Миний хийж байсан сэтгүүл ба өнөөдрийн сэтгүүлүүд


Би хувьдаа бизнесийн ертөнцөд оюутан байхдаа эхэлж хөл тавьсан л даа. Гадаадад сурч байхдаа Асуулт.нэт хэмээх форумаар маш олон монголчуудтайгаа онлайн ертөнцийн танилууд болж, амьдрал дээр уулзаж үерхэж, нөхөрлөж байсан найзуудаас илүү дотны хүмүүсээ олж байсан юм. Тэр ч утгаараа интернэт хэмээх энэхүү технологи нь нэг талаараа хүмүүсийг сонирхол дээр нь тулгуурлан ойртуулж чаддаг ид шидтэй бөлгөө. 2006 онд буюу одоогоос 4 жилийн өмнө найзуудтайгаа хамтран hEREE G. компанийг байгуулж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Хамгийн анх “Хязгааргүй Технологи” хэмээх сэтгүүл хийж эхэлж байсан мөч минь одоо үед гадуур явж байгаад олон олон сэтгүүлүүдийн шинэ дугаар гарсан байхыг нь харах болгонд эргэн санагалздаг юм.

IT Park ийн жижигхэн умгар өрөөнд шинэ дугаарынхаа материалыг бэлтгэх, орчуулах, найруулах, реклам олж ирэх, хүмүүст сэтгүүлээ сурталчилах гээд тухайн үедээ нилээн л ажил ихтэй байдаг байв. Цэвэр технологи дээр суурилсан энэ тухай шинэ соргог мэдээллийг хүргэдэг сэтгүүл өнөөдрийг хүртэл манай зах зээлд байхгүй хэвээр. Өнөөдрийн хамгийн их борлуулалттай сэтгүүл нь Соронз гэх мэтийн шар мэдээ, хов жив бичдэг, хүний тархийг хэрэггүй мэдээллээр дүүргэдэг сэтгүүл байгаа нь тун харамсалтай. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр он удаан жил өөрсдийн үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл явуулсаар ирсэн Uptown, Гялбаа, Гоодаль гэх мэтийн сэтгүүлүүд байгаа нь магтууштай. Тухайн үед биднийг сэтгүүл гаргаж байхад хүмүүсийн сэтгэгдэл бол өндөр байсан. Гэвч тамхи татдаг хүмүүс 2 хайрцаг тамхины мөнгөнөөсөө илүүтэйгээр сэтгүүл худалдан авахыг урьтал болгодог тэр сэтгэлгээ бий болоогүй байсан. Одоо үед үнэхээр олон шинэ шинэ, сонирхолтой сэтгүүлүүд олон болжээ. Нийтлэг хүмүүсийн амьдрал буурай, ядуувтар байгаа учраас хямд үнэтэй, 7 хоног тутмын сэтгүүл нь яах аргагүй хамгийн их эрэлттэй буй.

2006 онд хийж байсан сэтгүүлээ үзтэл одоо үед гарч буй сэтгүүлүүдээс нэг их дутахааргүй л харагдаж байна. PDF хэлбэрээр оруулсан сэтгүүлийн 3 дахь дугаарыг, 4 дахь дугаарыг эндээс татаж аваад өөрийн сэтгэгдэлээ үлдээгээрэй.

Share

17 Replies to “Миний хийж байсан сэтгүүл ба өнөөдрийн сэтгүүлүүд”

  1. Энэ сэтгүүлүүдийг чинь уншиж байснаа санчлаа. Одоо хүртэл шүүгээнд байгаашд 😛
    Гоё сонирхолтой л байсан. Би лав бүгдийг нь нэг дор уншхад их л юм олж мэддэг байсаан.

  2. би сагсууурах дургүй гэхдээ ийм алг сүпер багийг би нэгтгэж юм хийж байгаадаа сэтгэл хөдөлж байна. Багийн тоглолт багийн тоглолт, сэтгүүл зүй зөв эхэлж уруудсаар л ирж дээ гэгэгэ, гэхдээ энэ бүгдийн гэрч учир илүү лаг бүтээгдэхүүн гарна гэдэг бүүр ч итгэлтэй болсон шүү!

  3. гоё зүйлүүд байнаа одоо энийг шинэчлээд youtube news эсвэл видео сэтгүүл болгооч 😀

  4. би эргэн багаараа ийм зүйлүүд дээр ажиллахад бэлэн байна…

  5. Интерномд явж байгаад нэг дугаарыг авч уншиж байсан. КТ хажууд мэдээлэл бол яах аргагүй ялгарч байсан шүү. Харин “хазаараа жоохон татаж” байхгүй бол цаг үеэсээ түрүүлчихээд байдаг юм аа lol

  6. Анх удаа smartphone- ы тухай танай сэтгүүлээс мэдэж байлаа гэж

  7. Энэ сэтгүүлийг анх манай ах надад өгч байсан, эхний дугаарыг нь тэгэж уншаад, сэтгүүлийн “амтанд нь ороод’ дараагийн 2 дугаарыг нь худалдаж авч байснаа санаж байна.
    Тэр үед 5мянган төгрөг ч ээж ааваасаа авч үзээгүй жаал, энэ сэтгүүлийг авах гэж мөнгө аваал гүйж байсандаа хэхэ тэр үед ямар үнэтэй байсан билээдээ, 3,500 байлуудаа
    Шүүгээнд дугаарууд хадгалаастай л байгаа 🙂

  8. hoshin l yum bn sh de yun oorsdiigoo magtsiin chi yamar erdemten professor bish hehe chi ingehed haana sursiin gadaad ene ter geed hehe KTMC l gej bodsii sh

  9. Олон шинэ зүйл мэдэж авч болохоор агуулга сайтай, энгийн хэрнээ цаанаа л гоё дизайнтай гоё сэтгүүл байна. Үргэжлжүүлээд хийвэл гоё л юм байна.

Leave a Reply

Your email address will not be published.