Jul 27

Элдэв

Posted by Hantulga in Бодрол

Өчигдөр амралтын өдрөөрөө фэнсингээр хичээллэж үзлээ. Тун дажгүй юм. Аливаа спорт бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байдгийг энэ спортоос ч гэсэн анзаарсан. Монголоор бол туялзуур сэлэм гэж нэрлэгддэг энэ спортод бугуйн ажиллагаа ихээхэн шаардагдах юм. Нилээн удаан хичээллэвэл гарын булчин, биеийн тэнцвэр, хараа сайн байхыг шаардах төлөвтэй.

20090730028
Орой нь Өргөө кинотеатрт кино үзэх цагаа хүлээнгээ хорооллын эцсээр алхтал соёмбыг логондоо ашигласан шөнийн клубын самбарыг хараад “арай л дэндүү мөнгөний төлөө эх оронч юм даа” гэж бодсон.

David Guetta хэмээх Францын дижей өөрийн менежментээ тун зөв явуулж байх шиг. Манай монголд болон бусад орнуудад айхтар сайн хөгжиж байгаа электро хөгжмийн урсгалыг ойлгодоггүй орнууд ч мөн дэлхий дээр зөндөө бий. Тэдний нэг бол яах аргагүй АНУ юм. Хэдийгээр Тиестог дэлхийд мэддэг хүн олон байдаг ч, АНУд бол түүнийг мэдэхгүй хүний тоо нь их. Тэгвэл өөрийгөө дэлхийн хамгийн супер дижей гэж таниулах өөрийн аргаа Дэвид Гэтта олж харж чаджээ. Түүний АНУд гаргасан сүүлийн хоёр синглээс нь ингэж дүгнэж болох юм. Эхнийх нь Love Takes Over хэмээх Kelly Rowland-тай хийсэн дуу ба сүүлийх нь саяхан Akon-той хийсэн Sexy Bitch хэмээх тракуудыг одоогоор гаргаад байгаа нь тун амжилттай явж байна. Алдартай дуучидтай хамтраад цэвэр электро дуугаа арай зөөлөн поп, данс маягтай болгоод зах зээлд хүч түрэн орж ирж байгаа түүний менежментийг хүндэтгэхээс өөр аргагүй.

+++++++++++++++++

Гадаадын менежмент нэг ийм байхад дотоодод маань юу болж байна? Охидын хамтлагийн хамгийн супер нь яах аргагүй Киви юм аа. Тэдний хоолойн цар хүрээ бол тийм сайн биш. Амьдаар дуулж байгааг нь бол сонсоод ч хэрэггүй. Харин тэдний менежмент, маркетинг тун зөв ажиллаж үүнийгээ ч Ангирмаа тун сайн гүйцэтгэж байгаа. Миний тооцоолсноор бол сар бүр л шинэ клипээ цацаж байх шиг байсан. Энд тэнд байнга л аялан тоглолт хийж өөрсдийгөө сурталчилан, клип гаргаж, цомог гаргаж фэнүүдтэйгээ яаж л ойрхон байж болно тэр бүх зүйлийг хийж байх шиг. Хамгийн сүүлд Өвөр Монголд тоглоод ирсэн бөгөөд миний сонссоноор бол Өвөр Монголд очиж тоглосон манай хамтлагууд эндээ байх жилийн орлогоо шахуу олдог гэж сонссон. Мөн СОС нэртэй хүүхдийн асрамжийн төвд зочиллож өдөржингөө хүүхдүүдтэй тоглож, өөрсдийхөө дууг сонирхуулж байсан, хүүхдүүдийн хувьд энэ нь маш том пиар бөгөөд, тэднийг л хамгийн шилдэг нь гэж үнэмших итгэл нь улам бүр батжих юм. Бас ч болоогүй Love Love Love нэртэй дуундаа шинэ клипээ хийлгэсэн байна билээ. Хэн сайн менежмент, маркетинг хийж чадаж байна, түүнийг нэрд гарахад хоолойн чадал хамаагүй гэдгийн нэг жишээ энэ байх.

++++++++++++++

Английн алдарт Jay Sean-ийн Ride It дуун дээр нь морин хуур эгшиглэдэг хэсгийг та сонссон уу? Сонсож амжаагүй бол сонсоод үзээрэй. Тун дажгүй дуу шүү

Манай R&B дуучид бас дуундаа морин хуурыг ашиглая гэвэл Ethno World 4 софтуэрийг ашиглах боломжтой юм.

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

5 Responses

  • ulaanket says:

    david guetta ch yah argagui sain dj geheesee iluuteigeer sain producer sain menejment hiideg dj l de. USA-d hamgiin amjilttai bsan electro aynuudiin negt zui yosoor tootsogdoh bh. bas Basshunter-now your gone gedeg single Billboardad sain yavj bsan. Minii songolt gevel #1 dj gevel Armin #2 odoogoor david guetta bolood bna kk ene minii l bodol

  • baje says:

    soyombotoi night club bhda yahav de

  • daivid guetta sain managementtei producer ch, dj xiixdee yu ch chaddaggui yum bna lee, arai gej zugeer l duu xolbojiidog yamar yumnii super dj baidagiin. Armin ch barag yalgaagui baix doo.

  • khishgee says:

    hantulg.n vzel bodol taalagddag shu. yalanguya management.n talaarh yariatai ni sanal niilj bna. blogoo bnga saijruulj bgarai demjij bna

  • Tsogoo says:

    hey ene tuyalzuur selmin club n hna bdin bol helj tus bloch hulej baiya



Leave a Reply

Copyright © Hantulga.com | Tune Ur Life