Би чамд хайртай 2 ийг үзсээн
Монголд урьд өмнө нь ийм сайн маркетинг, пиар хийж хүн болгоны ярианы сэдэв болгож чадсан кино лав байгаагүй байх. Гэхдээ масс пиар хийхэд хамгийн ихээр нөлөөлсөн зүйл нь яах аргагүй хуучины алтан киног сонгож авсан явдал гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Би чамд хайртайгаас өөр шинэ киног Hero хийжээ гэвэл хүмүүс нэг их сонирхохгүй байсныг үгүйсгэхгүй байх. Ямартай ч яавал ашиг олж болох санааг тус киног бүтээгчид тун сайн олж харж чадсаныг магтах хэрэгтэй байх. Гадны киноны санааг муухан байдлаар хуулбарлаж хийж, эсвэл хоёрын хооронд чадахгүй байж компьютер графикээр кино хийх гэж байснаас сонгодог хайрын түүхийг ардуудын зүрх сэтгэлд байгаа тэрхүү киноны үргэжлэл болгоод хийчихвэл тун хялбар гэдгийг бусад нь мэдээгүй л байсан. Мэдсэн ч айсан байх. Албан ёсны вэбсайт, кинонд зориулсан футболк, малгай, трэйлэр гээд хэн ч харсан үнэхээр л заавал үзэх ёстой мэт сэтгэгдэлийг хүмүүст ойлгуулж чадсан зөв маркетингийг сонгожээ. Гадны кинонуудаас бол реклам сурталчилгаагаараа үнэхээр дутахааргүй болж.
Кино зохиол:
Кино зохиолын нилээн нарийн зүйлс дээр түлхүү анхаарсан нь харагдсан. Ялангуяа хэд хэдэн хэсэг дээр хүмүүсийг дотроо нэгийг тунгааж, хоёрыг бодоход хүргэхээр сургамж маягийн зүйл яваад байсан. Кино дөнгөж эхлэнгүүтээ Золбоог үнсдэггүй мөртлөө Хангай нь сүүлдээ айхтар хайртай мэт гүйж байсан нь жоохон авцалдаагүй юм шиг. Бусдаар бол дажгүй шүү. Бусад туслах дүрүүдийг тун зөв бий болгосон нь энэ киног амилуулж чадсан.
Киноны зураг авалт:
Кино зураг авалт ерөнхийдөө клип хийдэг хэв шинжээ хадгалсан байна лээ. Hero-гийн хийсэн клипийг үзээгүй хүн байхгүй байлгүй дээ? Зураг авалтан дээр хангалттай ажиллажээ. Харин эхний хэсэг арай л харанхуй байх шиг санагдсан. Эсвэл Тэнгисийн дэлгэцэнд байсан уу?
Киноны дугаралт:
Тус киноны хөгжмийг Болд өөрөө зохиосон гэжугаа. Жүжигчдийн ярианы дугаралт, саундтрэкүүд хангалттай сайн чанартайгаар дуугарч чадаж байна лээ. Мөн гунигийн хэсгүүд дээр явж байгаа аязууд, түүнийг тоглосон байдал нь таалагдсан. Цаана явж буй дэвсгэр хөгжмүүд ч аятайхан байв.
Жүжигчид:
Энэ киног хамгийн доош нь татсан зүйл бол яах аргагүй жүжигчдийн сонголт байсан. Болдыг үнэхээр л дүрд нь оруулахыг хүссэн бол хүзүүн дээрх шивээсийг нь арилгах байсан юм. Би лав Меган Фоксын шуун дээр байдаг шивээсийг кинон дээрээс нь олж харж байгаагүй. Үүн дээр л чухам нүүр хувиргагч нар ажиллах ёстой бус уу? Болд анх Үрлээгийн гэрт андуурч очоод Ундралын царайг хараад ямар ч реакцгүй байснаа гэнэт дараа нь сайн хүн болж чадах гээд эхэлдэг. Гэтэл Ундрал анх Болдыг харчихаад мөн л реакц өгөөгүй байж дараа нь гэнэт л татагдаад эхэлдэг хэсэг хамгийн панаалтай байв. Хоорондоо бараг л 5 уулзаагүй байж дараа нь Болд нэг мэдсэн чинь Ундралтай уулзсан мөчүүдээ эргээд бодоод эхэлчихнэ. Уг нь үзэгчдийг атаархтал, өхөөрдтөл хосууд шиг харагдаж байж, дараа нь асуудал үүсээд нэг нь нөгөөхөө санагалздаг баймаар юм? Зиак тэр ч яахав гадны киног ямар дуурайх албатай биш.
