Дэлхийд гарахын тулд эв нэгдэл хэрэгтэй

Эрдэмтэй хүн даруу, Их мөрөн дөлгөөн гэдэг үг одоо үед эсрэгээрээ болсон мэт. Манай монголын зах зээл хэдий жижиг боловч бүхий л салбартаа өөрөө өөрсдөө эзэн нь байх ёстой гэж би боддог. Мэдээж гадны мэргэжилтэн, туршлагатай хүмүүсээс туршлага судлалгүй яахав, гүйцэтгэл хийж буй түвшиндээ болон шийдвэр гаргаж буй менежментийн түвшиндээ ч монголчууд л байх ёстой. Хичнээн ард иргэд маань ядуу байгаа билээ, ажлын байранд монгол хүн ажиллаж байх нь туйлын чухал. Зах зээлийн нийгэмд шилжээд хөл толгойгоо олохгүй явж байх үед монголд санамсаргүй байдлаар болон санаатай байдлаар ирсэн нөхдүүдээс шигдэж үлдээд бизнесийн гярхай нүдээр харж өөрийн хөлөө олсон нөхдүүд өнөөдөр зөндөө бий.

Нэг хэсэг гэрэл зургийн салбар тийм байсан бол одоо харьцангуй гайгүй болж ирж буй. Маркетинг & PR ийн салбар, хими цэвэрлэгээ, гэрэл зураг угаах үйлчилгээ, санхүүгийн зөвлөгөө, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, үл хөдлөх хөрөнгийн зууч гээд төрөл бүрийн бизнес эрхэлдэг гадныхан биднийг хүрээлэн тойрчээ. Бид тэднээс тийм дутуу гэж үү? Үгүй ээ, чадвартай өчнөөн залуус эрдэмтэй хүн даруу гэдгийн адилаар өөрсдийгөө төдийлөн дөвийлгөж, таниулах тал дээр харьцангуй муу буюу сул талтай. Ялангуяа дотооддоо боловсорсон боловсон хүчнүүд бол өөрийгөө рекламдах, яагаад би энэ ажлыг хийх ёстой, яагаад намайг сонгох ёстой вэ гэдэг дээр тун хүч муутай байгаа нь анзаарагддаг юм. Тийм л учраас бидний завсар зайгаар гадныхан шургаж орж ирээд байгаа хэрэг л дээ. Үүнээс хойш бид өөрсдийгөө хэн бэ, юу хийж чаддаг вэ, ямар туршлагатай вэ гэдгээ хэнээс ч ичиж нуулгүйгээр, хэнд ч онгирч байгаа гэж бодолгүйгээр хүмүүст хүргэж байя. Ялангуяа дэлхийн зах зээлд гарч өрсөлдөх бэлтгэлээ хангангаа дотоодоосоо эхэлж байгаа хүмүүс бол.

Монголд ажиллаж буй гадны, олон улсын байгууллагууд ч ялгаагүй. Манайхныг нэг л их үл тоосон хүмүүс байдаг. Зарласан тендерийн гүйцэтгэлийг нь гаднаас оролцсон компаин авчихдаг. Цагаа тулахаар ажилаа ч хийж чаддаггүй. Ажлын үнэлгээ нь буураад дамжин явсаар байгаад монголын дотоодын компаниуд дээр л ирдэг. Монголд хөрөнгө оруулж, монгол тусламж үзүүлж буй нэрээр өөрийн улсын иргэд болон бусад гадны орны компаниудыг л яс юман дээрээ санхүүжүүлдэг байгууллагууд шүү дээ, тийм учраас би гадныханд сүжиггүй болчихоод байгаа юм. Мэдээж бүгд хамаарахгүй л дээ, дийлэнх нь ийм байгаа. Тийм учраас монголчууд бид нэг нэгэндээ атаархаж доош нь татаж гадны хүмүүсийн өмнө хүчээ тарамдуулж байхаар эв нэгдэлтэйгээр, бие биенээ дэмжиж ажиллаж хурдхан шиг өсөн дэвжих хэрэгтэй байна шүү. Олны хүч оломгүй далай, Эвт шаазгай буга барина.

