“Канон Инээгээрэй Шилдэг гэрэл зураг-2010”

УРАЛДААНЫ ЗОРИЛГО БА ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:

Монголд гэрэл зургийн урлагийг хөгжүүлэх, гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдын ур чадварыг дээшлүүлэх, гэрэл зураг сонирхогчдын хүрээг өргөжүүлэх зорилгоор CANON компанийн албан ёсны төлөөлөгч “MCS электроникс” компани, “Voodoo.mn” олон нийтийн вэб сайт нь хамтран “Канон Инээгээрэй Шилдэг гэрэл зураг-2010” уралдааныг зохион байгуулж байна.

ХАМРАХ ХҮРЭЭ:

Гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчид нь 2009 оны Зургаадугаары сарын 1-аас 2010 оны Долоодугаар сарын 15-ны дотор авсан бүтээлээрээ оролцох эрхтэй

СЭДЭВ БА БОЛЗОЛ:

Дараах үндсэн категориудад бүтээлч ажилаа ирүүлнэ.

1. Дэлхий – байгаль, орчин, амьтан, макро гэх мэт зургууд

2. Хүмүүс – хөрөг, хүүхэд, гоёлын гэх мэт хүний тухай зургууд

3. Юмс – эд юмс, гудамж гэх мэт зургууд

(Voodoo.mn сайтад гишүүн болсоноор зурагаа хуулна)

ШАГНАЛ:

Уралдаанд ирсэн бүх бүтээлүүдээс гурван бүтээл шалгаруулж Канон төвийн нэрэмжит шагналаар шагнана.

Үүнд: Нэгдүгээр байр – Канон төвийн 500 000 төгрөгийн эрхийн бичиг үнэ бүхий зүйл Хоёрдугаар байр – Канон төвийн 300 000 төгрөгийн эрхийн бичиг үнэ бүхий зүйл Гуравдугаар байр – Канон төвийн 200 000 төгрөгийн эрхийн бичиг үнэ бүхий зүйл Бүтээл хүлээн авах хугацаа: 2010.06.28-2010.07.15

ШААРДЛАГА:

Оролцогчид авсан зургийн файлийн метадата нь устаагүй байх.(Зураг бүрт хадгалагддаг таны камерын мэдээлэл)

ШАЛГАРУУЛАЛТ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ:

олон үзэгчдын саналаар тэргүүлсэн 60 бүтээлээр 7сарын 16-17-ны өдрүүдэд Canon төвийн байранд үзэсгэлэн гаргаж, 17-ны өдөр шилдэг 3н зургийг шалгаруулж, шагналуудыг гардуулна.

ҮЗЭСГЭЛЭН:

2010 оны 7 дүгээр сарын 15-аас 28-нд

Share

Leave a Reply

Your email address will not be published.