Jan 25

Өчүүхэн зүйлээс болж туйлширдаг Монгол

Posted by Hantulga in Бодрол

Ойрдоо блог бичсэнгүй, нэг л мэдэхэд 2010 он гарчихлаа. 2009 оны ажлаа ч дүгнэж чадсангүй, гэхдээ яахав хувьдаа бол дүгнэчихсэн яваад байгаа л даа. Өдөр тутмын сонин сайхан мэдээ, болж буй сонирхолтой зүйлсийн тухай түиттер дээрээ биччихдэг учраас илүү амар болоод байгаа. Өчигдөр Сүмогийн 1р сарын башё өндөрлөж байсан. Хэдийгээр Дагвадорж түрүүлэх нь ойлгомжтой болчихсон байсан ч гэсэн Даваажаргал тэр хоёрын барилдаан тун сонирхолтой байлаа. Ер нь сүмо сонирхдог хүмүүсийн тоо үндэсний бөх сонирхогчдоос хол давжээ. Яагаад тэр вэ? Үндэсний бөхийн дүрэм, журам, зохиогддог өнгө аяс нь хэтэрхий цаг үетэйгээ хөл нийлэхгүй байгаам болов уу? Стандартын зодог, шуудаг өмсдөг болж байгаа нь нэг дэвшил ч гэсэн үзэгчдэд сонирхолтой байлгах тал дээр ҮБХ ийнхон анхаарах цаг болсон. А.Сүхбат аварга сайндаа зодог тайлсан юм биш шүү дээ, энэ бүгдийг холбоонд сануулах гэж л анхааруулсан нь тэр байсан. Гэвч тэдэнд ойлгож байгаа зүйл ч алга. Сүхбат аваргыг барилдахаа больсоноос хойш маш олон үзэгч түүнтэй хамт үндэсний бөхийг сонирхохоо больсон байдаг.

Гол зүйлдээ оръё. Би Хакүхог ер нь дэмждэг л дээ. Анх гарч ирж байхаас нь дэмжээд удалгүй манай хүн ч аварга боллоо. Дагвадорж гэдэг ганцхан сонголттой байсан бол хүмүүст Хакүхо гэдэг шинэ сонголт гарч ирлээ. Хүмүүс ч хуваагдаад бөхчүүдээ дэмжицгээж эхэллээ. Нэг хэсэг Хакүхогийн фэнүүд Асагийнхаас маш олон болсон байлаа. Монголчуудын дунд шүү дээ? Гэхдээ энэ нь хэдийгээр албан ёсны судалгаа биш ч гэлээ хүмүүсийн байдлаас ажиглахад тийм байв. Ойрд тухтай сүмо үзээгүй байж байгаад сүмо үзэж байгаа хүмүүсийг ажиглалаа. Бүгд л Асагийн фэн нь болчихож. Учрыг нь тодруулбал Хакүхо Япон эхнэртэй болсон юм гэнэ. Инээд ч хүрэх шиг. Хакүхо ч гэсэн хүн, Японд олон жил амьдарч тэндээ өссөн хүн гэдгийг бүгд л мэддэг баймаар. Аливаа хүн өөрийн сонголтоо хийхдээ өөрийн хүрээлэл дундаасаа л хийнэ, тэгэхээр түүний хувьд Япон бүсгүйг ханиараа сонгох магадлал хавьгүй байгаа нь мэдээж. Үзэгчид бол бөх хүний барилдааныг нь үзэж барилдаан болон хүнд харагдах байдлаар нь л дэмждэг байлтай? Гэтэл яагаад заавал гэрлэх гэж байгаа хүнийх нь үндэс, угсаанаас нь болж уг бөхийг дэмжихээ болив гэдэг их хачирхалтай бөгөөд ойлгомжгүй санагдав. Дэлхий дахинаа сагсан бөмбөг сонирхогчид лав Майкл Жорданыг Япон эхнэр авсан бол түүнийг дэмжихээ болиод Чарльз Баркли, эсвэл Карл Мэлөүнийг дэмжих байсан гэж би лав бодохгүй байна. Битлзийн сор гишүүдийн нэг Жон Ленноныг Ёко Онотой суухад дэлхийн хөгжим сонирхогчид түүний Imagine дууг үзэн ядаагүйг бид бүгд мэднэ. Эх оронч сэтгэлээсээ болж ийм шийдвэр гаргасан гэдэг хариулт бүр ч хүчгүй сонсогдож байна, хэрэв таны хүүхэд эсвэл танай хамаатан яг ийм нөхцөлд байсан бол та яах вэ? Аливаа зүйлд өөрийгөө тавьж үзээд шийдвэр гаргаж байхсан.

