Хэтэдсэн маркетинг буюу доромжлол

Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, бараа материалаа олон нийтэд таниулах, сурталчилах, борлуулахын тулд маркетингийн тодорхой хүрээний ажлуудыг авч хэрэгжүүлдэг нь бизнесийн үйл явцын нэгээхэн хэсэг билээ. Зөвхөн ТВ, радио, сонингууд буюу уламжлалт маркетингийн сувгуудаар реклам цацдаг байсан цаг саяхан байсан бол үүнээс гадна шинээр маш олон сувгууд бий болсон. Жишээ нь Броадбэнд компанийн лифтний хажуухан талд байрлах дэлгэцүүд нь УБ хотын хамгийн хүн хөдөлгөөн ихтэй газруудад байршиж байгаа нь хамгийн оновчтой сувгуудын нэг ч байж болох. Мөн интернэт маркетингийн сувгууд болох хайлтын систем, баннер, имэйл, видео шторк гэх мэт нь мөн л үр дүнгээ хангалттай хэмжээнд өгч эхэлж буй.

Эдгээрээс уламжлалт маркетингийн суваг болох ТВ ээр маркетинг хийх боломж нь сүүлийн үед бүр “хэт” өндөр түвшинд хүрч буйг өчигдөр ТВ үзэж байхдаа ажиглав. Өөрөөр хэлбэл бид рекламнаас рекламны хооронд өөрсдийн үзэх гэж буй нэвтрүүлэг, киногоо олж үздэг болоод удаж байна. Өчигдөр л гэхэд ТВ9 сувгаар гарч байсан киноны төрөл, ангилалыг баруун доод буланд бөмбөлөгөөр харуулдаг. 2 бөмбөлөгтэй бол 16 с дээш насныханд, 1 бөмбөлөгтэй бол бүх насныханд гэх мэт. Тэгтэл тун удалгүй бөмбөлөгний оронд Витсамо гэсэн лого гараад ирэв. Киногоо жаал үзэж суутал рекламны блок эхэллээ гэдгийг сануулах зорилгоор РЕКЛАМ гэсэн бичиг гараад, утасны дугаараа гаргахдаа бас л болоогүй нэгэн бүтээгдэхүүний сурталчилгааг завсараа хавчуулан гаргаж байх жишээтэй. Бусад ихэнх ТВ үүд бас л ийм зарчимтай ажиллаж байдаг. Гадны ТВ үүд кино гаргаж байхдаа удахгүй 20 секундын дараа рекламны блок эхэллээ гэдгээ харуулсан тусгай тэмдэглэгээтэй байдаг, өөрөөр хэлбэл үзэгчид юу үзэхээ өөрсдөө сонгох эрхтэй гэсэн үг. Манайд бол зүгээр л хүчирхийлсэн байдлаар хэрэггүй мэдээллээр үзэгчдийнхээ тархийг бохироор угааж байгаагаас өөрцгүй.

