Садар самжууныг сурталчилсан сайтуудыг хаахыг оролдож эхэллээ
Эх сурвалж: Өдрийн Сонин #169 (3273) 2009.08.14 Баасан гариг.
Б.Цэцэгдэлгэр
Нийслэлийн цагдаагийн газраас садар самуунтай тэмцэх хуулийг хэрэгжүүлэх үүднээс хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байна. Урьд нь зочид буудалд шөнөөр биеэ үнэлэгч хүүхнүүдийг баривчилснаар садар самуунтай тэмцэх ажил хязгаарлагддаг байлаа. Хэдийгээр сард нэгээс хоёр удаа шалгалт хийгээд ч биеэ үнэлэлтийг зогсоож, хязгаарлаж чадаагүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт бүртгэлтэй 230 зочид буудал, 284 дэн буудал байдаг аж. Зочид буудалын 92.6 хувь нь аль нэг компанийн мэдлийнх. Нэгэнт зочдод үйлчлэх дүрэмтэй учраас тэнд биеэ үнэлж, эсвэл амарч байгааг хянах боломжгүй. Цагдаагийн газраас хааяа хийсэн гэнэтийн шалгалтаар тийм тооны хүүхэн биеэ үнэлж, садар самуун явдал гаргалаа гэсэн мэдээлэл цацагддаг. Эцэстээ тэр ажил үр дүнгүй шахам өнгөрдөг нь нууц биш. Тэгвэл цагдаа нар дээрх шалгалтаас гадна мэдээллийн хэрэгэл, интернэт орчин дахь садар самуунтай тэмцэхээр болжээ.
Сүүлийн үед биеэ үнэлэх арга нь улам нарийсч интернэтийн чаатаар харилцагчаа олоод мэссенжэрээр харилцдаг болсон байна. Голдуу санхүүгийн туслалцаа хайж байна гэсэн агуулга бүхий нэрээр ордог аж.
Чаат садар самууны эсрэг сурталчилгаа хийж эхлэв
Телевизийн чаат нэвтрүүлэг садар, самуун, гэмт хэргийг сурталчилдаг гэсэн шүүмжлэл дагуулдаг. Иймээс өнгөрсөн долдугаар сард нийслэлд үйл ажиллагаа явуулдаг телевизүүдэд албан мэдэгдэл хүргүүлжээ. Албан мэдэгдэлд телевизийн чаатаар Зар сурталчилгааны болон Садар самуунтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн мэдээлэл гаргахгүй байхыг шаардсан байна. Өөрөөр хэлбэл, садар самуун үг хэллэгтэй, хэн нэгнийг уриалан дуудсан, хүчирхийллийг дэмжсэн утгатай мессежийг ТВ ийн чаатаар гарахгүй байхыг сануулжээ. Одоогоос жил гаруйн өмнө 90 настай эмээ ТМ ТВ ийн чаатаар захиалга өгч 50 настай хүүг нь хашраах зорилгоор зодуулж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ. Мөн Эрдэнэт хотод чаатаар танилцсан охиноо хүчирхийлсэн хэрэг гарсан.
Зарим сайт, блогуудыг хаав
Энэ долоо хоногт www.goojuur.com www.zaazuur.com сайтуудыг хакердаж хаасан байна. www.goojuur.com сайт нь АНУ дах нэгэн компанийн серверт бүртгэлтэй байдаг гэнэ. Тус сайтыг Калифорнид ажиллаж, амьдардаг монгол залуус нээсэн талаар зарим мэдээллийн хэрэгслүүд дурьджээ. Гадаадад бүртгэлтэй хэдий ч монгол хэлээр байдаг энэ сайтад монголоос болон бусад орноос олноороо ханддаг. Тавигдсан мэдээллийн дийлэнх хувь нь садар самууныг сурталчилсан байдаг гэж цагаадгийнхан үздэг аж. Энэ сайт саяхан хаагдсанд цагдаагийнхныг хардах нэгэн ч байлаа. Гэвч цагдаагийн эх сурвалж “Сайтын эздэд шаардлага хүргүүлсэн. Гэхдээ хаалгах боломж байхгүй. Засвартай байгаа учраас хаагдсан байх” гэсэн юм.
