Гоёлын даашинз үзэв
Posted by in Монгол кино үнэлэлт
Энэ хаврын хамгийн анхны бөгөөд хамгийн удаан орсон анхны бороотой Ням гараг байлаа. Өчигдөр нээгдсэн Өргөө кинотеатрыг очиж сонирхонгоо монголын хамгийн сүүлийн кинонуудын нэг болох “Гоёлын даашинз”-ийг үзлээ. Гадны алдартай найруулагчид бол Оскарын тэдэн удаагийн шагналт гэдэг шиг манайдаа л нэр хүндтэйд тооцогдох киноны найруулагчийн өмнөх ажилласан бүтээлүүд нь “Аз жаргал the Bad Boy”, “Сайн уу, амьдрал минь”, “Боолын гэрээ” гэсэн нэрнүүд хөвөрнө. Юм хийгээд үзчихсэн хүн үнэхээр туршлагажахын хэрээр бүтээлүүд нь ч улам сайжирч байгааг энэ киноноос олж үзлээ.
Киноны зохиол:
Big Line-ийн Батболдын зохиол бөгөөд өөрөө найруулахад нь оролцсон байсан. Кино эхэлж байхад нилээн олон нэр гарчихсан тул ерөнхий найруулагчийг нь харж амжсангүй. Харин кино эхэлмэгцээ нэгэн мэдрэмж төрсөн нь Өргөө кинотеатрын дэлгэцний өргөний хэмжээ байлаа. Тэнгисийн хамгийн том танхимын дэлгэцнээс бараг 2 дахин өргөн санагдсан. Тийм ч учраас нүд дүүрэн дэлгэцнээс хүний хараагаар дамжиж миний тархинд очих мэдрэмж төдий чинээ нэмэгдэх болов уу гэж бодлоо. Дугаралтын хувьд ч гэсэн дэлхийн стандартыг хангаж чадахуйц болсон санагдав. Кино зохиолын хувьд тун сайн болжээ. Киноны зохиол хаана ч байдаг, гагцхүү тэр зохиолоо хэрхэн хүмүүст хүргэж чадах нь хамгийн чухал гэж би хувьдаа боддог. Хүргэлтийг жүжигчид, жүжигчдийн харилцан ярианы тусламжтай тун сайн хүргэжээ. Кино нь эхлэхдээ л жүжигчид нь дуулж бүжиглээд, монголын Мамма Миа үзээд байна уу даа гэлтэй л санагдаж байв. Эхлэлээсээ авахуулаад л цоглог, золбоотой байсаар өндөрлөсөн дөө. Хайр дурлал, мөнгөний үнэ цэнэ, зусар бялдууч зан, атаа хорсол, хөдөлмөрлөхийн үнэ цэнэ гээд маш олон зүйлийг өсвөр насныханд ялангуяа ойлгуулж чадахаар болсон мэт.
Жүжигчид:
Гол дүрд нь Одбаяр, Пүрэвсүрэн нар тоглосон. Одбаярын эхлээд өөрийн дүрдээ буюу лүүзер төрхөндөө тун сайн жүжиглэж байсан, урьд нь харж байгаагүй болоод ч тэр үү, шинэ царай харах таатай байлаа. Харин Пүрэвсүрэнгийн хувьд сайн кино жүжигчин гэдгээ энэ удаа харуулж чадсан болов уу. Драмын жүжгүүдийг нь үзэж байгаагүй учраас сайн мэдэхгүй юм. Угийн л дуулж бүжиглэх авъяастай гэдгээ энэ удаа дахин нэг батлав. Зарим нэг нүүр хувирал нь жоохон хиймэл мэт санагдаж байсан, гэхдээ тэр байх. Харин хамгийн чимэг болсон жүжигчид бол Одбаярын аав ээжийн дүрд тоглодог хүмүүс. Тэр хэсэг үнэхээр элэг хатаамаар болсон байна лээ шүү. Ялангуяа ээж нь аавдаа эрхлээд Шрекийн нүдээр хардаг хэсэг бол янзтай. Тус киноны скрипт буюу жүжигчдийн хэлж байгаа үг яриа, хоорондын харилцааг маш энгийн хийж чадсан нь хамгийн оновчтой, ямар нэгэн хиймэл, хийсвэрлэл багатай сэтгэгдэл төрүүлж байв. Зөв үед нь зөв үгийг нь олж бичиж чадсан байна лээ.
