Jan 22

Нангиадын наад санааг дагаад намирна

Posted by Hantulga in Бодрол

Сүүлийн үед өрнөөд байгаа хамгийн хурц асуудлуудын нэг нь монголын хөөмийг Хятадууд ЮНЕСКОд бүртгүүлсэн явдал билээ. Энэ тухай бичсэн нийтлэлүүдээс уг нийтлэл таалагдсан тул орууллаа, та уншаад өөрийн бодлоо хуваалцаарай.

Баабарын хэлдэгчлэн манай эх орончид саяхнаас ээрч муурч, хэнхдэгээ балбадаг зан нь сэдэрлээ.

БНХАУ ЮНЕСКО-д Монгол үндэстний гэх хэд хэдэн өв соёлыг өөрийнхөө улсын нэр дээр бүртгүүлж “зохиогчийн эрх”-ээ авсан юм байна. Үүнд монгол үндэстний хувцас болох дээл, гутал, ардын язгуур урлагийн нэгэн төрөл хөөмий, мөн уртын дууг Хятадын үндэстэн ястнуудын соёлын үнэт өв мөн гэж гадаад ертөнцөд баталгаажуулжээ. Үүнийг сонссон олон монголчууд нэн хилэгнэж бидний гэх аль нандин бүхнийг маань булаасан байна. Яахаараа ардын сайхан хөөмий маань Хятадын өв соёл болдог билээ. Юугаа харж байсан төр засаг вэ? Хэн урваад энэ бүгдийг зөвшөөрч шанд нь юу авсан бол. Одоо МОНГОЛ ГЭДЭГ үндэстэн аажмаар устаж үгүй болохын эхлэл тавигдлаа. Дуу, хуур, хөөмийгүйгээр биднийг гадаадынхан төсөөлөхгүй. Манай бахархал бол эдгээр зүйлс байсан юм. Үүнийг эсэргүүцэн тэмцэж болиулцгаая гэсэн эсэргүүцлийн үгс хөвөрч, эрэлхэг зоригт охид, хөвгүүд энд тэнд тодорч эхэллээ.


Харин Хятадын албан ёсны эх сурвалж, элчин сайд, холбогдох газрууд огт сонсоогүй мэт царай гарган авч хэлэлцэхгүй байна. Одоо тэгээд дээл хувцас маань хөвөнтэй өмд цамц, хар шаахайныхнь хамт тэдний,уран бүтээл нэгэнт болсон бол яаж ч хашгираад өнгөрөө болов уу. Улс үндэстнүүдийн соёлын өв шинжлэх ухаан техник хөгжихийн хэрээр сэм сэм устан мартагдаж байгаад НҮБ санаа зовниж, одоогоос долоон жилийн өмнөөс өөрийн байгууллага ЮНЕСКО-гоор дамжуулан ийм арга хэмжээ авдаг болоод байгаа юм. Тухайлбал, дэлхийн хүн ам өөр хоорондоо арван мянга орчим янзын хэлээр 1960, 70 он хүртэл ярьцгаадаг байсан гэсэн. Одоо тэгтэл үүнээс 4000 гаруй нь бүрмөсөн устаж таг мартагджээ. Цаана нь олон мянган хөл өнөөгийн дал наян настнуудаар дуусах дээрээ тулаад байна. Дундад зууны томоохон гүрэн байсан Манж Чин улсын хэлээр ярьж ойлгох хүн гэхэд ганц нэг судлаач эрдэмтэн үлдсэн байх жишээтэй.

