Монголын анхны гэж хэлж болох онлайн ертөнцийн дайн

Интернэттэй болоод 10 орчим жилийг ардаа үдсэн монголчуудын маань дотроос бараг анхны гэж хэлж болохоор томоохон хэмжээний “дайн” яг одоогоор дэгдээд байна. Урьд өмнө нь мэйлээ шалгаж, хэрэгцээт мэдээллээ уншиж, чаатлахаа өөр зүйл хийдэггүй байсан хэрэглэгч нар маань технологи хөгжин вэб 2.0 гэх мэтийн шинэ бүтээгдэхүүн хэрэглээ гарч ирэхийн зэрэгцээгээр хүмүүсийн ч үзэж харж, баясах юмнуудын тоо хурдацтайгаар нэмэгдсээр ирсэн. Хүн болгон л өөрийн хувийн блогтой байх тэр үед хамгийн өвөрмөц бөгөөд зарим нэг хүний хэлдэгээр ёс зүйгүй тэрхүү блогийг анх нээж хит болж байсан хүн бол яах аргагүй Гоожуур дот ком юм. Түүний блог бол 21 р зуунд байж болох л зүйл гэж би хувьдаа боддог, блогоор нь ч зочилдог байсан. Харин тэр сайтын нэг хэсэг болох Галлерей бол байж болошгүй зүйл байсан. Энд тэндэхийн шалдан нүцгэн хүүхнүүдийн зургийг байрлуулах нь хуулиар бол хориотой. Садар самууныг сурталчилсан болохоос тэр бол яашка нарыг хашраах гэсэн арга байж болохгүй.
Continue reading “Монголын анхны гэж хэлж болох онлайн ертөнцийн дайн”

Reload хамтлагийн 4 дуу

Reload2

Шинэ залуу хамтлагийг манай сайт идэвхтэй дэмжин ажилладаг билээ. Энэ удаа та бүхэнд Reload хамтлагийн шинэ 4 уран бүтээлийг хүргэхээр шийдлээ. Татаж авч сонсоод сэтгэгдэлээ үлдээгээрэй. Залуу уран бүтээлчдэд сонсогч нарынх нь сэтгэгдэл хамгийн чухал гэдгийг бүү мартаарай..
Continue reading “Reload хамтлагийн 4 дуу”