Киноны аудио:
Киноны дугаралт ерөнхийдөө бол чанар нь сайн байлаа. Ялангуяа цаад дэвсгэр аяыг дүрсээр сайн хангаж чадсан нь үзэгчдийн “харах, сонсох” мэдрэмжээр нь хүчтэй урхидаж байсан. Саундтрэкүүд нь ч гэсэн аялгуулаг, хөгжмийн найруулга сайн байв. Оки гэдэг залуу зохиосон гэсэн. Харин бага зэрэг дутагдал гэвэл сүүлд нь гол дүрийн хоёр жүжигчний сургуулийнхаа гадна нь цас орж байх үед ярилцаж байхад нэгдүгээр камераар бичиж байх үед цасны чимээ ороод байсан хэрнээ хоёрдугаар камераар бага зэрэг татаж авах үед цасны чимээ нь орохгүй байгаа зүйл ажиглагдсан. Уг нь бол аль ч өнцгөөс зураг авалт хийхэд дугаралт нь адилхан байх ёстой биз ээ.
Зураг авалт:
Энэхүү киноноос өөлөх зүйл гэвэл магадгүй зураг авалт нь болох байх. Зураг авалтыг хийхдээ гэрэлтүүлгээ хэтэрхий нэг хэвийн маягтай авсан юм шиг санагдав. Харанхуйд хийсэн зураг авалтууд нь арай л хэтэрхий гэрэлтэй болгочихсон юм шиг. Бас жүжигчний царайн дээр жигд тусаагүй, зөвхөн хацар талаас нь гэрэлтүүлээд байлаа.
Ойрдоо үзээгүй дуу, дүрсний чанар сайтай кино болжээ. Техник сайтай кинотеатрт үзэж байгаа нь ч илт мэдрэгдэж байлаа. Киноны боргио шар айргийг байн байн рекламддаг хэсгийг үл тооцвол 10 аас 9.5 өгөх кино байлаа. Тэнгис, Өргөөгийн өрсөлдөөн ч ширүүн болох төлөвтэй шүү. 16 цагаас өмнө үзэхэд билетэнд үнэгүй попкорн дагалдаж байна лээ.
Update: Мээдээгийн дуулдаг тэр дуу нь Ne-Yo – “Mad” дууны аятай ижил юм билээ. Билетний үнэ 4000 төгрөг байсан, 16 цагаас өмнө попкорн үнэгүй дагалдаж байсан, ВИП суудал нь 15000 төгрөгийн үнэтэй юм билээ, тэр нь заалны үзэгчдийн хамгийн хойд хэсэгт тусдаа зассан хэсэг суугаад самар, вино зэргийг дагалдуулдаг бололтой байсан.
You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.







Goyliin daashinziig zaaval uznee, davgui kino bolson shig bn
mongolchuud maani ch yum yum hiij hugjij devshij baina daa. kino ch hiij baina. kinog ni ch shuumjilj baina. ochhod mini garch l baigaasai daa ene kino..
Urgoog delxiin xemjeend xurxuits gej xelelee Urgoo chini ugaasaa Warner Bros avj zasvar toxijiltiin xiisen bi dotor ni odoo xurtel orj kino uzsengui l dee gexdee Urgoo delxii xemjeenii kono theathruudaas xamaagui iluu bolson delxiin xamgiin undur devshil gej tootsogdoj bgaa 5.1 soundiig mongold suirluulsan!
Ene tuxai medeeleliig sain olj avaarei!
Баярлалаа, нэг орж үздэг хэрэг ээ, ойрын хугацаанд амжиж орно оо Өргөөд.
kinonii review-r mergesheed bgaa yum uu
nice job!
Чи Тэнгис, Соёмбо, Өргөө театруудыг сайхан харьцуулаад ялгааг нь гаргаад ирээч?
Nadad bas ene kino taalagdsan. Big-n Bold uuruu dandaa 1 tuslah durd togloj baigaa biz?
hi,za tegvel uzdeg hergee.chini helsen unen bdag daa.kkk
orgoo ornoooo
Би хэлсэн ш дээ. Киноны зохиол бол чухал биш хүнд хүргэж байгаа нь л чухал. Хаана ч entertainment киноны бүх зохиол ижил байдаг гол нь хэнд яаж хүргэх нь л чухал шүү дээ. Нөгөө SpiderLOC гээд юмтай нөхөр их зөрөөд байсан. Энэ киног үзнээ. Ханту харин хорхой хүргэчихлээ. Success for world of Mongolian film industry!!!