Хятад хүний хувьд маш олон үндэстэн ястныг өертөө уусган шингээж эргэлт буцалтгүйгээр “цааш харуулдаг” аараа алдартай. Тиймдээ ч херш Монгол төдийгүй дэлхий даяараа энө бодлогод нь анхааралтай ханддаг, их ч шүүмжлүүлдэг биз ээ. Хан үндэстний хар хөнжилд нэг шургасан бол буцаж цухуйна гэж бараг үгүй. Нэг л мэдэхэд зэрлэгэндээ бариулсан ногооны талбай лугаа манж ч үгүй, манжин ч үгүй болчихдог. Тэд энэ муу нэрнээсээ салахын тулд НҮБ-ын конвенцийг дуулгавартай нь аргагүй биелүүлж, еөрийн улс орон дахь олон үндэстэн ястнуудынхаа соёлын өвийг сэргээж, улмаар бүртгүүлж эхэлж байна. Гэхдээ цаад санаа нь өмхий гэхээсээ илүү мөн ч уран юм. Хятадын үндсэн таван үндэстний нэг нь Монгол юм. Мөнгөн дэвсгэрт дээрээ хүртэл Монгол хөл, бичгээ адилхан тавьдаг. ӨМӨЗО гээд ар Монголоос дөрөв дахин олон монголчуудаас бүрдсэн улс байна гэдэг. Нээрэн л тиим юм чинь. Өвөрмонголчууд дуулдаг уу дуулдаг. Дээлтэй юу дээлтэй. Халхууд нь хөөмийлдөг, өвөрүүд нь хөөмийлж чаддаггүй гэж хэн хэлээд байгаа юм. Тэгэхээр Хятад энө олон сая монголчуудын соёлын өвийг ЮНЕСКОд бид бүртгүүлж байна аа гээд л ам таглаж орхино биз дээ.

Хятад дахь терийн нарийн бодлогыг харж байхад Өвермонгол хүнийг улс төр захиргааны ендер албан тушаалд тохоон тавих, батлан хамгаалах, шинжлэх ухаан, техник технологийн нууцад нэвтрүүлдэггүй. Тэд голдуу мал дзэрээ ажиллах ба хүүхдүүд нь сургууль соёлд явах болбол зөвхөн уламжлалт анагаах ухааны, за сайндаа л хөл шинжлэлийн хал балгүй мэргэжлээр дагнуулсан байдаг. Тэгээд баахан дуучин, бүжигчинтэй. Архиа уугаад л найрлаад байна шүү дээ. Энэ бүгд дандаа санамсаргүй тохиолдлууд гэж зарим нэг нь үздэг байх. Үндэстэн ястан дуутайгаа, дээлтэйгээ байхад оршин тогтноод байдаг юм бол Өвермонголчууд энө чиглэлээр Хятадын Засгийн газраас юу хүссэн тусламжаа авдаг. Ачир дээрээ эд нар улам л уусч, монголоор ярьдаг хун цөөрсөер байна.

Бусдад үзүүлэн маягаар хэнийг үлдээж хоцроохоо анзаарахгүй орхино гэж байдаггүй. Дундад зуунаараа амьдраад тэндээ орилоод хэвтэж байг. Тэр дээл малгай, гэрийг нь битгий хөнд. Наанадаж жуулчин ирэхэд зугаатай, цаанадаж улс орны нэр хүндэд ач холбогдолтой юм байна. Торон доторх тоть шиг тэрүүхэндээ жаргаж, жиргэснээр их гүрэнд гарз гай тарив л гэж гэсэн бодол харагдаад байдаг юм. Өвөрмонголчууд өөрийн ев соёлоо дэлхийд бүртгүүлсэндээ мэдээж туйлын их баярлаж байгаа. Тэгвэл ар монголчууд хөзрийн шалдан ноён шиг дагаад чирэгдсэндээ одоо боож үхэх гэж байна. Хятадууд харин огт өөр зүгт санаашрангуй ширтэж байж мэдэх юм. Монголын хөөргөн эх орончид, тэднийг дагаад үргэсэн хонь шиг хуйлардаг мэдээллийн хэрэгслүүд жинхэнэ санаархаж байсан юман дээр золтой орж ирэхээ алдсан. Шил дараалан нээгдсэн Оюутолгой, Таван толгой, Тамсагийн газрын тос, улмаар эдийн засгийн нөлеөт хараат байдлаа яажшуухан хөл амгүй авах, тогтоох тухай Монголын авилгачидтай эртхэн тохирмоор байгаа. Жаахан хөдлөх гэхээр социализмаасаа татгалзсан монголчууд хамаг юм олгойдож дэлхий нийтээр цацаж үнэн төвөг чирэгдэл учруулна.