Сонирхолтой нэвтрүүлэг үзээд анхаараад сууж байтал доогуур нь урсдаг титрэн зар гүйнэ, бас болоогүй түүнийхээ дээр минутыг нь 5000 аар ч билүү үнэлсэн гар утасны компаниудын урамшуулалын идэвхжүүлэлтүүдийг байнга явуулаад ирэхээр өөрийн эрхгүй миний харах орчин багасаад нүд доош гүйгээд тэрхүү явж байгаа заруудыг нь уншаад эхэлж байгаа юм. Уг нь ч түүнийг нь харсан нь миний буруу л даа, гэхдээ ингэхээс өөр гарцаагүй байдалд оруулж байгаа ТВ үүд үзэгчдээ нэг ёсондоо доромжилж байгаа хэрэг гэж би ойлгосон. Шинээр байгуулагдсан Монгол ТВ гэхэд олон реклам авах бус харин цөөн хэдэн байгууллагын рекламыг өндөр үнэтэй тарифаар оруулна гэдэг бодлого барьж ажиллаж байгаа гэсэн. Энэ нь ч бусад ТВ үүдээс ялгарах маркетингийн бодлогын нэг илэрхийлэл болж байгаа нь баярлууштай. Нэг хэсэг ФМ сонсохоор л рекламны дундуур дуу тавьдаг болчихож дээ гэж бодогдож байсан бол өнөөдрийн ТВ үүд жанк буюу хэрэггүй хог, новшоор үнэхээр дүүрчихэж. Удахгүй өөрсдийн логоныхоо оронд бусдын бараа бүтээгдэхүүний лого, дүрстэй хөдөлгөөнт рекламыг аль нэг дээд буландаа тоглуулаад эхэлбэл гайхаад байх юмгүй болж дээ. Эцсийн эцэст эрэлт нь байгаа, нийлүүлэлт нь байгаа, үзэгчид нь тухайн ТВ үүдийг үзээд байгаа учраас энэ мөчлөг зогсолтгүй хүрд мэт эргэлдэж байгаа нь хамгийн харамсалтай.

Share

11 Replies to “Хэтэдсэн маркетинг буюу доромжлол”

  1. Миний бас дургүй хүрдэг Монгол сувгуудаас үзээд байхаар юм байхгүй болсон гэж бодож байна.

  2. ТВ хөгжилд дараачийн давалгаа асуй. Тун удахгүй эдгээр жаанк тв нэвтрүүлгийг үзэх хүн ховордоно гэдэгт эргэлзэхгүй байгаа шүү

  3. үнэхээр зөв зүйл бичиж.., санал нэг байна ийм л болохоор би зурагт ховорхон үздэг болчихоод байгаан мэдээн дунд хүртэл бизнес мэдээ гэдэг дэлгүүрийн реклам.. эвий тэдэнд энэнээс өөр орлого байхгүй болсноос гарцаагүй эсвэл дэндүү шуналтай :))

  4. зурагт үзэхээ болиод удаж байгаадаа баярлаж байна. Business Мэдээ гэж байна ёстой инээдтэй, захиалгат мэдээ гэж зөндөө байна лээ, хэрэгтэй мэдээ үзэх юм ер нь гардаг юм уу?

  5. mongoliin tv-uudees uzeed baih yum baihgui bolsoon! kinonuud ni hurtel orchuulga , duu avia, dursnii chanar gej avah yum baihgui, gargaj baigaa hotolbor nevtruuleguud n hotsrogdson, neg bol oros morosiin, baruunaas huulsan yumiig neeh buduuleg bolovsrolgui huulna, tgeed reklam ene ter n heterhii chanargui, text messege -ee ch hyanaj chadahgui, shuud kino uzej baihad dooguur n bie ee unelj baigaa yum chn yamar yumnii hugjil baihavdee, haramsaltai!!!!!

  6. Tv-n setguulchid ih muu medleg muutai bolj. Yu unshaad baigaagaa oilgohgui bas yun talaar yarij baigaagaa sain medehgui l bna.

  7. тийм шүү арай дэндэж байна. Уг нь харилцаа холбооны зохицуулах газраас хяналт тавидаг баймаар юм. Үгүй бол байх хэрэг алга байна шд. Гаргаж байгаа нэвтрүүлэгүүд нь хэрэг алга. Орчуулгын нэвтрүүлэгүүд ч ялгаагүй. Хүн залхаасан их реклам гаргахаа болимоор юм. Цаад захиалагчид ч тэр. Оргил цагаар рекламаа цацуулаад үр дүнгээ өгж байгаа үгүйг мэддэг юмуда.

  8. aan tegeed ern tom hun bhuuhed ineed miin geh nasni angilaliin ter boronhii dorvoljin gardag zuiliig gargah tohdoolch ymuu gol udirdsan hyndag bguulgan bdag ym boluu medeh hun bna uu

Leave a Reply

Your email address will not be published.