бантсандаа шаагаад бгаарай. ксексе гуай
Монголын кинонуудад хүнд хүнд хараалын үгнүүд яагаад тийм цөөхөн байдаг юм бол? бараг байдаггүйшт, ууг тиймэрхүү зүйл оруулбал хэхэ
hehe odoo Urguu deer l unjdug bolno doo gej
Yum asuuuuyaaa. Biletniih une hed ingejiin? bi 20000 gj sonschood 2-uul uzuuul 40000 bolohiim bna gll ediin zasgiin tootsoo hiigeed sanaaagaar unaad ochij zurhlehgui bgaad bgaashd….
http://chips.blog.gogo.mn/-iisheegee boluul refly me…
Hanti 9.5 ugsun bainaa geheer … zaaval vzee gesen vg …
nad shig oird kino vzeegvi hvnd …yalanguya Urguug sudlah gej ochinoo
Ugaasaa ter Reklamnaas ni lav busad jvjigchdees arai ilvv setgeleesee bas chadvarlag baigaa medregdej baisaan…
Chips t helhed Mongold baitugai gadaadad ch tiim vnetei kino vzehgvi 6 – 12$ t l vzne…
Humuusee Urguugin bilet heden tugrugni unetei bn ve?
shineer eheliye gedeg kinonii traileriig uzeed uneheer uram hugarlaa. iim 5 jiliin umnu l iim trailer hiih baisan baih. tengis iim kino gargah gej bgaa gej uu bi itgehgui l bn. uneheer trailer shig ee kino bol geree tsutsalmaar yum.
Medehgui ee nadaa lav taalagdagui. Tuslah duruud l kinogoo avarsan daa.
Purevsurengiin jujiglelt gej kkk.
Chinii setgel shig huiten ortsond chamaig huleen zogsoloo gej bid nar yaridag bil uu
tiimee uzeh heregtei ene kino uneheer dajgui kino bolson bna lee yalangu ya ter hogjiltei ineedmiin hesguud helj bgaa ugnuud n yag goy kinotoigoo avtsaldaj bsan
ehleed joohon tiimerhuu sanagdaj bsanch dundaasaa ih sonirholtoi bolj baina lee borgio goyo 2iig bas ih surtachilj bailee bodvol iveen tetgegch n biz ter gol duriin zaluugiin nz iin dur bol bas l kinog chimsen dur baileedee kino yoronhiidoo ineedmiin bj bsanaa tugsgul hesegte nileed yungiin heseg orj irsen ene n ch ih taalagdsan uneheer ter heseg deer jujiglelt sain bsan za yu ch gesen ene kinog uzeegui humuus erthen uzeree urgoo bol ih dajgu ibolson bna lee harin odoohondoo joohon jigdreegui bna lee
Билет нь 4000 мянга гэсэн өглөө гэлээ өдөр гэлүү орвол попкорн дагаж ирнэ гэж байсан шүү.
ene kinog uzehed unegeer haramsahgui kino bolson bnlee.Omnoni mongol kinonuudiig neg ih sonirhdoggui bla kk ene ch arai oor yuma
jujigchidiin ur chadwarni ch gsn davgui.omnoni kino jujguud negl ih ugee zooson bodit amidral deer humuus tiim ug hereglej tegj yaridguil bgui yu.scriptni ih sain gej helne.
Ene bol uneheeer aguu kino shuu! Purevsuren yg jujigchin hun gej ymar baih ystoi yaj jujigleh ve gedgiig togs utgaar ni gargaj irsen avyastai ym bn lee bi omno ni tegej boddoggui bsan bol odoo shal oor bodoltoi bolson zaza amjilt oshoo goe kino hiih boltugai
ORgoo giin huvid agaarjuulalt muutai tanhim ni bituu sandal bolson bas uchir dutagdaltai zuils ajiglagdaj bn lee shuu uneniig helehed uneheer bugchim bn leee!!!!
