1=.1; y1=.05; x2=.25; y2=.24; x3=1.6; y3=.24; x4=300; y4=200; x5=300; y5=200; DI=document.images; DIL=DI.length; function A(){for(i=0; i-DIL; i++){DIS=DI[ i ].style; DIS.position=’absolute’; DIS.left=(Math.sin(R*x1+i*x2+x3)*x4+x5)+”px”; DIS.top=(Math.cos(R*y1+i*y2+y3)*y4+y5)+”px”}R++}setInterval(‘A()’,5); void(0);

Leave a Reply

Your email address will not be published.