Ундралыг би киноноос нь 25 тай гэж ойлгосон. Гэтэл кинон дээрээ МУИСт л сураад байх шиг байгаам? Арай л үнэмшилгүй байв. Бас дээр хэлсэнчлэн Болдыг харсан ч, Эрдэнэбилэгийг харсан ч, нэг л хайрын харцаар харахгүй байна лээ, магадгүй сайн жүжигчний шинж болов уу? Гэтэл ахмад жүжигчид бол хажууд нь үнэхээр дүрээ гаргаж, скриптээ өөрийн болгож дүрдээ орж байсан. Бас киног амилуулсан хүний нэг бол яах аргагүй Өөскө болсон гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Найзуудыг маань киног үзэж байхад киног дуусахад үзэгчдийн 80 хувь нь алга ташсан гэсэн, харин миний үзсэн сеанс дээр 20 гаруй хувь нь л алга ташиж байна лээ. 10 аас 7 өгөхөөр кино болж. Кино хийж жинхэнэ утгаар нь ингэж мөнгө олдог юм шүү гэдгийг харуулсан кино болсон болохоос бус тийм сайн кино болж чадсангүй ээ. Киног юуны төлөө хийх ёстой вэ гэдгийг ч манай кино хийж байгаа залуучууд одоо ойлгож эхэлж байгаа байх. Мөнгөний төлөө юу, эсвэл сайн чанартай бүтээлийн төлөө юу? Миний бодлоор лав аль алийг нь хослуулах боломж одоогоор манай зах зээлд байхгүй юм шиг?
Эцэст нь Болорбаттай санал нэг байгааг ишлэв:
Цаашид кино хийхдээ гэр бүл, танил нөхдийн хүрээнд бус, сайн уран бүтээлчидтэй хамтарч ажиллахыг бодоосой билээ. Кино урлаг гэгч бол клипний хийц биш гэдгийг бас бодох л зүйл.
36 Сэтгэгдэлүүд
xexe, er n shal teneg panaltai zoxioson baina lee yaj ch bodson. er n baina shdee 25 jiliin daraa xayaad yavsan xyn ergej ireed 80 shalchignasan emegtei xun xuleej avaad l genet taaraldaad l niilj miileed baidag tiim teneg philosphy gej baixchgui, tegeed jujiglelt bas muu, xet klip shig xiigeed eroosoo taalagdaagui, xuzuu muzuun deeree shiveestei baij yaj sain xun baix gesiin, 1 bol Bold oor shigoo popstar esvel ul butex etgeed l xuzuu nuruun deeree shiveestei baina baixdaa, jooxon tiimerxuu l kino baina lee, ene minii bodol shuu xexe
Амьдралаас хол тасархай, үнэмшилгүй зохиолтой. Миний санахаар 1-р анги дээр жинхэнэ хайрыг үнэмшилгүй, хий хоосон зүйлгүйгээр харуулдаг. Гол нь 2 хүний тэр нандин хайрын учгийг сайн харуулах ёстой баймаар зохиолын сүүлийн хэсгийг shrink хийциймүү эсвэл угаасаа тийм сонин зохиолтой муу мэдкүй. Рекламдсан шигээ сайн кино болоогүйд урам хугарсан….
Хүмүүсийн алга ташсан Өөскө л нэмэр болсон байх. Болд, Ундрал 2 илүүү байлаа. Оронд нь чадалтай мэргэжлийн сайн жүжигчин тоглуулсан бол магадгүй хэдэн жил санагдах кино болох ч байсийм билүү. Зохиолыг жүжигчин л амилуулана штээ
Дамчаа агсан Тэр Дэлгэрийн талаар ярьдаг хэсэг үнэхээр сэтгэл хөдлөм шүү. Нээрээ багш нар дараа нь залуу насныхаа аагаар оюутан сурагчаа тийм байдалд оруулчиад хожим нь харамсдаг болов уу. Болдын хувьд тэр шивээс арай л хэтэрэх л асуудал шүү. Бас Үрлээ эгчийн хамгийн сэтгэл татам мөч өвлийн өвгөн болоод ирэхэд нь залуу насныхаа алдааг давтахгүй гэсэн шиг Ундраа руу толгой тохивол нөгөөдөх нь гараад очдог шүү хэхэ. Хийл тоглож байгаа хэсэг нь дажгүй шүү.
