Гэрэл зураг сонирхогч нарт зориулсан шинэ ном

Дотны анд Д.Энхтайван маань гэрэл зураг сонирхогчдод зориулан өөрийн туршлага, монголын гэрэл зураг сонирхогчдын дунд эрэлттэй байж болохуйц нэгэн гарын авлага, номыг бүтээсэн юм. Энэ хагас сайнд буюу 2010 оны 10 сарын 23 ны өдрийн 13.30 цагт Их Дэлгүүрнийн 6 давхарт нээлтийн ажиллагаа нь болох юм л даа. Энэ талаар мэдээллийг хүмүүст хүргэчих санаатай ганц хоёр ТВ тэй ярилаа. Хэвлэлийн хурал хийх гэх мэт зүйл яахав төлбөртэй байж болох, гэтэл мэдээн дундуур орж байгаа мэдээ болгон нь төлбөртэй болчихсон, хэрэв чи муу зүйл хийгээгүй л бол чи мөнгө төлж байж мэдээгээр гарах ёстой гэсэн нь үнэхээр аймшигтай санагдлаа. Харин ч гэгээлэг, хүмүүсийн оюуныг тэлэх зорилгоор бүтээсэн ном мэт зүйлсийг хүмүүст хүргэж байх нь ТВ ийн хувьд тэдний үүрэг бус уу?

Арилжааны ТВ үүдийн тоо 20 дөхөж байгаа одоо үед гэхдээ төлбөргүйгээр юм хийж, хүмүүст мэдээлэл хүргэж болох сувгууд бас байна л даа. Гэхдээ мэдээж арын хаалга хэрэгтэй. Гэхдээ социализмын үед байсан арын хаалга өнөө цагт хөгжин хөгжсөөр “арын хаалга нь арын хаалгатай” болсон байна лээ шүү. Одоогоос 4,5 жилийн өмнө лав гэрэл зураг сонирхдог хүүхэд залуус тийм ч олон байгаагүй. Агшин.мн болон түүний араас гарч ирсэн фотоблогууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэнээр гэрэл зураг сонирхогчдын тоо ч ихээр нэмэгдэж тэдний түвшин нь ч ялгарч эхэлсэн гэж би боддог. Тэрхүү блогийг олон түмэнд нээлттэй байлгаж гэрэл зурагчдийн цуглааныг идэвхтэйгээр дэмжин оролцож байсан хүн нь яах аргагүй “Ертөнцийг Дүрслэх Урлаг” номыг бүтээгч Д.Энхтайван бөлгөө.

Хэдийгээр гэрэл зураг сонирхогчид олон болсон ч түүнийг нь дагаад чанарын асуудал зайлшгүй гарч ирнэ. Гэрэл зургийн үнэлгээ ч нилээн унасан. Уг нь бол сайн уран бүтээлч хүн өөрийн бүх бүтээлч санаа, оюун ухаан, мэдрэмж, туршлагаа дайчилж байж сайн чанартай гэрэл зураг бүтдэг. Гэтэл талхны мөнгөө олох зорилгоор чиглүүлээд конок дарагчид олширсоноор жинхэнэ зурагчдыг хоолгүй болгож байгаа тохиолдол ч мэр сэр гарсаар. Гэхдээ энэ бол зах зээлд байдаг л зүйл. Өрсөлдөөн дундаас л жинхэнэ ялагч тодорч гарч ирдэг хойно. Ямартай ч номын цагаан буян дэлгэрч, гэрэл зураг сонирхогчдод заавал байх ёстой номын тоо нэгээр нэмэгдлээ. Ертөнцийг хувь хувьдаа гэрэл зургаар дүрсэлж сурцгаая. Гагцхүү та дүрслэхдээ заавал том камер гэлтгүйгээр энгийн жижиг камер, тэр ч бүү хэл гар утасны камераар дүрслэх боломжтой гэдэгт бүү эргэлзээрэй. Гол нь таны мэдрэмж, анхан шатны мэдэгдэхүүн л байхад болно. Харин энэ бүгдийг энэ номноос олж уншаарай.

Share

4 Replies to “Гэрэл зураг сонирхогч нарт зориулсан шинэ ном”

  1. Өө лайтай, цаг үеээ олсон зүйл боллоо. Энд тэндээс копи пэйст хийсэн файлаа хүмүүст уншуулдаг байсан минь хол хоцорч энэ номыг гэрэл зураг сонирхож байгаа нэгэнд нь зааж өгөхөөр боллоо.

  2. Сайн байна уу, би сэтгүүлч мэргэжилтэй. Фото зургийн талаар мэдээлэл хэрэг болоод байгаа юм. Иймд энэ номыг зохиосон зохиолчтой яаж холбогдох боломжтой вэ? Хэлж өгч, холбож өгч тус болооч. Мөн энэ мэдээллийг бичсэн хүнтэй яаж холбогдох боломжтой вэ? Ажилын шугамаар мэдээлэл солилцож, хамтарч ажиллах гэсэн юм. Баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published.