Хотын хөгжмийг жинхэнэ утгаар нь мэдрүүлэгч

Би бүр багаасаа л ФМ ийн үнэнч фэн байсан. 1997 оны үеэс хамгийн анх ФМ сонсож эхэлж байлаа. Тухайн үед 4-5 радио л ажилладаг байв. 100.9, 102.5, 104, 107 байсан шиг санаж байна. Магадгүй хамгийн оргил үе нь тэр байсан байх. Сүүлдээ радионуудын тоо нь ч олширч, чанаргүй контенттэй радионууд ч асар ихээр нэмэгдсэн. Харин тэр бүх давалгаан дунд өөрийн гэсэн имиж, бодлогоороо ялгарч чадсан радио бол яах аргагүй Hi-Fi 98.9 байлаа. Өнгөрсөн баасан гаригт С1 ийн студид тус радиогийн 5 жилийн арга хэмжээний хүрээнд амьд хамтлагуудын тоглолт болж өнгөрлөө. Шилдэг гэгддэг амьд хамтлагуудаас ихэнх нь байсан бөгөөд Клик клик бүүм хүртэл оролцож өөрийн ая дуугаа өргөсөн. Хамгийн олон төрлийн хөгжмийн нэвтрүүлэгтэй, байнгын сонсдог радио бол яах аргагүй 98.9 болж чадсан. Жинхэнэ хотын хөгжим гэж юу байдаг, сонсогч нарын хөгжмийн боловсролыг сайжруулах тал дээр ч хангалттай анхаарал тавьж ажилладаг нь бусад радиогоос тэдний ялгарах онцлог нь байх. Амьд хөгжмийн наадам зохион байгуулж, 5 жилийн ойн арга хэмжээгээрээ хүүхдийн асрамжийн төвд очиж хүүхдүүдэ урам зориг, сэтгэлийн дэм өгдөг радио байгаагаар бахархах хэрэгтэй байх. Тус радиогийн хамт олонд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Хотын хөгжмөөр олон олон залуусыг хөгжөөж байгаа радиогийн хамт олонд мөн баяр хүргэе.

Share

3 Replies to “Хотын хөгжмийг жинхэнэ утгаар нь мэдрүүлэгч”

Leave a Reply

Your email address will not be published.