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

24 Responses

  • Монгол гэдэг нэрийг дэлхийн чихэнд хүргэж яваа сумочиддоо юун түрүүнд баяр хүргэе. Гэхдээ бид Япончууд шиг 140 сая хүн амгүй шүү дээ. Хүн хань ижилээ сонгох эрх нь өөрт нь байлгүй л яахав гэхдээ энэ сайхан Монгол цусаа япон болгох хэрэг байсан ч юм уу үгүй юм уу хэн мэдлээ. Сохор доголон ч гэсэн Монгол хүн л байсан бол хүмүүсийн сэтгэл нэгийг бодогдуулна. Монголчууд туйлшрамтгай гэдэгтэй маргах хүн гэрэхгүй байх л даа гэхдээ эх ч бас одоогийнх шиг ийм дорой явсан удаа манай улсын түүхэнд байхгүй шүү эх орныхоо төлөө хүн бүр өөрийнхөө хэмжээнд бага ч гэсэн зүйл хийх хэрэгтэй шүү дээ ядаж л Монгол эхнэр авах.

  • gozgorsahalt says:

    ehnii setgegdeltei neg bn

  • tery says:

    Аса ч гсн хүн шдээ.. адилхан л тэндээ өсөж торнисон хүн.. Ганц Аса ч гэлтгүй мглын маань сумочид бна.. Өөрийн хүрээлэл дундаасаа япон эхнэр сонгох магадлал хавьгүй гэнэ үү! WTF!? Тэүл мгл-н маань бүх сумочид япон эхнэртэй болохнээ янз нь???

  • B. jpn aas says:

    mgl chuudiin nogoo orgon uudam setgedeg zan chanar n haachichsan yum bee gej l bodogodood bgaa yag ene tal deer. heterhii yavtsuu setgej bodoj bgaa humuus ih haagdah bolj. yapon chuud gehed yumand yamar huleetstei , uhaalag handaj bna. lav l mgl naadmaar neg yapon boh hurj ireed olon turuugiin avaad ehelvel mgl chuud mine er n yu boloh bolj bnaa? lav l minii sonsnoor TUVA gaas irsen bohiig eldveeer havchaad er oirtuuldagui yum gesen. joohon setgelgeegee oorchloh heregtei yum boovuu gej bodogdoh yum. Hantulga iin ene niitleltei sanal neg bna.

  • bas l sanal niildeggui ee hantulgaa hehe
    Yponruu yvsan buh sumochid maani ypon ehner avj suugad bval
    ter shan boh huniii udam ugsaa, hoich uy ni tsus holildood ymartai ch sn boh garahgui lavtai bh..
    Hakuhog anh garch irehed demjideg bsan humuus odoo Asa gedeg bolson ni enetei holbootoi ni 100% unen bh…
    Oor ymar ngen duuchin yumuu oor sportiin hun ypon huntei suusan bol neeh olon hun ingej durgui bhgui bsan bh..
    Erduu l sumu gdgiig mongol boh gedegtei oirhon huleej avch, ter tusmaa Mooyo avargiin huuhed ingej ypon ehner avah gj dee gsnees l bolson bh

  • Anonymous says:

    hun buriin uuriin songolt shd, yu gej tegeed l fanuud olontoi baih geed l mongol huntei suuj baidiin! mongol ch bai japanese ch bai american ch bai hair bol hair za mangaruudaa!

