Нянгар хаданд гарсан нь
Posted by in Монгол кино үнэлэлт
Нянгар хаданд гарсан нь
Сонгууль болохоор л бүх зүйл улстөрждөг зүй тогтол манайд хэрэгжээд удаж байна. Хэлсэн үг, хийж байгаа үйлдэл, хаясан хог нь хүртэл бай болдог жишээг бид бүхэн өдөр тутам харах боллоо. “Нянгар хаданд гарсан нь” нэртэй кино нээлтээ хийсэн боловч Өргөө кинотеатрт гаргахыг нь хориглосон байсан. Бас л улстөрийн шалтгааны улмаас биз. Киноны зохиолыг нь Баабар, Цэнддоо нар бичсэн болохоор зохиолын хувьд тун сайн байгаа байх гэж таамаглаж байлаа. Ер нь ч энэ хоёр хүний нийтлэлүүдийг хүмүүс нилээн унших дуртай бөгөөд түүгээр нь ч кино хийчихэж болмоор санагддаг байсан учраас сонирхон Тэнгис орж үзлээ. Зохиол болгоноор нь кино гэхээсээ илүүтэйгээр ТВ шоу маягийн юм хийвэл бас илүү бодитой байж ч болох мэт бодогддог юм.
Киноны зохиол:
Уг киног А.Ганбаатар санаачлан, киноны зохиолыг зохиолч Б.Цэнддоо, зохиолч Б.Баабар нар бичиж, ерөнхий найруулагчаар нь кино судлаач, найруулагч Б.Түмэн-Өлзий ажиллажээ. Киноны зохиолчдын хувьд урьд нь киноны зохиол гэхээсээ илүүтэйгээр нийтлэл, ном бичиж байсан туршлагатай хүмүүс учраас киног хийж буй багийн хувьд уг зохиолчдын санааг хэрхэн хүргэх тал дээрээ илүү ажиллах шаардлагатай нь ойлгомжтой. Ер нь бол энэ киноны хувьд зохиол нь сайн бөгөөд киноны гүйцэтгэл нь харин киноныхоо зохиолыг дутуу харуулчихав уу даа гэж бодогдсон. Магадгүй зохиол нь хэтэрхий нэг темптэй байсан байж болох юм, урссаар байгаад л нэг л мэдэх дуусч орхисон. Өрнөл хэсэг оргил хэсэг нь ч ялгагдсангүй.
Зураг авалт:
Киноны эхэн хэсгээс л зураг авалт нь тааруухан нь мэдэгдэж байсан. ТВ ийн операторууд ажилласан байх гэж таамагласан. Туршлага дутагдаж байна лээ, ялангуяа доктор Нянгарын хамгийн эхний очдог хүлээн авалттай тэр хэсгээс эхлүүлээд л.. харин зураг авсан газруудаа тун дажгүй сонгосон мэт санагдсан. Шөнийн зураг авалтууд дээр гэрэлтүүлэг тун оновчтой хэрэглэсэн байна лээ. Трэйлэр дээр нь гардаг 2 залууд дээрэмдүүлэх гэж байгаа хэсгээс нь харж болно.
Жүжигчдийн ур чадвар:
Гол дүрд тоглосон Ган-Очирыг анх удаа л элдэв янзын бүжгийн хөдөлгөөн хийдэггүй видеоноос үзэж байгаа минь энэ. Ер нь бол дүрээ хангалттай харуулж чадсан. Заримдаа нүүрний хувирал нь ихдэх гээд байсныг эс тооцвол дажгүй шүү. Ялангуяа өөрийн бүжгийн эвсэлээ Индра сайдтай оронд орж байх үедээ харуулдаг нь хөгжилтэй. Бусад сайдуудын дүрд тоглосон хүмүүс ч аргагүй өөрсдийн туршлага заан дүрээ харуулж чадсан. Нэг шүүмжлэлтэй зүйл нь гэвэл зарим жүжигчдийн нүцгэн хэсгийг арай л их харуулаад байв. Жишээ нь 00д ороод бие засаад босч байгаа хүний өгзөгийг нь гаргах шаардлага бол байхгүй байх, өсвөр насныханд үзвэл арай л их шалдан нүцгэн хэсгүүд гарч байсан, гэтэл арын эгнээнд нялх хүүхэд уйлж байх жишээтэй, манай үзэгчид юу үзэх гэж ирж байгаагаа бодолцож баймаар юм, эсвэл кинонууд сануулга бичиж байх хэрэгтэй болов уу, энэ тухай ч би урьд нь хангалттай дурьдсан. Архийг бол энэ кинонд харин ч нэг сайн ууна шүү, харсаар байгаад зарим нэг хүн согтож байна лээ. Угаасаа ч бодит амьдрал дээр том дарга нарын мини бар нь яг л тийм байдаг гэсэн.
