Үнэгүй эхэлж өгөөд төлбөр дараа нь суутгах бизнес загвар

Мэдээллийн технологийн ертөнцөд ажиллаж,  бизнес эрхлэх сонирхолтой залууст нэгэн сонирхолтой нийтлэл хүргэж байна. Аливаа бизнест өөр өөрийн гэсэн тохирох загвар гэж байдаг. Өөрөөр хэлбэл бизнес бүр ямар загвараар хэрэгжиж хаанаас, юунаас ашиг олж байх вэ гэдэг загвартай байдаг. Үйлчилгээгээ эхлээд үнэгүй хүргэж байгаад дараа нь нэмэлт үйлчилгээ санал болгох замаар бага зэргийн төлбөртэй болгох аргыг амжилттай хэрэгжүүлсэн хэд хэдэн жишээг танилцуулахаар шийдлээ.

Яг энэ загвараар мэдээллийн технологийн ертөнцөд өөрийн томоохон ашгийг бүрдүүлж чадсан нилээд олон компани байдаг бөгөөд мэдээллийн технологийн салбарын гол онцлог нь хил хязгаар огт байдаггүйд оршино. Тийм учраас энэ салбарынханд маш том боломж, бололцоо үргэлж нээлттэй байдаг билээ.

Pandora – 2005 онд ажиллаж эхлэснээсээ хойш хэрэглэгч нартаа үнэгүй дуу хөгжим түгээдэг байсан ба 20 сая давхардаагүй хэрэглэгчтэй байсан нь тэдний 2009 онд $50 орлого олох хамгийн том давуу тал болж байлаа.

Flickr – Зураг ба видео хост хийж хүмүүс хоорондоо солилцох бололцоог олгож байсан тус сайт нь яваандаа үнэгүй болон төлбөртэй үйлчилгээг санал болгож эхэлжээ. Төлбөртэй хэрэглэгч нь хязгааргүй орон зайд өөрийн хүссэн зураг, видеогоо оруулах боломжтой болсон байна.

Drop.io – 2007 онд ажиллаж эхэлсэн файл хост хийдэг үйлчилгээ нь нэмэлт 25 GB ийн багтаамжийг жилд $10 аар худалдан авах үйлчилгээг нэвтрүүлсэнээр 2009 онд олсон 500 хувиар давуулан биелүүлжээ..

Энэ загвараар ажилладаг компаниудын хувьд ажиглагдсан зүйл гэвэл тэд шинэ хэрэглэгчдээс орлогоо бүрдүүлэхээсээ илүүтэйгээр хуучин хэрэглэгчид нь тэдний гол зах зээл болдог. Хэрэв үйлчлүүлэгч нар нь үнэгүй үйлчилгээнд нь сэтгэл хангалуун байвал тэд нэмж мөнгө төлөөд нэмэлт үйлчилгээг авахад хэзээд бэлэн байдаг. Хамгийн гол нь тэд өөрсдийн блог болон олон нийтийн сүлжээ сайтуудаар бусдад сурталчилж, ойр дотны найз, гэр бүлийнхэндээ таны үйлчилгээг санал болгох замаар маркетинг хийж өгөх юм.

“Худалдаж авахаасаа өмнө туршаад үз” гэсэн уриатайгаар ажиллах энэхүү зарчим хэрэгжсэн хэдэн жишээг хүргэлээ. Ямар бизнест, ямар үйлчилгээнд яаж ашиглахаа эртнээс төлөвлөж байж хийх нь хамгийн чухал гэдгийг сануулах хэрэггүй байх. Ялангуяа шинээр гарч ирж буй бизнесүүд шууд өсч хөгжих нь хэцүү байдаг учраас энэ загвараар ажиллаад үзвэл илүүдэхгүй шүү гэсэн үүднээс хандлаа.

Share

One Reply to “Үнэгүй эхэлж өгөөд төлбөр дараа нь суутгах бизнес загвар”

Leave a Reply

Your email address will not be published.