Харин интернэтэд цацагдсан мэдээллээр Германд амьдардаг Э.Төгөлдөр гээг залуу www.goojuur.com сайтын серверт халджээ. Тэрбээр Германы нэгэн сургуульд эрдмийн ажил хийдэг аж. Тэрбээр www.goojuur.com сайтад Ajaxmaa нууц нэрээр халдсан гэнэ. Хэрвээ тэр залуу уг сайтыг хаасан нь тодорхой бол хуулийн байгууллагад шалгуулах эрсдэлтэй аж. Учир нь www.goojuur.com сайтын серверийг хангадаг АНУ ын GoDaddy компани өмчдөө халдуулсан гэсэн гомдол гаргаж болзошгүй аж. Тиймээс Э.Төгөлдөр Монголын цагдаагийн байгууллагатай хамтраагүй л бол бусдын өмчид халдсан хэрэгт орж болзошгүй гэнэ. Одоогоор тус сайт бүрэн ажиллаж эхлээгүй байгаа юм.
www.goojuur.com сайттай төстэй мэдээлэлтэй www.zaazuur.com сайтын энэ сарын 10 нд хаажээ. Жил гаруй ажилласан тус сайтыг хаасан шалтгааныг нүцгэн хүүхнүүдийн зураг олон гаргасан, садар самуун мэдээлэл дамжуулах болсонтой холбон тайлбарлаж байгаа. Ер нь садар самууныг сурталчилсан вэб хуудсуудын олонх нь гадаадын серверүүдэд байрладаг байна. Монголд байрладаг садар самуун агуулга бүхий вэб хуудсуудыг администраторуудтай нь ярилцаад хааж болох боломжтой боловч гадаадад байгааг нь хаах боломж хомс.
Үүнээс гадна sadar, buzar блогуудыг цагдаагийн газраас хаалгажээ. Мөн banjig.net, caak.mn зэрэг сайтын зарим булангуудыг ч хаасан байна.
13 Сэтгэгдэлүүд
godaddygiin servert haldsan gedeg l aimar sonsdood baigaa yum, harin goojuur bol yahve argalj bolno
Godaddy chini domain ntr hadgaldag site bish biluu?? web server host bish? gu yum uu? nadad tegj l sanagdaad bhiin kk
uu webhost hiidiim bna anduurav kk
engeel ene heden site-uud duusch bgaam bizde. Uul ni ene chine erh chuluutei bus u? za za odoo garuud teguul gadaad host uud avah yum bnldaa.
gaj dontoi site-uud alga bolwol taarna duu xexe
Sonirholtoi bichjee. Twitter’eer taraachihlaa
SAIN BAINA UU? MONGOLIIN INTERNET GEMT HEREGTEI TEMTSEH TASAGT MASH OLON GOMDOL SANAL IRJ BAISAN.GOOJUUR.COM SITE IIG HAALGAH MUN EZNIIG N OLJ TOGTOOJ HUULIIN HARIUTSLAGA HULEELGEH,ZEREG OLON GOMDOL SANAL IRSEN TUHAIN UYED UG SITE IIG HAAH,OLJ TOGTOOH BOLOMJ BAIHGUI BAISANAAS BID MONGOLIIN INTERNET BAIGUULGUUDAD HANDAJ GOOJUUR.COM SITE RUU OROH ERHIIG N NIIT INTERNET HEREGLEGCH,UILCHILUULECHIDDEE HYAZGAARLALT HIIJ OGNO UU..GESEN SHAARDLAGA ALBAN TOOT YAVUULSAN.GEVCH UILCHLUULEGCHIIN ERHIIG HAAJ BOOJ BAINA GESEN GOMDOL SANAL IRJ BAISANAAS BUTSAAD TSUTSLAGDSAN.BID TSAASH N ENE SOYOLTULAGA,NANDIA GEGCH 2-ETGEEDIIG SHALGAJ OLJ TOGTOOJ HUULIIN HARIUTSLAGA HULEELGEHIIN TULD AJILLAH BOLNO.
JICH:ENE SOYOLTULAGA NANDIA GEGCH 2-HUNII TALAARH UNEN BODIT BARIMTTAI MEDEE, MEDEELEL BIDEND YAVUULJ TUS BOLNO UU.MEDEELELIIN NUUTSIIG CHAND HADGALANA. uuganbaatar_69@yahoo.com
MONGOLIIN INTERNET GEMT HEREGTEI TEMTSEH HELTES.
Za Soyoloo guia! chi ch mongold ireh nuurgui bolloo doo! Hohino muu teneg!
bolj bolj,,odoo ter banjig deer bdag sadar bloguudiig bas haamaar yum!
HOORHII DOO
OROBDOLTOI AMITAN
Hudlaa site ve Neg talaa barisan Ene sonind hantulga ni niitlel ugsun gee zdee





oo bayarlalaa, hantulgaa. sonirholtoi medeelel olj tavisand