Киноны дүрс, дуу:
Дүрсний чанар бол дунджаас дээгүүр байж чадаж байна лээ, харин дууны чанар нь зарим хэсэгтээ арай муудаад байх шиг байсан. Ядаж байхад кино эхлээд 10 аад минут өнгөрсөний дараа Тэнгис кинотеатрын тог тасарчихсан.
Ерөнхийдөө киноны зохиол, агуулга, санаа нь хүмүүст манай бодит амьдралыг хангалттай харуулж чадсан байх. Өнөөгийн нийгэмд чадваргүй хүмүүс их болсон ба тэр хүмүүс илүү өндөр албан тушаалд очдог цаг болж. Харин чадвартай, чадалтай хүмүүс нь кинонд гардагаар бол “ердөө л Төрийн нарийн” хийгээд явж байна даа. Авлига, олигархууд гээд болохгүй бүхий л зүйлийг гаргаж ирсэнээрээ энэхүү кино онцгой болжээ. 10 аас 7 өгөх кино.
You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.






sain baina uu Hantulgaa! Chamd yunii umnu mash ih bayarlalaa, chinii achaar bi ustsan buh zurgaa sergeelee, deer ni nemeed durtai zohiolch chin hen be??
Hey Hantulgaa kinon deer yag yu gardiin be?Eronhiid ni tegdeg ingedeg geed bichij bolohgui yu? Esuul kino theatre-d ni orool saihan bicheed avchihaad bidend uzuuleldee hehe gadaadad DVD bolj garagui bhad ni dandaa l tegdegiig es medeh bailgu de kkk
dandaa kino uzdeggui humuus ordog yumuu haashaa yum hantulga n uzsenee yriad nuguu hed n neg hunii uzleer sonschood l door dongosood uursduu ochood uzeech uursdiin gesem uzel sanaatai boliishd ydaj
Check it out -http://www.ebagsh.mn
Mongol kinonuud ch uhriin baas shig 7 honog bur shahuu l garaad tsuvj ogchiin doo…
Uzej amjaagui btal daraaginh n garchihiin……..
Hooe chi teneguu? MGL-d bhgui humuus ni yaj uzehu? yamr medrel muutai gar ve chi eruul bishee. Haha buur guh ineed hurchlee jinken how hooson nuhur gej chamaig helne.
ene ng l yavzgvim shig sanagdaad bgamdee gol dvr ntr ni =P
huduu 3 honood irhed l kino gartsan baidag bolj unuu ved …
gehdee manaihan bvvr dendvv oluulaa buunuuruu tuilshirch baigaad tuhain zvilee svireld hvrgedeg…
uul ni minii bodloor sain muu kino hiij l baival yavaandaa hugjuud saijrah baih gej boddiin gehdee…gehdee bichdeg bolgon ni bicheed, Camer meddeg bolgon ni bicheed baival yu bolhov … 2 – 3 chanartai Studio, Production uud ni l hoorondoo ursuldwul kinonii hugjild ilvvv naashtai devshil garah baih daa …Hanti giin bichdeg ter nasnii hyazgaartai zvilsiig l sain biylvvleh heregtei de ene uran bvteelchid , vzegchid ni … 13-20 … 20 oos deesh nasniihand gedeg ch yumuu …
ternees gadna vzegchided helhed kino teatre aas huulah teriig ni vzeh geh met demii yum bodoh yum yuu ni goyo bnaa duu, bichlegiin shaardlaga hangaagvi yum vzhed tolgoi hvrtel uvddug duu barag 2-tCinema daa vzehgvi bol ter kinonii urlag ni yaaj hugjih wee dee… harin ter uran bvteelchid ni ehnii neg hoyor sardaa vzeelj duuschaad DVD ee gargaad zarsan ch bolno sht..hvmvvs avch vzne shdee .. end tendees huulsan chanartai chanargvi zvils vzej baisnaas l deer …
zaza nayan yum bichchlee ..
