Хүн төрөлхтөнийг нэгтгэж чаддаг хамгийн том баяр дууслаа

Дэлхий хэмээх гариг дээр оршдог хүн бүрийн анхаарлыг өөртөө татаж чаддаг ховорхон зүйлсийн нэг нь олимп хэмээх спортын хамгийн том тэмцээн билээ. Манай улсын тамирчид бараг оролцдоггүй учраас өвлийн буюу цагаан олимпыг тэр бүр манайхан сонирхоод байдаггүй. 2 сарын 12 ноос 28 ныг дуустал буюу 17 өдрийн туршид Хойд Америкийн Канадын баруун эргийн Ванкувер хотноо дэлхийн 80 гаруй орны тамирчид хурд хүчээ сорилоо. Зохион байгуулагч орон болох Канадууд эцсийн өдөр хүртэл ширүүн тэмцсэний хүчинд нийт 14 алтан медальтайгаар чанарын үзүүлэлтээр дэлхийд тэргүүллээ. Тамирчин хүн бүрийн мөрөөдөл бол яах аргагүй олимп байдаг. 4 жилд нэг удаа болдог, дэлхийн шилдэгүүд өрсөлддөг учраас олимт алтан медаль нь юутай ч зүйрлэшгүй торгон агшин, мэдрэмж, таашаал.

Улсаа төлөөлж олимпод оролцоно гэдэг нь тухайн тамирчины хувьд нэр хүндийн асуудал бөгөөд манай улсаас оролцсон 2 тамирчинаар ч гэсэн бид бахархаж байгаа. Тэдний эсрэг байр суурьтай байгаа сэтгүүлчдийг би лав хувьдаа дэмжихгүй. Спорт бол дэлхийд эх орноо гаргах хамгийн боломжит арга хэлбэр билээ. Канадчууд олимп зохион байгуулах эрх авсанаасаа хойш сүүлийн 7 жил гаруйн хугацаанд хөдөлмөрлөж байж энэхүү өндөрлөгт хүрч чадлаа. Бид ч гэсэн 2008 оны Бээжингийн олимпоор алтан медаль авахад хөлөө газар хүрэхгүй баярлаж, үнэхээр эвлэрэн нэгдэж чаддаг гэдгийг өөрсдийн бие махбодиороо амссан. Түүнээс хойш дахиж тийм үйл явдал харамсалтай нь тохиогоогүй л байна. Энэ олимпоор хамгийн азгүй орныг шалгаруулбал яах аргагүй ОХУ орно. Зарим төрөлд тэд өөрсдийгөө луйвардуулсан гэж үзэж байгаа ч аз, од үнэхээр дутсан. Гэхдээ аливаа алдааг өөрөөсөө л хайх хэрэгтэй. Энэ удаагийн олимп тэдний хувьд том сургамж болон үлдсэн нь тодорхой. 2014 оны Сочигийн олимпод үнэхээр сайн бэлдэхгүй бол нутгийн дэвжээн дээрээ шившиг болж болзошгүйг ТВ ийн тайлбарлагч нар нь ярьж байна лээ.

Манай улсад уг нь өвөл болдог уу гэвэл болдог. Өвлийн спортуудын төрлөөр хичээллэх гэхээр боломж, хүрэлцээ үнэхээр хомс нь үнэн. Гол асуудал нь өнөөх л хөрөнгө мөнгө. Тэр мөнгийг босгох боломж байгаа гэдгийг Жүдогийн холбоо яруу тодоор монголчуудад харуулж байна. Саяхан Европын орнуудад болсон дэлхийн хэмжээний цомын болон гран при тэмцээнүүдэд бүгдэнгээс нь медальтай ирлээ. Өвлийн спортыг дэмжигч нэг л хүн байхад уг нь амархан л даа. Морь гэдэг зүйлд мөнгө хаяад байдаг нөхдүүдэд л нэг нэгээр нь спортын холбоонуудыг даалгачих хэрэгтэй юм шиг байгаан. Ядаж л амьтанд биш хүнд хөрөнгөө оруулах хэрэгтэй гэдгийг хэн нэг нь ойлгуулаад өгдөг ч болоосой. Өөрийнх нь морь Наадамаар ганц түрүүлээд өөрөө ганцаараа баярлаж суухаар өөрийнх нь дэмжиж тэтгэсэн тамирчин нь олимпоос алт аваад эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаад ирэхэд ард түмэндээ ямар их аз жаргал, эв нэгдэлийг авчирдаг вэ гэдгийг эрх биш тэд харж мэдэрсэн л байлтай. Тийм мэдрэмжийг ард түмэндээ бэлэглэсний дараа мань хүн юу ч ярьж, юу ч хийсэн би лав тоохгүйдэг. Ийм сайхан алтан боломж байхад түүнийг ашиглахгүй байгаа нь харамсалтай санагдаад бичлээ. Өнөөдрийн сонинууд дээр угшил сайтай адуунуудыг дуудлагаар худалдаад түүнийг нь үнэ хаялцан авсан хүмүүсийн тухай гарсан байсан. Тэр мөнгийг нэг тамирчны Сочигийн олимпод бэлтгэхэд шаардагдах зүйлд зарцуулчихвал ч..

Share

6 Replies to “Хүн төрөлхтөнийг нэгтгэж чаддаг хамгийн том баяр дууслаа”

  1. sanal neg bnaa bi ch unuu ugluu olimp-n haalt uzej bh daa bodoj suusan. uvliin olimp-n avargatai bolmoor bna. sanaj yavbal butnee gej

  2. I was really dissapointed with Russians specially with their men’s hockey team.
    Vancouver-iin olymp uneheer saihan, shiruun orsoldoontei bolj ongorloo.
    Can’t believe that Canadians won 14 gold medals woohoo.
    Harin odoo Sochi-d orosuud “come back” hiij chadahnuu gedgiig l huleeh uldee dee!

  3. Моринд хөрөнгө оруулж байхаар хүндээ хөрөнгөө оруул гэдэг үг их гоё сонсогдож байна. М.Энхболд, Улаан, Цэнгэл 3 бол майр хөрөнгө хаяж байгаа шд. Баттулга шиг л бай л даа тээ

  4. …Ядаж л амьтанд биш хүнд хөрөнгөө оруулах хэрэгтэй гэдгийг хэн нэг нь ойлгуулаад өгдөг ч болоосой. Өөрийнх нь морь Наадамаар ганц түрүүлээд өөрөө ганцаараа баярлаж суухаар… yag goliig ni olood helchlee, i liked ur point of view..

Leave a Reply

Your email address will not be published.