  • man says:

    za chi enen deer ih buruu yarij bn hu.tsoohon gedgee urgelj sanah bh undestnii medremj uund heregtei.yahav hunii erh ene ter geed yarij bolno l doo ugaasaa ch tiim.gehdee ene asuudal ih ovormots.hakuho bol mongoliin ih avargiin huu gedgiig bugd medne.ter utgaaraa ter ih avargiin udmiig zalgah yostoi.mongol mongoltoigoo suuj bj tuunii oriig zalgah hun garch irj bj ene buhen urgeljleh yostoi.mongol tsus ter tusmaa huchirheg genuud n tsever urgeljleh yostoi hanty.hunii erh ene ter gehee byatshan hoish n taviad uzie.

  • Үнэнхүү says:

    Цус цус гээд бүгдээрэй давуны өвчтэй болох уу тэгээд.

    Хол байгаа аймаг сумдуудаар нэг яваад үзээрэй. Нутгаараа дүүрэн цус нь ойртсон хүүхдүүд.
    Цус гэж ярих дуртай нөхдөд гэж хэлэхэд Чингис хаан болон бусад хаадуудын тэр их татвар эмүүдээс юу гарсан болж таарах уу?
    Эзэн хааны цус нь устаад тэр харийн эмсийн цус нь давамгайлсан гэх үү?
    Хаан гэлтгүй түүнээс доошоогоо өшөө зөндөө л хүн байгаа.

    Аягүй бол ТА өөрөө аль нэг татвар эмийн үндэс нь ч юм бил үү.

    Ген гэдэг зүйл бол тийм амархан устаад алга болох зүйл биш.

    Тэглээч эр хүн харийн эмээр үр удмаа гаргуулна гэдэг улс үндэс цусаа алдаж байгаа зүйл гэж үзэхгүй байна. Харин ч эсэргээрэй байх шүү.
    Холыг харж бодож байгаасай зарим нөхдүүд.

    Хантулгатай бол би санал нэг байна. Хакухо бол зөв сонголт хийсэн гэж бодож байна.
    Аса аварга монгол бүсгүйгээр ханиа болгоод салсан нь үнэн биздээ. Энэ бас л нэгийг хэлээд байгаа юм биш үү.

  • Anonymous says:

    zaa gaishd er n, tegeed l tsuuhun mongol, buhiin udam ene ter getsen zaaval mongol huntei suunaa gesen tiim teneg yum gej yu baidag um! ter hunii uuriinh n songolt bolohoos ter n mongoltoi uchraas bi mongoltoi gerlene, tsoohon mongol minii career ene ter geed negent hair mairtai bolson umiig bolino gej baihgui ee! ta nar buruu setgeed baina!

  • Saikhna says:

    Minii bodloor HANTULGA iin demjdeg sumoching Xumuus demjxee bolisond bichsen bichleg ym bn gej oilgoloo. eoeoeo Mongolchuud goe shtee. yaxaw dee xun yaadiin uuriinxuu xusseneere l aashlax xeregtei bizdee. JAPAN tai suula Xakuho Zail gex muuxai. xarin tsaadax chin JAPANESE bolox vii dee. tgd bodood Vzeerei . Yaduu ch gesn MGLooroo baix ni zuv bizdee. Manaixan Olympoor 1.Gundegmaag demjeed 2. Munhbayrig l demjsen sht. Davaajargal JAPANESE bolvol 1.Davgadorj 2. Hakuho bolxiin bolwuu daa. bodvol… Minii bodol

  • Nyama (MY-UB.com) says:

    Хантулга бас туйлширчээ Би АСАг дэмжидэг гэхдээ Эхнэр хамаагүйээ АСА унасан ч инээдэг хааяа уйлдаг их энгийн бас хүчтэй , Хакухо бол энд тэнд монгол хүмүүсээ бие хамгаалагчаараа хашуулаад явдаг хүн тэр пизда г хэн яаав л гэж хөгшин хүмүүс амжилт хүсий хүү минь залуучууд чамар бахархдаг шүү л гэж хэлэх байх

    Гэтэл алс хол байгаа нутаг нэгтнүүдээ огт тоохгүй ( америкд очихдоо ) байсан гэнэ лээ тэгэхд бусад монгол бөхчүүд монголчууддаа зориулж уулзалт хийж байсан юм.