urguu hedeer uzuuldeg ym bl
Манай хүн тэнгисээс хэсэг хол байхнээ
hehe huurhun kino baina lee… bi ch gesen 10 aas 9.5 uguhuur yum bn aaa…
Svvliin ved garch baigaa Mongol kinonuudaas arai deer yum bn gej sanagdsan…
Ter Chukagiin elegdvvldeg heseg bol tataagaad haytsaan … ter Enetheg bvjigtei hesgiig jaahan urt hiisen bol … ter Bvjig duunuud ih ungu oruulsan bn lee ehlel tugsgul hoyoriin …
yahab dee Mongolchuud sain muu ch baisan hamag hvchee daichlaad muuluulaad sailuulaad hiij l baisan deer hugjunuu udahgvi teglee geed hayaj l bolohgvi dee …Zax zeelee tsag tuhai bvrd ni shinchilj shiniig irelhiileed hvmvvsiin sonirholiig tataad baival kinonuud ni chanarjaad l irne…
minii zvgees uuluh yum gewel shuumuudaa sain hiih heregtei.. svvliin Party tai heseg deer chimeegvi bolhod yalaa nished sonsogdohoor chiv chimeegvi bolson …teren deer chimegleh maygaar baga zereg hudulguunii shuum oruulah ni zvgeer bsan
Mongoldoo bol bolj bn aa ene Kino ..oshoo sainiig hiigeerei l gej zahimaar baina daa uran bvteelchided ni
urguugiin interier ni davgyin bnlee, daanch ter ajilchdiin suudag uruu ntr ni yag nuh neeh jijkeeeen neeh uruwdmuur bulan buland suutsgaatsan, ajilchdiin ur chadvar sul yum bnlee ontslood helehed marrketing menejer ni tui chort …
urgoo ornoo gej.
odoo ch hvmvvs neg tiim ongolog hongohon kinond durltsgaah boljdee
ih yum bodoj ochson bolood ch ter uu kino uzchihlee gesen setgegdel turuugui. delgets urgun n oronguut anzaaragdaj baisan harin uzenguut bur iheer anzaaragdaj baisan. uchir n baahan buduun buduun huuhnuud n guildeed ehelsen. urgun delgetsiin sony-d hucheer zoom hiichiheer neg tiimerhuu buduunuudiin tsugluulga garaad baidag ter l sanaand orj baina lee dee. aan tiin bas ter saldag heseg deer shaltag uusgeh gej uilee uzej baigaag n harsan chin umnuus n minii ;har huls tsuwj baigaam chin..
tolgoi zurgaa soli!! ene zurgiig harah yamar durgui be!!!bi
Ene uneheer goy kino bolson shuu! Nadad mash ih taalagdsan! Ter purewsurengiin heentser emegtein dur uneheer gaihaltai bolson! Bi barag Purewsurend duralchih ni holgui bsan! Gehdee arai l 1000$ ni hudlaa sanagdsan!
Tengist neeltee hiihed ni l uzlee! Unen goy kino shuu zaluusaa zaawal uzeerei!
Энэ үнэхээрийн дажгүй. hantulga admin-ний үнэлгээ 95% нь үнэн. Зарим талаараа хэтэрхий шог болгох гээд хэрэггүй хэсгүүд дээр хүчээр инээлгэх гэж оролдсоныг эс тооцвол шүү. Мэргэжлийн нарийн зүйлсийг нь сайн мэдэхгүй юм. Юутай ч хамгийн гол нь энэ киноны нийгэмд хүргэх гэсэн гол санаа бол “Зөвхөн сексийг л мөнгөөр авч болно. Харин хайрыг бол хэзээ ч үгүй” байсан боловуу гэж санах юм. Тэгээд ч энэ үүргээ үнэхээр сайн биелүүлж чадаж байна лээ. Үзээгүй хүмүүс байвал үзэхэд нэг их буруудахгүй. Харин нэг шүүмжлэл байна. Хүрлээ Батболд 2 телевизээр ярихдаа хөгжимт инээдийн, бараг л musical шахуу юм яриад байсан. Гэтэл эхлэл болон дунд нь, төгсгөлд нь явсан бүжиг, Эгшиглэнгийн дууг Пүрэвсүрэн ам барьж дуулсаныг эс тооцвол ингэж хэлэх юу ч байхгүй байсан л юм шиг санагдах юм. Би мэдэхгүй л дээ. Ганц хоёр бүжиг орчихоор л musical болчихдог байж болох л юм. Энэ зүгээр миний санаа. Анх орохдоо нилээд хөгжимлөг юм үзнэ гэсэн хүлээлт надад байсан болохоор тэгж санагдсан байж болох юм. Тэгэхдээ би театраас үнэхээр сэтгэл хангалуун гарсан. Батболд Хүрлээ нарын баг үнэхээр сайн ажиллаж байна. Цаашдаа ч улам их сайн ажиллана биз. Шүүмжлэл бол Илүү сайн болгохын төлөө л байдаг юм шүү гэдгийг санаж шүүмлжлэл бүр дээр анхаарч ажиллаарай.Та 2 болон танай багаас кино сонирхогч залуус олон олон гайхамшигтай бүтээлүүдийг хүсэж байгаа шүү. Болж өгвөл Боолын гэрээ шиг.