Тэгтэл ашгүй харин дээл, малгай, хөөмийтэй ноцолдоод өөр тийшээ давхичихдаг байна шүү. Үндэсний ев соёлоо хамгаалах, хадгалж үлдээх тухай энө сэдэв бол дэвэргээд байвал дэврээд байх, хэрэлдээд байвал хэрэлдээд байхуйц хэн болган мэддэг зүйл. Одоо улам олон хүн татагдан оржүгээхэлцгээнэ. Чухам хөөмий л байхгүй бол ертөнц нэг л хоосон оргиод унана. Хөөмийгөе буцааж аваад хэхрэх гэтэл аль хэдийнэ ар худрагаар өөр бодит зүйлсээ тавиад туучихсан байх вий дээ. Хүннүгийн үлгэрт хайртай морь, хатнаа өгөөд газар нутгаа авч үлдсэн хааны тухай гардаг. Орчин цагийн Монголын үлгэр үүнээс урвуугаар дэглэгдэх юм.

Ер нь аливаа асуу-далд эхнээсээ хариуцлагатай мэдрэмжтэй байж сураагүйн харгай юм. Манай урлагийн салбарт мөн ч олон хүн “гавьяа” байгуулсандаа. Бүх гавьяатуудын нийлбэр урлагаас терөгсдийн талд нь ч хүрдэггүй гэлцэх юм билээ. Тэгээд одоо аль вө. Хамаг бүтээсэн нь өер орны мэдэлд орчихсон явж байна. Одоо хамгийн сайн хөөмийчнийг Хятадын Соёлын яам шалгаруулж байвал зохилтой болжээ. Монгол дахь төрийн буе байгууллагууд, харьяа яам, хэлтэст олигтойхон хүн байсан сан бол ЮНЕСКО-д түрүүлээд мэдэгдэх цаг хугацаа байсан. Миний мэдэхийн аль 2005 онд УИХ -ын гишүүн асан Л.Одончимэд, Говийн догшин хутагт Равжааг тэр дор нь НҮБ-д бүртгүүлээд бүр түуний 150 жилийн ойг олон улсын хэмжээнд тэмдэглүүлэхээр болчихсон тууж явсан. Тухайн үедээ “Одонгоо Равжаагаар рекламдаж байна” гэж маазруулаад енгөрсөн. Энө ажлыг хийхэд эхлээд бүх ойлголтоо англи хэлээр бичээд өгдөг. Төсөв зардал нь арав орчим сая төгрөг гардаг. Дараа нь ЮНЕСКО-гоос тусламж гээд хоёроос гурав нугарсан их хөрөнгө оруулалт ирдэг ийм л ажил шүү дээ. Зөвхөн монголдоо, зөвхөн бидэндээ л даналзаж байхын оронд нүдээ нээгээд ийш тийш харж явдаг сан бол бүтэхгүй юм биш байсан бололтой юм билээ.

Цаашид улирсан баларсан юмны араас хөөцөлдөх дуртай нэг нь явцгаана биз. Энэ тийм чухал биш. Харин манай залуусын шинээр нээсэн бүтээл, шинжлэх ухааны ололт, байгаль нийгмийн бусад салбарт гаргаж байгаа амжилтуудыг тэр дор нь шүүрэн авч “зохиогчийн эрх”-ээ баталгаажуулж, улмаар оюун ухаанаараа гайхуулж байвал манай тусгаар тогтнол тэнд л нэг тогтож үлдэх байх. Дээлээ хөөргөж өмсеөд цангинатал дуулаад давхих ч дээ. Ийн явах нь гоё болохоос гавьяа байгуулсан явдал биш юм байна.