    Харваас дотор тамиртай пизда лдаа тэр чинь . одоо монголын сумо үздэг хүмүүсийн 90 хувь нь аса-г дэмжиж байна.

    АСА – 32 түрүүлнээ хакухо харин 20 хүркүйээ эхнэрт гараад л нам болно хараарай. тэгэхэд аса зөндөө донгодуулж өнжөөд буцаж ирдэг тэр бол жинхэнэ аварга хүн.

  • tsetse (hi) says:

    bi enetei sanal niilehgui bn. hunii erh geed bh yum bol bongolchuud bugd gadaad huntei suugaad yavchihval unuuh eh oron , mongol undesten ugsaatan ugui boloh bolno . ter tusmaa golomtoo zalguulj avch uldeh erchuud n gadaad ehner avbal mongol uls ugui bolno . mongol busguichuud ert deer uyes ehlen goo uzesgelen, uhaanaaraa aldartai harin iimerhuu archaagui erchuudees bolj busguichuud mini hariin huntei suuhad hureed bn . uhaaraach zaluusaa busguichuudee ,eh ornoo hairlaach!

  • японоос эхнэр авч байгаа бол цус нь холдоод сайн биз харин японы иргэн болох дэмий

  • arda says:

    mongol hun gdeg chin ter jordan ene ter bish te1 yumuu malaaa.chi tgd mongol tsusiig oor tsustai l holij bna gesen ug.te1 yujuu haishaa yum heleh ug ch alga

  • Mandalsn says:

    Даваажаргалын хүүхдүүд(эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай) монголын төлөө ганц хуруугаа ч хөдөлгөхгүй дээ. Яагаад гэвэл тэд нар нь Японы иргэн болоод тэндээ хүмүүжээд яг л япон хүн л болно шд. Монголын юмыг гадагшаа зөөж байгаа л гэсэн үг. Сайхан аваргын ганц хүү ингээд удмаа баллалаа даа. Долгорсүрэн зааны хүүхдүүд бол жинхэнэ Монголоо гэсэн сэтгэлтэй нь харагддаг. Дагвадорж аварга ч гэсэн даваа болгон дээрээ монгол хүн япончуудаас ганц юмаараа ч гэсэн илүү гэдгээ сайн харуулдаг.

  • eba says:

    Hakuho bol jiriin neg mongol hun bish mongol undestnii bohiin aguu avargiin gants huu shuudee. Huvi hun talaas n oilgoj boloh ch hakuho Undesnii bohiin tom udam zalgah huu gedegee bas uhamsarlah yostoi. Hakuho 10 ehner songovol mongoloos oldohgui l baihaldaa gehdee hun gantshan ehner songodog shuudee tiim uchir bi bodohdoo bol hakuho ene tal deer heterhii har tolgoigoo bodoj hariutslagagui handsan gej boddog….

