Таны юунд мөнгө төлдөг вэ?

Аливаа бизнесийн хамтын ажиллагаа эхлэхэд талууд бие биенийгээ хэр туршлагатай, урьд нь юу хийж бүтээж байсан зэргийг сонирхдог. Тийм ч учраас анх удаа томоохон ажилд дайчлагдаж гэрээ байгуулах гэж байгаа жижиг буюу шинэхэн байгуулагдсан аж ахуйн нэгжүүд нэр хүнд олж авахын тулд үнэ төлбөргүйгээр юм уу, зардлынх нь үнээр ажил гүйцэтгэх явдал бидний дунд түгээмэл бий.

Шинээр байгуулагдаж буй аж ахуйн нэгжүүдийн хамгийн том алддаг зүйл нь хамтрагч байгууллага нь тэдний туршлаганд бус ур чадварт мөнгө төлж байна гэж ойлгодогт байгаа юм. Ур чадвар хэдий сайн ч гүйцэтгэл, цагийн менежмент муу, бусдаас шалтгаалах хүчин зүйлсийн нөлөө их байгаа тохиолдолд таны ур чадварт төлсөн мөнгөндөө харамсах тохиолдол бишгүй тохиолдоно. Цаг хугацаа өнгөрч илүү ажлыг гардан гүйцэтгэж, олон хүмүүстэй харилцаа тогтоох тусам таны туршлага хуримтлагдан баяжсаар байх болно. Туршлагаа хуримтлуулах явцдаа мөнгө олж байвал сайн хэрэг, эсвэл маргаашийн өөхийг харж өнөөдрийн ажлыг туршлага хуримтлуулахын үүднээс үнэгүй хийж өгөхийг би хувьдаа дэмжинэ.

Сүүлийн 5 жилд хувийн хэвшилд ажиллаж байсан туршлага дээрээ үндэслэн энэхүү блогийг бичлээ. Таны ур чадварт бус туршлаганд чинь мөнгө төлдөг юм шүү гэдгийг үргэлж анхаараарай. Туршлага хуримтлуулахад цаг хугацаа асар чухал бөгөөд мөнгөөр худалдаж авч болохгүй зүйл байдаг учраас туршлагын нэг хэмжүүр нь цаг хугацаа яах аргагүй мөн.

Таны бодол?

Share

2 Replies to “Таны юунд мөнгө төлдөг вэ?”

  1. Tiim shu bichsentei chini sanal neg baina.
    Shine tugssun oyutnuudad ch bas hamaatai baih. Uchir ni suuliin ued mergejildee garshsan, itgel daah bolovson huchin dutmag baigaa ni medregddeg. Shinehen tugssun oyutnuud bol uursdiiguu ih l unelen tsalin l hamgiin turuund asuudag. Medeej ene ni chuhal l daa gehdee uneheer l ter mergejleeree yavy gej bodoj baigaa bol turshilga hurimtluulj yumyg ailtgui bagaas ehleh heregtei. Deer NY times deer garsan niitlel unshij baihad neeree tiim shu gej sanal niilsen neg niitlel baisan yum. Ta sain surguuliin sain duntei diplomtoi tugsuud sain ajild orj bolno. Harin ter ajildaa togtoj uldeh uu gedeg ni tanias l shaltgaalna gej. Odoo ueiin niigemee dagaad buh l humuus buhimduu bie bienee huursan, unuu margaashaa argatsaasan yum hiij baina. Unendee setgeleesee hiiheed ur dung ni harahad ch uramtai baidag. Za het ih zuil nurshchlaa gol sanaagaa oilguulsan baih. Ene sedviig hunduj bichsen bayarlalaa.

Leave a Reply

Your email address will not be published.