Share

15 Replies to “Дэлхийд гарахын тулд эв нэгдэл хэрэгтэй”

  1. Үнэхээр үнэн шүү, гэхдээ үүнийг урилаг бус бүр заавал ТББ гэхгүй ч гэсэн братсво буюу ахан дүүгийн барилдлага шигээр хийж эхэлэх нь зөв байхаа, лобби бүлэг гэх мэт

  2. Эрдэмтэй хүн даруу гэж энэ үнэээр эсэргээрээ болж байгаа. Бид хэн нэг нь өөөрийгөө магтаад эхлэвэл онгироо сагсуугаар нь дуудацгаадаг… Харин ч чадаж байгаа бол давуу талаа төвийлгөн ярих нь зүйн хэрэг шүү дээ… Би ч бас ялгаагүй өөөрийгөөө дарж амьдардаг нэг нь кккк….
    Тэхэээр энэ дэмий даруу зан бол хэрэггүй эд,,,, даруу байх юман дээр даруу байлгүй л яаахуу ,

  3. Сайнуу найзаа ярьсан чинь таалагдалаа.
    Гэхдээ соёмбын эвийн нэгдлийн загас буруу тийшээ эргээд байнаа хөө.
    Даруйхан засаж хөгжил дэвшилийг өөрсдөөсөө эхэлцгээе!!!
    —————————–xxx———————————

  4. Манай залуучууд биет буюу материаллаг зүйл буюу үйлдвэрлэлд хойрго хандаад байх шиг үргэлж л маарктэнг мэнэжмэнт, эдийн засаг, шоу цэнгээн зохион байгуулах талаар ярьсан улсууд байна. Уул нь оюуны хөгжилд тустай л даа. гэхдээ эх орондоо үйлдвэрлэл хөгжүүлэх тал дээр маш хойрго байна. энэ нь бас бидний бэлэнчлэх сэтгэхүйтэй холбоотой байж болох юм. Гэхдээ хэн мэдхэв, няцаах нэг нь няцаагаарай. вээлком

  5. spiderloc-д гүй ээ буруу өөр соёмбо байсан юмаа хантулга миний хэлсэнээр зассан бөлгөө.

    Аа бас нээрэн тийм маркетинг менежент л их ярьдаг газар ухаж талх барих хүнд хандсан сайхан зүйлүүд үнэхээр бичигддэггүй гэхүү дээ.

    тэр нь цаашлаад нийгэмд буруу сэтгэлгээ төрүүлчихдэг толгой муутай залхуу ч бай хамаагүй эдийн засагч мэргэжилтэй хүн лаг гээд бодчихсон үе энүүхэнд шүү дээ. санал нэгтэй байна.

  6. Хантулга гуай бас сонин хүн юм аа баярлалаа гээд ганц ч үг гав хийдгүй байна шүү. хэхэ

  7. ene niigem ulam doroitsoor baigoo! zarim neg ta biden shig nuhduud dotoroo ingej bodson ch tsagaa tulval ami amia bodno. ene niigmiin yalzral mudduu arilahgui baihoo, tsag hugatsaa esvel dain ntr l archij hayna!

  8. bugdeeree l zov yarij bna. manaihan uneheer gadniih l bol sn gsn uzel buur yas mahand ni shingechihsen ene uzel ooorchlogdvol arai l oor bno bha.

  9. Odoo ene toriin baiguulguud bur sonloo. yamarch toriin baiguulgad orson dargiih ni hajuud neg solongos suuj baihiin mergejilten genee. ter solongosoo shutsen humuus, hariltsaa holboonii angetlal, sangiin yam, orosntsuutsnii zeel ogdog gazar, tsag uuriin gazar geed bugd neg solongostoi. solongosuud ajilaa sain hiij baina. Mongold baig tenderuudiig so nar abdag bolson. Mongol hogjihgui

  10. Толбо хөгшөөн юмыг заавал нэг талаас харах гээд хичээх хэрэггүй ш дэ хөө. Би тэр цаг уурын газарт ажилладаг тэр солонгос манайд 2 сарын гэрээтэй веб хийхэд оролцох гэж ирээд хугацаандаа ажлаа дуусгаад нутаг буцсан шүү.

Leave a Reply

Your email address will not be published.