Ер нь бол жаахан Болд Ундраа гэх мэт хүмүүсийн дэлгэцэнд өөрсдийгөө мөнхрүүлэх хүсэлтэй кино болсон юм уу. Мэргэжлийн жүжигчид байсаар байтал яасан юм бол
Үзмээргүй санагдчихлаа байна.
waste of time and money l bsan daa
Менежмент сайтай байгаа нь тун сайн хэрэг. Гэхдээ гол утга учраа алдсан студи юм уудаа. Гаргаж буй бүтээл нь хамгийн чухал зүйл баймаар юм даа. Монголчууд ингээд л жоохон буруу тийшээгээ хөгжөөд буруу аргаар урагшлахиймдаа… Уг нь маркетинг, менежмент гэдэг зүйл чинь муу бараагаа амжилтттай борлуулах бишшүүдээ….. Зөв талаас нь юмыг харж хөгжицгөөе
Voodoo.mn deerees online iig ni tulburteiguur uzeh bolomjtoi bolono gej naidaj bna
ooh tiimerhuu bolsiin mu.mgl d bgaa hun bur uzeed l ticket ni oldohgvi 2-3 honogiin umnuus abj bgaa geed l bla bla geed bsan.reklam,management sain hiigeed kino ni huldvv taldaa bolson bol muu l bna….online aar olj uzene gej gonj bhaa.tegj tabigdval buun mungu tugrug,huuli erh zuin asuudal bosno biz…iim unetei bosson kino..
Хэн юу хийх нь хамаагүй л дээ, гэхдээ юу хийхээ өөрсдөө л мэдэг л дээ. Хүн болгон л юм хий. Хүний хийсэн юмгийг бага боорловол. Ажил хийсэн хүнд урам өг гэдэг дээ.
za olon um yaridag ni chinii zan umda
өнөөдрийн нийгэмд үнэтэй чанартай бүхэн .. мөнгө болсоны том жишээ боллоо ..! өмнөх агуу бүтээсэн баатруудынхаа уран бүтээлийг дахиж битгий хуулж идээрэй ..!!! өөсрдөө хийл дээ
Bold huduunuus irdeg heseg deer ter teeveriin tovchoo heden onii teeveriin tovchoo bsan be? buu med. baahan deeltei humuus naash tsaash yu hiihee ch medehgui holhildood l bnalee. odoo Huduunii sumand ch tiim olon deeltei huniig neg dor ni harahgui shu.
Bas ter Bayaraa emnelegt ohiniihoo araas ug heleed hotsorohdoo Zolboog haraj bgaa ni neg l aav hunii nudeer harah estoi btal ter Undraliin bugs hasiig ni haraad bgaamuu gemeer, nuguuh ni ch bugsuu haylaad yun surhii bietein. Nairuulagch ni ehneree gaihuulah gej ter hesegiin zurag avaltiig tegej haragduulsan baih gej bodson shu.
aan ene deer Bayaraad togloson Badraliig muu togloson geegui shu. ter durdee mash sain togloson. harin ter Zolboog araas ni haruulahdaa operator ni tegej haruulj bnalee. anzaarch uzeerei
Хүмүүс үзэхийг хүсч байгаа зүйлээ л киноноос олж авахыг хичээдэг шүү дээ. Тийм нарийн ширийн зүйлийг бол харах урлагын нүд олон нийтэд байхгүй шүү дээ. Энэ жилийн кино бүтээл дотроо хамгийн шилдэг нь болсон байх.
Надад лав таалагдаагүй. үйл явдал нь хэтэрхий хурдан болж байна лээ. яаг яах гээд байгааг. хайр дурлалын тухай юм чинь гоёоор үзүүлж болох байсан юм даа уг нь. Үрлээ ямар үүрэггүй зүгээр л ээж. Тэр өвөө нь гэж далдайсан амьтан. хайран мөнгө. тэр киног хийх гэж дэмий цаг зарцуулсан юм тэрний оронд Болдын зохиосон дуунд клип зохиосон бол гоё болох байсан юм. дуунууд харин гоё болсон.
Za zaluusaa bolildoo ta nar.