Ж.Гангаа

Өдрийн сонин, 2010 оны 1 сарын 22 ний дугаар (3407)

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

12 Responses

  • battulga says:

    Sain bolson niitlel bna ta buhen zaawal unshaarai

  • R says:

    Uneheer unen niitlel bichsen bna, heleh ch ug alga, ungursnuu martaad uragshaa (ungursnu gedeg n uuh tuuhee mart gej bgan bish shuu maluudaa) kkk

  • Helix (limnux.org) says:

    Нангиадууд Хубилай хаан энэ тэрээс нь авахуулаад хамаг бүгдийг нь өөрсөд дээрээ бүртгүүлээд авчихлаа. Уйгаржин монгол бичгийг Юникод стандартад бас л бүртгүүлсэн. Ямаааны мах халуун дээрээ гэдэг, нэгэнт бүртгүүлээд авчихлаа гэхэд дараа нь буцааж сэргээнэ энэ тэр асуудал нь улам л бүрхэг болно. Бид өөрсдөө гар хумхин зүгээр сууж буй болохоор өөр яалтай ч билээ дээ. Хэдийгээр даяаршилтай хөл нийлүүлээд хөгжих нь үнэн боловч басхүү үндэсний гэх хөөмий уртын дуугаа улирсан баларсан зүйл гэж хэлэх нь төрсөн эхийгээ хөгширчлөө гээд хадан гэр рүүгээ яв гэсэнтэй ялгаагүй сонсогдохгүй байна уу. Асуудлыг олон талаас нь харцгаая л даа :D

  • Anonymous says:

    odoo ungursuuuuun, ungursun boroonii hoinoos tsuv numruv gegcheer odoo heleh ug alga, yaaya gehev dee

  • MONGOLIIN TAL NUTAG says:

    yun vhsen baasnii chin ulirsan balarsan gej MONGOLIIN gesen todotgoltoi bol mongoliinh l bh yostoi bilee bid oorsdiin geh yumaa hrsh bulaaj avch bgaaag haraad oo ene ch yahav ulirsan balarsan yum jijighen yum gej tavij tuugaad bh yum yum neg l odor chinii gert neg hujaa orj ireed chi zailaa ene chin bidnii yum hyatadiin yum ta nar erthen helj temtsehgvi yasan yum geed zogsoj bh vii chi HUJAA nariig neg l vnelehgvi bnaadaa teden atgiin chinee shoroo ch oghiig bvv hvleen zovshoor ted manai OVORMONGOL ZVVN GARIIN OIRODIIN NUTAG SHINJANIIG zulgaan avsan uls shvv yumiig baga hemeen bvv bas ted ene meteer bvr ch tomiig avahiig sanaarhah bolno BURHAN GUISAN BVV OG

