9 сар 900 минут яриулна гэнэ үү?

9 сар ч дөхлөө, хичээлийн шинэ жил ч эхлэх хугацаа ойртсоор байна. Хөдөөнөөс дүү ирээд хичээлийн шинэ жилийнх бэлтгэл ажлыг нь базааж өгөх гээд бас л хөөрхөн ажил болж байна шүү. Энэ жил төгсөж байгааг ч хэлэх үү, шинээр худалдаж авах, зарах зүйлс ч их байх шиг байна. Хамгийн түрүүнд шинэ утасны дугаар авч өгөх болов оо. Өмнө нь өвөөгийнхөө дугаарыг ашиглаж байгаад хураалгасан юм байх. Би оюутан байхдаа мобикомын студент дугаар ашигладаг байж билээ, нэг их урамшуулал ч зарлахгүй тэгэсхийж байгаад төгсчихсөн учир мобигоос өөр сонголт хийхээр шийдлээ. Гэтэл юнителийн iD аас аз болж урамшуулал зарласан байж таарав аа.

10.000 төгрөгөөр шинэ дугаар зарж байгаа ба дансандаа 8.000 төгрөг, 180 хоногтой ирдэг юм байна. Энгийн дугаар бас байна. Тэр нь 6.000 төгрөг, дансандаа 4.000 төгрөг, 180 хоногтой ирнэ.
Зарласан урамшуулал нь 2010 оны 9 дүгээр сараас 2011 оны 6 дугаар сарыг дуустал буюу яг хичээлийн жилийн хугацаанд сар бүр сүлжээндээ ҮНЭГҮЙ ярианы минут авах боломжтой болдог юм байх. Жишээ нь, эхний сард 20 минут, 2 дахь сард 40 минут гэх мэтчилэн 9 дахь сард 180 минут, нийтдээ 9 сарын турш 900 минутыг авах эрхтэй болдог гэнэ. Хамгийн гол нь сар бүр ядаж 5000 төгрөгөөр дансаа цэнэглэж байх хэрэгтэй гэнэ дээ. Зиак энэ ч яахав дүү нар ямар 5000, 6000 аас доошгүй нэгжээр цэнэглэх биш.

Харин iD-гийн хуучин хэрэглэгчид 10.000 төгрөгөөр дансаа цэнэглэвэл энэ урамшуулалд хамрагдана гэжугаа.

Ашигтай л сонголт юм, би өөрийн сонголтоо хийгээд дүүгээ урамшуулалд хамруулангаа өөрт ч хэмнэлт хийчихлээ, хэрэг болсон зүйлээ бусадтай хуваалцах нь тус биш гэж үү?

Facebook, Twitter, Youtube.

Share

3 Replies to “9 сар 900 минут яриулна гэнэ үү?”

Leave a Reply

Your email address will not be published.