  • casper (none) says:

    Er ni bol mongol hun gedeg utgaaraa ch ter olon tumnii hair enereliig avch yavaa buh gedgeeree ch mongol hun yamarav gedgee haruulj mongolchuud bidniigee bayasgah uchirtai biz dee ter yamar zugeer engiin irgen ch bish zarim hesgiin maan baharhal bsan shyy dee. Harin bid tuuniig mongoloo orgoh bus harin mongoloosoo tatgalzaj hariiin nutag ruugaa nuuree buruulahiiin harah uiliin urtei baisiin blgui. Bid bol undesherheg mongol ugsaatanii ur udam uunii yund ter busad orontoi holij hutgaj tailbarlana be. Tiv algas ch buur erliiz hurliiz bolson ameriktai shishij oorsdiinhoo ene urt tuuhiig yund ulandaa gishgenem. Azi hun azaaraa l baiya l daa. Chinii uul ni oruuldag bichleg dajgui mon todorhoi toonii humuusiig hamardag uchraas uuniig shuumj bolgon bichiv ternees ene chinii huviing uzel bodold haldahiig ul husnem.

  • sidnii says:

    цэвэр монгол цус энэ тэр гэх нь зөв л байх л даа. гэхдээ ер нь хөгжлөөрөө тэргүүлж байгаа гүрнүүдэд ийм юм байдиймуу мэдэхгүй . би л лав цэвэр америк цус гэж сонсоогүй. монгол улсын иргэн л бол монгол болчдийн биш үү. богд хааны ихэнх нь төвд гаралтай байсан боловч бүгд монголын төлөө зүтгэсэн хүмүүс байсан гээ биз дээ. америкийн иргэн л бол америк гэдийн том жишээ барак обама биз дээ тэгээгүй бол африк гаралтай нөхөрийг юу гэж улсынхаа овгороор сонгохов дээ тийм бид дээ.

  • Nyama (MY-UB.com) says:

    haha USA-chin negdsen uls mongolchin oo’r shdee hugshuun

  • heh… mongoloos garaad gadnii nohtsold amjilt olonguut ter hyniig byr gadaad ehnerees ni hyrtel haramlah boltoimaa manai hed. mongold gaigyi baigaa hynee ynelj surah (gaigyi gedegt idej uuj garch irsen baliaar gahainuudiig hamruulaagyi bolno), tiim hyn byreldeh orchiniig yysgehiin toloo hedyylee zytgeh yostoi m bishyy (chi bish baig gehed hyyheddee zoriulj). Zaluus ta nariin huvid shudarga, ajilsag chanariig erhemleh heregtei, chadaj baigaa ni surlagadaa shamdah heregtei (gehdee bultaaraa honi yamaa shig ih surguuliin zyg tsuvahiig helsengyi). Er ni eryyl bodol, shudarga zan hyniig haa ch avch yavdag yum daa. Ta hed mini er ni holsoo tsuvuulsan maanag bohchyydiin talaar bus arai oor zyild uhaanaa uralduulj baigaarai daa…

  • Anonymous says:

    Ene Hantulag uuriiguu aimar l geed bodson uym baihdaa chi t eneg mas baina

  • bnmn says:

    sukhbat bol zugeer doping hereglesnii huchind l tsol-nd hursen nuhur sh deee< medeegui bol medej av medev uu???????????

  • Erkhes says:

    Mongol oXIDUUD OGT TAALAGDDAGGUI

  • hen says:

    ih avargiin huu bolohgui l gej bodoj baina. eronhiilogchiin huu gadaad huntei suuval yamar sonsogdoj baina? mongol ulsiig tolgoilj yavaa hunii huuhed gadaad huntei suuval yavar baihav? ih avargiig MGL-chuud tuunees iluu hundeldeg. tegeed huuhed ni udam sudar, yos jayagaa martaad yavaad uguhuur hun uurlah ni zuv biz dee. hantu hugshuun zarim yuman deer uuchilj boldoggui yum baidgiimaa. buh hund adilguigeer. yaagaad gevel buh hun avarga boldoggui yu. buh hun busdaas sodon baij chaddaggui yum. bi gen ntriig medehguiee. bugd tsoilood yavdagguig l medeh yum baina. manai boh japand ochood yaagaad turuuleed baina gej bodoj baina. yadarch baigaa ch guij amidrahgui shuu mongolchuudaa!!!



Leave a Reply

Copyright © Hantulga.com | Tune Ur Life