Тэнгист үзсэн.Хэрэв надад удирдлага байсан бол дууг нь жоохон нэмчмээр санагдсан.Киноны хувьд дажгүй шүү. Монголын номер нэг архи гээл тэргүүн гэгч архийг бол ёстой рекламдах шиг болоод ууж өгч бна лээ дээ.хэхэ.нээрээ бодоод бхад нэг талаас нь нийгмийн талаар чухам үнэнийг цөөн үгээр өгүүлэхийг хичээсэн бна лээ.энэ киног нэртэй алдартай хүмүүс ч их үзэж бна лээ.Зарим нь санаа алдаад ч байх шиг.хэхэ.хамгийн сүүлд Нянгар гарч ирээд: Би Монгол улсын ерөнхий сайд Нянгар бна УРАААА ч гэж байх шиг.За тэгээд хүмүүсээ өөрсдөө үзсэн нь шулуухан дөөө.
kino zohioloogiig yaj amiluulah nayaruulagchaas hamaarna. jishee zohiol deer huniig iim tiim gej durslehgui baij bolno gedetl kino deer yamarhuu huniig amiluulhaa nairuulagchiin songolt.
setgegdel bichih bolson gol shaltgaan maani “ердөө л Төрийн нарийн” hiij bna gedeg ug. 100% sanal niilj. shahaanii tohiroltsoonii hohirtolstoonii bulegliin toloolol bolson terniihee toloo gesen bodoldoltoi saiduudiin bishee saidantsaruudiin ALSAN ulsiin ajiliig toriin nayaruunuud bosogoh gej unheer zobdog gesen.
jishee ni saidaa ene bol olon jil heregjij baigaa tosol ene tosoliin ur dun odoo garna eniig batluulaad ireeree geed UIH zasgiin gazariin huralruu oruulahleer ajil bish mongo l sonin baidag said ter tosol ajiliig unagaaj garch ireed uuchlaarai gedeg gesen. tegeed olon jiliin hodolmor olon hunii huch hudolmor salhind zamharna.
hi yu baina daa zalyysaa yahavdee dajvui bolomjiin gej unelej bolxoor l kino bna lee
Mongolchuudaa odoo Mongold uil ajillagaa yvuulj bgaa gadnii companiig shahaj undesnii ymaa demjih tsag boljee. / jish: Tengis bol manai mungiig korea luu zuudug, mobi manai mungiig japan luu zuudug / Bid buhen kino vzsench Soymbo ymuu Urgoo d vzetsgee.
buuur zalhuu hurchlee…
chi neeh mundag movie expert shig tomordogoo bolioch
Zasss 1 sarin dotor hiideg kino mongold l baidag baih. Er ni mongolchuud yum bolgonig sonirhogchiin tuvshind hiih yum. Mergejiliin yum hiigeecheee!!!!!!
Yag unen mergejliin yum hiih heregtei,za teged udahgui sain muugaraa yalgarad irnedee,uzegchid teneg bish,sain buteel hiihees naash orlogo oldoggui zah zeeliin huuli yavaanda uilchleed ehelne..sain muugaraa garch l baig muu oliggui yum hiisen ni shataad ireheer sain yum garch l taaraa
sain chanariin 25 kg-iin tsagaan budaa zah zeelees hyamd uneer yaaraltai hudaldana. Utas 99204900
9009 -г үзэж гэж зөвлөмөөр байна