F PARTY Монголд

Баасан гараг, 7 дугаар сарын 9-ний өдөр, 21.00 цаг

Fashion TV (Фэшн Ти Ви) нь дэлхийн загварын ертөнц, гоо сайхан, тансаг гоёмсог дүр төрх, тэдгээртэй холбоотой амьдралын хэв маяг, шоу хөтөлбөр, нэвтрүүлгийг 7 хоногийн 24 цагийн турш дэлхий даяар сурталчлан цацдагаараа бидэнд хэдийнээ танил болсон билээ.

Энэ удаад Fashion TV-ийн олон үйл ажиллагааны нэг хэсэг болох F PARTY (Ф Парти)-г Монголдоо анх удаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр iLOFT FUNCTION HOUSE, АЛТАЙ КАШМИР ХХК нар хамтран зохион байгуулж байна.

F PARTY-г зохион байгуулснаар FTV сувагаар дамжуулан манай гарагийн 5 тивийн 202 орны 400 орчим сая өрх айлд Монгол Улсаа, үндэсний үйлдвэрлэгчдээ, брэнд бүтээгдэхүүнүүдээ сурталчлах боломж нээгдэж байна. Мөн дэлхийн загварын ертөнц болон орчин үеийн том хотын хэв маягтай Монголчууд хэрхэн зэрэгцэж алхаж байгаагаа харуулж чадах юм.

Энэ арга хэмжээнд АЛТАЙ КАШМИР ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр, FTV-ийн Монгол дахь төлөөлөгч GEM INTERNATIONAL ХХК болон Tiger Translate хөтөлбөр, Ноён-Уул ХХК нар дэмжигч байгууллагаар оролцож байна.

Монголчууд бид “I LOVE FASHION TV” гэж хэлэх боломжтой боллоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

* 330817, 91009191, 99115962, 99298569 утсаар
* http://www.ftv.com/fashion/page.php?P=4099 вэбсайтаар холбогдож авч болно.

Share

3 Replies to “F PARTY Монголд”

  1. 150 arail bishee, camerton iihonshig t1deg baishd… baychuud ni ochij showdan bizdee

  2. 150 000 төгрөг юм уу такс нь….. Мань зань бол мөрөөдөөд ч хэрэггүйм байна доо

Leave a Reply

Your email address will not be published.