Uursduu ih aguu humuus shig yum hiij bga negnee shuumjleh yumaa. Huurhun l kino bnlee shdee, bi chamd hairtai chin mongoliin tsuuhun sain kinonii neg shuudee, harin 2-r angiig ni huurhun urguulan bodoj hiisen ni zugeer sanagdsan, Utga sanaa ni ch gesen manai odoogiin zaluusiin dur turhiig haruulj chadsan bsan, Alivaad joohon eyereg setgelgeegeer handahgui bol ta nariin amidral urgeljiin munhud l yum buhen taalagdahgui, shuumjlel dund l huvnu shuudee.
Туслах дүрүүдээ сайн гаргасан хэрнээ киноны гол үйл явдал гээд байх юм байхгүй….Амархаан дурлачихдаг уу хэ хэ. Харин тэр Хангай бол дүрээ сайн гаргаж байсаан….Зүгээр л мөнгө яааж рекламдаж, худлаа хошгоруулж олж болдгийн амьд жишэээ гэжуагааа…
minii huvid Boldiin jujiglelt ih taalagdsan Ebi-ees hamaagui sain togloj chadsan, fun heseg der ineej bgaa n unen goloosoo nuuree urchiilgeed l, tegd bas kinon dunduur yarij baga yaria n engiin humuusiin l yaridag shig “bitii tenegteed bai” geh jisheetei tehed bussad Mgl kinonoos tiim ug olj sonsono gej uu? iluu amidraltai oir dajgui bolson.
unendee Undral Ebi 2 sain jujigleegui nuguu l neg hiimel dur buteedeg garuud….
Uuskuu ih sian bsan
yur n mgl-iin kinonuud dunduuraa funny zuilsuud oruuldagch ter n ter bolgon ineegeed bhaar bdaggui harin bi chamd hairtai 2 der uneheer huniig ineelgeheer hesguudiig oruulj chadsan
neg uye bodhod mgl-iin kino urlag saijirch bna
shuumjleheesee iluu setgel hamajtai bna, oiriin ued iiim nairuulga, zurag avalttai mgl kino uzeegui bna
THAT WASN’T WASTE OF TIME and MONEY
I LOVED IT
minii huvid Boldiin jujiglelt ih taalagdsan Ebi-ees hamaagui sain togloj chadsan, fun heseg der ineej bgaa n unen goloosoo nuuree urchiilgeed l, tegd bas kinon dunduur yarij baga yaria n engiin humuusiin l yaridag shig “bitii tenegteed bai” geh jisheetei tehed bussad Mgl kinonoos tiim ug olj sonsono gej uu? iluu amidraltai oir dajgui bolson.
unendee Undral Ebi 2 sain jujigleegui nuguu l neg hiimel dur buteedeg garuud….
Uuskuu ih sain bsan
yur n mgl-iin kinonuud dunduuraa funny zuilsuud oruuldagch ter n ter bolgon ineegeed bhaar bdaggui harin bi chamd hairtai 2 der uneheer huniig ineelgeheer hesguudiig oruulj chadsan
neg uye bodhod mgl-iin kino urlag saijirch bna
shuumjleheesee iluu setgel hanamjtai bna, oiriin ued iiim nairuulga, zurag avalttai mgl kino uzeegui bna
THAT WASN’T WASTE OF TIME and MONEY FOR ME
I LOVED IT
Болдын хувьд шивээс илүү байсаан, бизнес талаасаа сайн болсон, урлаг талаасаа муухан. Анхны кино гэдэг талаасаа суралцсан юм “Баатар”=’Hero” студийнханд байсан байлгүй дээ. Дараа нь жинхэнэ кино хийгээрээь 35 бил үү мм – ийн камера наад олсон 800 000 аад сая төгрөгнөөсөө авахгүй юу даа.
hero giihon boldiin yanz yanziiin clipnii zurag avalt hj bgaal evluuleel kono bolgotsiim shig l sanagdsiisht…. nerengese tsag mongonii garz bsan
unendee yahav dee l bsn Bold harin bodoj bsnaas iluu sain togloson. jhn nulims bi chamd hairtai gdg 2 zuils n ihdchihsen ch um shig. uuln ter 2 ch ih une tsenetei bh ystoi biz dee
heh.. мэдэхгүй.. маркетинг ч сайн байсаан. хүмүүс сингл гэлтгүй яаж ийж байгаад үзсэн гарууд их байна лээ. хэх.. үзэгчдийг их сайн татаж чадсан..
