Asus Eee PC 1005PE тэй боллоо

Asus EEE PC 1005PE

Би сүүлийн 2 жил гаруйн хугацаанд нэтбүүкийг сонирхон ашигладаг болсон. Анх нөүтбүүктэй байхдаа тээвэрлэхэд төвөгтэй санагдсан учраас овор хэмжээгээр бага, зөөвөрлөхөд хөнгөн, үзүүлэлт сайтай, үнэ хямд гээд давуу тал ихтэй байсан учраас нэтбүүкийг өөрийн хэрэгцээ болгосон юм. Хамгийн анх Acer Aspire ийн 9 инчийн нэтбүүк худалдаж аваад ашиглалаа. Үзүүлэлт нь тун давгүй, ажиллагаа нь ч боломжийн байв. Гэхдээ нэг сул тал нь хэт жижиг учраас текст бичихэд гар өвддөг байсан. Фотошоп эд нар бол гайхалтай хурдан ажилладаг байв.

Түүний дараа нь Asus ийн (загварыг нь санадаггүй) бас нэгэн нэтбүүкийг найзынхаа санал болгосны дагуу түр хугацаанд ашиглаж үзлээ. Ажиллагаа нь Acer-тэй харьцуулахад арай л удаан санагдав. Хамгийн анх ашиглаж байсан нөүтбүүк маань Lenovo байсан учраас түүнээс хойш гарын ая даадаг гэдгээр нь Lenovo s10 ийг ашиглаж эхэлсэн. Тухай үедээ л бас хит болсон нэтбүүк байлаа. Гадуур явж ажил амжуулах шаардлага гарсан ч тус нэтбүүкний батерей нь 3 цаг бариад л дуусчихдаг, мөн гараа тавьж бичихэд тун эвгүй байсан учраас дараагийн нэтбүүкнийхээ эрэлд гарлаа. Мэдээж Lenovo доо үнэнч байсан. Дараагийн загвар болох S10-2 ийг сонгож худалдаж авлаа. Загвар нь тун шинэлэг болсон бөгөөд 3 usb оролттой, нимгэн болсон гээд давуу тал ихтэй байсан. Харин сул тал нь гэвэл үсэгний даралт нь тийм ч сайн биш байлаа. Бичиг баримт боловсруулж байх үед байнга алдаатай бичээд байсан учраас дараагийн нэтбүүкний эрэлд гарлаа.

Lenovo доо үнэнч байхаар шийдээд s10-3 ийг нь сонирхож үзлээ. Миний голоод байдаг зүйл болох гар нь тун сайжирсан гэж хүмүүсийн бичсэн үнэлэлтүүдэд дурьдсан байсанд тун их баярлав. Яг сонгохын даваан дээр нэтбүүкүүдийг дандаа үнэлж дүгнэдэг нэг нөхрийн блог олж уншаад хамгийн шилдэг нь Asus eee pc 1005pe гэсэн байгааг нь хайж олоод үнийг нь хартал тун боломжийн байлаа. Нэтбүүк ашиглаж байх хугацаанд би өөрийнхөө файлуудыг 160гб дотор хадгалах зайлшгүй шаардлага гарч байсан бол Asus ийг аваад 250гб ийн хард дээр файлаа хадгалах боломж олдсон нь хамгийн том давуу тал байв. Мөн гар нь ч гэсэн бичихэд тун эвтэйхэн гэсэн нь таалагдаад шууд сонгоод авчихлаа. Яг одоо Asus аа ашиглан блогоо бичиж сууна. Батерей барих чадвар нь ч гэсэн тун сайн. Хамгийн бага ачаалал өгөөд 11 цаг батерейгээ барина гэнэ лээ.

Миний нэтбүүкийг ашиглах болсон бяцхан түүх энэ бөлгөө..

Share

11 Replies to “Asus Eee PC 1005PE тэй боллоо”

  1. хэрэгэй мэдээлэл байнаа баярлалаа ,надад бас нэтбүүк авах хэрэгцээ гараа толгойгоо гашилгаад сууж байлаа

  2. Netbook (voodoo.mn) нд талрахжийнөө бэлэнчлэх сэтгэлгээтэй хүнд аятайха линк олоод өгч 😀

  3. Asus hamgiin hyamd mya ni daa, mengendee l taaruulj avsan bolov uu, heregtseendee taaruulsan bol arai l deer yum heregtei dee.

  4. би лав хэрэг болох мэдээлэл олж харсангүй. эхлэл хэсэг дээрээ нөүтбүүк хэрэглэж байгаад нөүтбүүк хэрэглэх болсон гэн үү. Пи Си байлгүй дээ

    одоо борлуулалтаараа №1-HP (os windows)

  5. mac tei ongiroo nowsh min bi macbook pro 15 inch tei yahii chi muu magic mouse tai deer ni amaa tataj yw zugeer chi best ni bish bi ym bn gedgiig sana yahaaraa iim ongiroo baidag bnaa

Leave a Reply

Your email address will not be published.