Нэр төрөө эрхэмлэцгээе

Өнөөдөр 10 сарын 20 ны өдөр буюу 2008 оноос эхлэн энэхүү өдрийг Дэлхийд Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр буюу Global Dignity Day хэмээн тэмдэглэж ирсэн бөлгөө. Глобальчлагдаж буй өнөөгийн нийгэмд дэлхийн аль ч өнцөг булан бүрт аж төрж, ажиллаж, амьдарч буй хувь хүн, бодьгал бүр нь дэлхийн хүн төрөлхтний нэгээхэн хэсэг болж нэр төртэй амьдарснаар илүү сайн сайхан, аз жаргалтай амьдралд хүрэх юм. Нэр хугахаар яс хугар, Муу нэрийг хусавч үл арилна, сайн нэрийг хүсэвч үл олдоно хэмээх зүйр цэцэн үг нь манай ардууд эрт дээр үеэс уг философийг ойлгоод хойч үедээ сургамж болгохын тулд энэхүү үгийг бий болгож. Гэвч өнөөдрийн амьдралд энэхүү үгийг дагаж амьдарч буй хүмүүс бидний эргэн тойронд хэр их байгаа бол?

Манай улсын хувьд дийлэнх хүмүүсийн амьдрал ядуу, зүдрүү, буурай байгаа учраас яг үнэндээ юун нэр төр манатай болчихсон байгаа. Бизнес хийж буй хүмүүс нь ч гэсэн өнөөдрийг харсан шийдвэр гаргаж нэг нэгнийгээ “хулхидах” энүүхэнд болсон цаг. Дунд давхаргын мань мэт нь бүү хэл дээгүүрээ томчууд нь хүртэл бие биенийгээ мурих асуудал үүсчихэж. Энэ бүх зүйлийг үгүй хийх, цэвэр шударгаар хөдөлмөрлөж, нэр төрөө өндөрт өргөж цаашидын амжилтын төлөө тэмүүлэх хүсэл зорилгыг бадраах зорилгоор энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн гэж би хувьдаа хүлээн авч байгаа. Бидний үеийн залуучууд бол хүний итгэлийг дааж, том зорилгын төлөө тэмүүлж сайхан амьдарч эх орныхоо эзэд нь байх учиртай ирээдүйн төлөөлөгчид, тийм учраас дор бүрнээ хичээж, урдаа том зорилго тавьж том шуналтайгаар нэр төртэй амьдарч дэлхийн иргэн болох цаг нэгэнт хүрээд иржээ.

Share

3 Replies to “Нэр төрөө эрхэмлэцгээе”

Leave a Reply

Your email address will not be published.