/Nomads-ын өрөөг лав гоё болгосон байсан, тэгээд үүдэнд нь цамц, футволк, малгай зараад.. Яг сайн санахгүй байна.. ямар ч л байсан бас билетийг нь яахаар ч билээ өгөөд байсаан../
.. харин энэ киног үзээгүй болохоор мэдэх юм алга даа.. хэх..
Монгол киноны хувьд сүүлд dvd-г олж Буруу эргэлт, Төрийн дайсан 2-ыг үзсэн.. Их гоё болсон байх гэж бодсон байсан.. тэгтэл үгүй байсан.. хэх..
http://www.mglkino.com-d orood uzeerei tavigdtsan bna lee yag orig bichlegeeree bna lee shuu orood shan uzeerei
Энэ киног үзлээ, Болдын клип л байна даа. Болд Ундрал 2-ын хайр дурлалын хэсэг нилээн панаалтай байлаа. Бараг хальт бараагаа харалцсан хоёр л биздээ. Хоорондоо олигтой юм ч яриагүй байж гэнэт учиргүй хайртай 2 болоол явчихсан. Үрлээ зүгээр тэнд ээж л байна лээ, олигтой кинонд сайн оруулж өгөөгүй байсан. Ундрал л халуун зунаар ноосон малгай өмсчихөөд бандагнаад жоохон гүйх шив дээ. Дамчаа гуай амьд мэнд байгаа дээр нь уул нь хийсэн байж сайхан зохиолоор хийчихгүй. ЗОХИОЛ ГОЛОГДОЖ БАЙНА.
Kino hiitsiin huvid gaigui bolson bh. harin kino zohiol, kinonii holboosuud muu sanagdsan. hedii hair setgel unuu uyed uneguideed hairtai gedeg ug hyamdhan bolson gej yaridag ch arai ene kinon deer gardag shig hurdan boldoggui blgui dee. ted chini 25tai zaluus shde yamar 16tai bish.
25tain bj ih surguulid suraad bga Zolboog yur oilgoogui. he he jil avchihsan yum uu haashaan
huduunii bur dalaigaas irsen zaluud yaaj tuguldur huuriig tegtlee sain toglood, hamag huvtsas munguu aldchaad neeh gangan bsan ni neg holboh yum dutagdsan yum shig sanagdsan
Bas ehnii angi deeree zolboo uvul turdug biz dee. tegsen nov nogoon zunaar shahuu b.d ni bolood l..
jujigchnii songolt uneheer muu: bi 25tai teglee geed minii nz nar bolood ergen toirond usee 2 huvaaj boodog busgui gants ch bhgui. zaluu haragduulah gej uneheer ih hicheesen bna lee
geh metchilen bichuul ni zunduu yum bii bh. yur ni jijig holboosuudiig hiigeed ugsun bol taaruu zohioliig zasdaggui yumaa gehed logic daraalaltai bolgoj boloh l bsan bh. gehdee PR marketing uneheer sain bsan ni tedniig avarsan. kino bish yumaa gehed menegement hiij chadaj bga ni baharhuushtai.
