ISP үүдийн өрсөлдөөн дундаас хэрэглэгчид хожсоор

Өнөөдрийг хүртэл манай улсад яг албан ёсоор интернэт хэрэглэгчийн цэгцтэй бөгөөд нарийн судалгаа байдаггүй. Интернэт хэрэглэгч гэж чухам хэнийг хэлэх вэ гэдгээс бүх зүйл эхэлнэ л дээ. Өдөрт 10 минут интернэтэд суугаад гадаадад сурч буй хүүхэддээ имэйл бичдэг эцэг эхчүүд интернэт хэрэглэгч мөн үү гэх мэт асуудал үүсдэг. Саяхан гаргасан нэгэн судалгаагаар буюу 2010 оны 6 сарын байдлаар манай улс нь 350000 гаруй интернэт хэрэглэгчтэй аж. Миний бодлоор энэ нь хамгийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо буюу өдөрт 2 цагаас дээш хугацаагаар интернэтэд холбогдсон хүмүүсийн тоо байх гэж таамаглаж буй.

Гар утас хэрэглэгчдийн тоо 2 саяд дөхөж яваатай харьцуулвал интернэт хэрэглэгчдийн энэ тоо тун чамлалттай үзүүлэлт юм. Гар утасны 3G боломж нь хэдий нээлттэй болсон ч түүнийг ашигладаг хүмүүс цөөхөн байгаа юм. Одоогоор үйл ажиллагаа явуулдаг ISP буюу интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын тоо олон болохын хэрээр хэрэглэгчид маань хожиж байгаа жишээ өнөөдөр бидний дунд бий болоод нилээдгүй хугацаа өнгөрлөө. Интернэтийг идэвхтэй хэрэглэдэг хэрэглэгчид нь файл солилцох, онлайнаар тоглох, кино, клип үзэх, дуу татаж авах, олон нийтийн вэбээр хэсэх, мессенжердэх гэх мэт зүйлсийг хамгийн ихээр хийгддэг нь нэгэнт тодорхой болсон зүйл. Миний мэдэхийн MCSCom анх [mN] серверийг ажилуулж эхэлсэнээр онлайн тоглоомын серверийн эхлэлийг тавьсан гэж боддог. Түүнээс өмнө гэхдээ ErdemNet ийн серверүүд байсан л даа, гол нь их хүнийг өөртөө татаж чадсан гэдэг утгаараа. Түүний дараачаас эхлээд маш олон ISP үүд өөрсдийн серверүүд дээрээ онлайн тоглоомын серверүүдийг байршуулж, энэ нь ч тухайн компанийн үйлчлүүлэгч нарыг татах нэгэн арга нь болж эхэлсэн. Sky C&C, Ulusnet гээд энэ жагсаалт нилээн урт үргэлжлэх байх.

Зөвхөн тоглоомыг чухалчлахгүйгээр хэрэглэгчийн эрэлтийг бүрэн хангах зорилгоор авч хэрэгжүүлсэн бас нэгэн алхам нь Ситинэтийн citi.mn сайт юм. Интернэтийн зах зээлд өөрийн маркетингаараа бусдаас ялгаран хүч түрэн гарч ирсэн тус компанийн бий болгосон тэрхүү стандарт маягийн зүйлийг хамгийн сүүлд Миком компани авч хэрэгжүүлэн micare.mn хэмээх сайтыг бий болгосон байна лээ. Гадны ISP үүд лав өөрсдийн хэрэглэгчдэд зориулсан ийм тусгай талбар үүсгэдэг түүхийг би лав төдийлөн сайн мэдэхгүй юм. Тиймээс манай ISP компаниудын өрсөлдөөн дундаас хэрэглэгч эцсийн үр дүнд хожиж байгаа нэгэн гэгээлэг жишээ энэ болж байгааг магтах үүднээс энэ постыг бичлээ. Өрсөлдөөн улам шударга, улам хүчтэй байх болтугай.

Share

7 Replies to “ISP үүдийн өрсөлдөөн дундаас хэрэглэгчид хожсоор”

  1. Сайнхан нийтлэл байна. Улс орон даяараа интернэттэй болохын төлөө улс маань хүртэл ЦАХИМ МОНГОЛ хөтөлбөрийг хэрэгжүүлээд нилээн үр дүнтэй явж байна. Энэ үед манай үйл ажиллагаа явуулж буй ISP-үүд ч энэ ажилд өөрсдийн хувь нэмрийг идэвхитэйгээр дэмжин, өөрсдийн үйлчлүүлэгчидэд санаа тавин ажиллаж байгаа нь саашаалтай хэрэг байна.

  2. Миком-н АДСЛ үйлчилгээг саяхнаас хэрэглэж эхэлсэн, санаанд хүрэхгүй л байна. Хурд хамаагүй гэхэд ядаж тогтвортой ажиллахгүй өдрийн ачаалалтай үеүүдээр тасалддаг юм байна лээ.

  3. Энэ ISP-ууд гэр хороололлуу шигэлсэн үйл ажилгаа явуулаасай тэнд нэтээр дутагдсан олон өрх гэр байгаа

  4. Манай ISP-нүүд гэр хороолол руу чиглэсэн юм хийвэл ч гоё доо. Би скайтелийн модем хэрэглэдэг. над мэтийн нэтээс их юс татдаг хүнд бол хэрэггүй эд байна лээ.

  5. Deer humuusiin helsenchlen ger horoolold internet barag baihgui bgaa. Teheer zuvhun oron suutsniihan, aimgiin tuviihun baigaa gehed 300.000 garsan baina gedeg bol mash sain too…
    Odoo bol toonoos iluutei chanaraa anhaaraad, tasardag, hurd buurdag tal deer anhaarah heregtei.

Leave a Reply

Your email address will not be published.