  • ene neeree yamar unen niitlel we.bi beejind yawj bgaad neg mongolch erdemten zaluutai taniltsaj bid nar hujaa hunii dald sanaanii talaar ih udaan yariltsaj bsan ium aa. tegehed ter zaluu helj baij bilee ar mgl ta nar hii demii tseejee deldehees uur ium medehgui ee tegehed hujaa nar bidnii hamgiin gen saitai surlagatai huuhduudiig ardiin emch ali eswel hel zuin erdemiin chiglelees uur zuileer surahiig zuwshuurduggui enenii tsaad sanaa n iu geech bid nariig uursduusuu iluu gargahgui darj bhiin tyld ium shuu dee uwur mgl huniig hamgiin saindaa haalagch joloochoor ajild awdag gej bilee tegehed n bi chi yag iu sudladag ium be gehed ter nadad ene hamgiin emzeg asuudal ioum aa geed uilj bgaad bi uwur mgl hun hyatadad her uusch bgaag sudladag ium aa ene sudalgaan deer undesleed huuhduuded n hed dugeer angias n hyatad hel zaah we gdgiig togtdog ium aa zarim uussan gazartaa shuud zarimd n 3-r angias n zarimd n bol 5-*r angas n zaadag ium aa gsn dee ter zaluu ene buhnii daraa odoo 10jiliin daraa gehed bidnii ar mgl chuud hujaagiin medeld oroh bhaa gsn aimaar bna uu. ug n uwur mgl-d ch uuniig eserguutsdeg heseg nuhud bdag ium bilee ter talaar yarihdaa zarim n zugeer hujaagiin tagnuul joohon heseg n l unuen setgeleesee temtsdeg humuus bgaa gsn bas tednii ayultai gej uzej bgaa nuhduuded n oron nutgaasaa garah erh ugduggui gsn ireedui maani iim bitgii boloosoi doo.zaluusaa bugdeeree yamar negen eserguutseliin hudulguun zohion baiguulmaar bn aaa .ene deeguur bgaa nuhduudiin neg n ch gsn mgliin undesnii uw soyol aldagdaj bgaad sanaa n zowdoggui ium bh daaa

  • ^sobi^ says:

    удахгүй уусаад шингээд монгол цус алга болохнэээ зда.

  • а says:

    нийтлэл бичсэн хүн хятадыг өмөөрсөн байна шүү дээ

  • choijooo says:

    goy bichjee naizaa

  • Mavs says:

    Mongolchuud oorsdoo iim baidald oruulsan buh khoomiichid ni hujaa yavaad ted nart zaaj ogood bsn ene bol tsever oorsdiin buruu unesco buruuguie ene khoomiichidiiig khoomiig burtguulii sudalgaa hiiye gehed bugdeeree zavgui gd hujaa yavaad bsn bugdeerei tend onodor uneer khoomii zaaj ogdiin bnle

  • z says:

    UNESCO-iin mongol dah baiguullaga, zahirlaar n ajiladag Urtnasan gej hun bdag. ter humuust hatuu hariuzlaga toozoh heregte shte. ted nar hudlaa undur zalin avch suuhiin orond ingej burtguuleh ajliig l hiij bh estoi biz de

  • sanaa says:

    Ìîíãîë÷óóä áèä íàð õ¿í á¿ð øàò øàòàíäàà, õèéæ áàéãàà àæèë á¿ðòýý ýõ îðîíäîî ãýñýí ñýòãýëýýð õàíäàæ, þó õèéõ õýíòýé ò¿íøëýõ âý, ýðãýýä èðýýä¿éí ¿ð ä¿í íü þóíä õ¿ðãýæ ýõ îðîíä ìèíü ÿìàð ¿ð äàãàâàð àâ÷ðàõûã ñýòãýæ äîðîî áîäîëòîé, äîòîîääîî áîäëîãîòîé, äîòðîî ººðñäèé㺺 äýìæñýí, õàíãàñàí, ººðñ人 á¿òýýñýí ýäèéí çàñàã, ñî¸ë, ø.óõààíûã õºãæ¿¿ëæ õóðäòàé õºãæèö㺺å. Õýò ãàäààä õóäàëäààã ºðãºæ¿¿ëýõýý áîëèîä, ëàáîðòîðèä òóðøèí, øèíèéã ñàíàà÷ëàí, äóðàéõûã íü äóðàéæ, ¿éëäâýðëýëýý õºãæ¿¿ëýõ òýõäýý ÷àíàðûã ýðõýìëýí, õóóðàì÷ ¿ë òîîìñîðëîäîã çàíãàà îðõèí, ñî¸ëæèí áîëîâñðîíãóé õºãæèõ õàðèóöëàãà èðæýý. Õîîñîí ÷àìèðõàë õîë ÿâàõã¿é áèä íàð äýíä¿¿ àìèðëàíãóé áàéíàà.



Leave a Reply

Copyright © Hantulga.com | Tune Ur Life