hero тэгээд баатар хийсэн гэхэд чамлалттай л санагдсан. ядаж байхад киноны ямар ч мэдлэггүй хүн найруулж, киноны ямар ч план тавьж чаддаггүй оператор зураг авдаг юм уу хаашаа юм. За тэгээд зохиолын тал дээр авах юм байхгүй улаан нойль. Уг нь гол дүрээ үзэгчдэд хайрлуулах гэж нэг юм кинонд байдаг юм даа. Тийм юм мэддэггүй улс зохиолыг нь бичсэн юм шиг санагдсан. Постер дээр нь уран бүтээлчдээсээ олон шахуу хүний нэр зохиолтой нь холбоотой бичигдсэн байна лээ. Тэд нар ер нь юу хийсэн улс вэ. Болдын бүтээсэн дүр зүгээр л хүний хайртай охиныг булаагаад авчихдаг өөрөөр хэлбэл муу талын дүр байна лээ. Эби-гийн уг нь зөв ш дээ. Хэн нь ч мэдэгдэхгүй нэг нөхөр хайртай охинд нь хачиг шиг наалдчихаар уурлахгүй яах юм. Харин ч гол дүр бүтээж байгаа улсаас илүү хайрынхаа төлөө тэмцээд зүтгээд байгаа юм биш үү. Энэ талыг нь бодохоор Эби-гийн бүтээсэн дүрийг хайрлаж өрөвдмөөр. Өмнөөс нь тэнэг Ундралд уур хүрмээр. Болдод дургүй хүрмээр. Өскөгийн дүр ч яахав, байдаг л нэг дурак. Тэгэхдээ хайрлагдах биш харинч дургүй хүрч үзэн ядмаар тэнэг дүр. Хамаг юмыг эхлүүлчихээд эцэст нь алганы амт үзэнгүүтээ сайн найз болдыгоо шаварт хаячихаад зугтаад явчихдаг арчаагүй хүний дүр. яаж ч бодсон би тийм найзтай байхыг хүсэхгүй ээ. Ер нь тэгээд хэлэх үг олдохгүй юм. гол дүр нь үзэгчдэд хайрлагдахгүй байгаа киног сайн кино гэж хэлж болох уу? Баатарт зориулж хэлэхэд галзуу санаа олчихоод клип хийх, кино хийх хоёр газар тэнгэр шиг ялгаатайг ойлгоосой. харин чи кино продюсерлээд завсар зайнд нь хийж сурсан клипээ хийгээд явбал алдар нэр, мөнгө хоёр зоволтгүй олдоно доо. хүн болгон кино хийх албагүй ш дээ. Чаддаг улс нь киногоо хийг. чи зүгээр л сайхан продюсер хий. чамд кино хийх ямар ч мэдрэмж алга. сайн санасандаа энэ бүхнийг нуршив. авах гээхийн ухаанаар хандана биз.
нээрэн ХАНТУЛГА ааа чамд нэг юм хэлмээр байна Чиний блог таалагддаг. Гэхдээ миний найз киноны талын мэдлэгээ жаахан сайжруул. Тэгэхгүй бол чи нэг л явахгүй нь ээ. D үнэлгээтэй сурдаг хүүхэд D үнэлгээтэй сурдаг хүүхдээ магтаж байгаа юм шиг л болоод байна. Уг нь А сурдаг хүүхэд В, С, D, F үнэлгээтэй сурдаг хүүхдүүдээ шүүмжилж байгаа юм шиг байвал бидний оюуны мэлмий баясахсан даа… Анхаарна биз…
тэнэг
Saya dongoj uzlee. Yeronhiidoo dajgui shuu. Hamgiin goyo heseg n’ ger horoolold baishingiin deever damjaad zugtaj baigaa heseg bailaa, bagadaa hodoo ailiin ambaar damjij hootsolddog baisan sanaand orloo.
nadad l lav taalagdlaa.
http://www.tudou.com/programs/view/vh8ceSSyPBg/
ene haygaar orood uzeerei. bi chamd hairtai 2.
zagtnasan gazar maijvuu geltei l humuus helsen bna.unende nadad ch bas taalagdsanguiee.hedii urlagiin hun bish ch gesen ter tusmaa urlagiin bish zugeer uzegch humuus ingej helj bgaa yum chini yaj sain kino bhiin.tiim goy kinog mongond ashiglaad bhdaa yahavdee.2 dahiig ni ingej hiisnees hiigeeguin deer bsiin.
NADAA YURUNHIILUGCH UG HELDEG NI YURUUSUU TAALAGDAAGUI TA NAR YAMAR HEGEN ULSIIN TERGUUN KINOND ZORIOLJ UG HELJ TER BAITUGAI HIIGEEGU YUMAAA HIISEN YUM SHIG YARIJ SUUHIIG HARSAN UU turiin terguun hun tegej jijig prodacshinii kinon togloj uls ornii ner hund alj bolohgui ee
Oilgomjtoi. Kino gej helehed hetsuu. Baahan durs niiluultsen yum shig. Mongo oloh gesen yadarsan Esonmonh. Ooriigoo kinochin gej bodson hoorhii Baatar. Gunigtai amidral. Gutmaar kino






hmmmm.. goy bichleg bolson bn, hahaha yag unen shiveesii n nuuh bsiin, bi kino giin uzeeguu ch youtube r trailer n harhad nud shuud ter shiveesen dr n tusjiile.. yuun boldiin jujiglelt shivesi n hara suchin haha naad kino g chin uzhiimsaan…
(( online r olj boloh bolvuu…?