Жүжигчдийн хувьд үнэндээ хэлэх үг алга. Пүрэвсүрэн, Одбаяр, Цэнгэл, бас Улаанаа, Золоо СТА Баатархүү гээд бүгд л хийх ёстой ажлаа хийсэн шиг хийсэн. Эрагийн Эрка бас л кинонд тоглоод явбал муу жүжигчдийн тоонд орохгүй л юм байна лээ. Найруулагч өөрөө ч сайн л юм байна лээ ш дээ. Тэр Гомо. Киноог бас хөөрхөн чимэглээд өгсөн хөөрхөн дүр байна лээ. Ер нь тиймэрхүү жижиг дүрүүд нь бүр их сайн байсан. Ариунаагийн USA-с ирсэн ах нь, тэр гомо, Золоогийн дагуулж ирдэг 2 залуу, бас тэр дизайнер гэх мэт.
oo yamar dajgui bolchixson yum bi ch ochij uzex boloogu l bxdaa hahahha
Hantulga-н кино үнэлэлт үзэх дуртай…гэхдээ зарим нэг шүүмж чинь таалагдахгүй байна…энэ кинон дээр шөнийн сцена дээр тависан гэрлийн талаар…тэр хацарнаас нь тусаад байгаа гэрэл чинь л киноны гэрэл юм шүү дээ…клипнээс тийм гэрэл их олдохгүй л боловуу даа…ихдүүлж багадуулах бол өөр…
ene kino vnen tasarhai
goyo kino bolson baina lee,tehdee hedii goyo ch uur kinonii sanaa,uil yavdaliig ni ter chigeer ni huulsan ni taalagdagui…”"Love Don’t Cost a Thing” tehdee zarin hesgiin joohon uurchilsn baina lee
“Love Don’t Cost a Thing” gedeg kinog uzeerei
Hi zaluusaa
ene kinog yaj online uzeh ve. Netees haigaad olohgui yum. Meddeg hun bval help me..
ene kino vheheer tasartsan kino bna shvv
Zailaa Hantulgaa chi er ni yu medej ingej solioroch bdag muu novsh be.Neg haltar Web hiisnee er mi yu bodood bgaa nohoi be chi. Er mi gants nom buten unshij uzsen yum uu Kino ymar bdag tuhai er ni medeh uu zailaa chi muu er ni hun dugnegeg hen be zaila Chamaig kino hiihiig chin harah yumsan chadah uu chi nohoi min chamtai neg uulzaj neg sain algadah yumsan zailaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa peeeeeeeeeeee min zailaaaaaaaaaaaaaa minii durgui ih hurch bna chi haltar Webteigee zailaaaaaaaaaaaaaaaa aaaaaaaaaaaaaa peeeee min zail
daima chi ooroo yum medehgui bj ooroo zail chi bichij bgaa zuileeree ooriigoo doosh n hiij bn erdemtei bolovson yum uzsen hun cham shig baidaggui yum aa hogshoon kino shuumjlel urlag shuumj ali ch ulsad baidag zuil huleen zovshoorogdson zuil bodvol chamaas 100 huvi yum meddeg alivaa zuiliin utga uchir naad tsaadahiig n oilgodog humuus bgaa bh tiim bolohoor ooriigoo buu doosh hiij baigaarai durgui bval ene site ruu buu or zaa
bi ochij uzeegui bolhoor humuusiiin bicsen zuiluudiig unshlaa. uneheer dajgui kino bololtoi. harin nadad tusgai /vip / orootei gedeg ni ih taalagdlaa torson odrooroo orj uzej uznee gej harin torson odroor kino teatruud unegui uuzuuldeg te
kinog hiisen uran buteelchded bayar hurgie!shine sanaa saihan baisan gej helehgui ch tur zuuriig hugjuun ugsund bayarlav
Hantulgaa chi shuumjlegch yum bol shudraga bgaach ee!
yagaad goyoliin daashinz iig ingej ilt reklamdaad bgaan. ingeheeree l shuumjlel chini bish bolj bgaamdaa. kinonuudiin shuumjiig ehnees ni ayagui unshaad unemsheed yavj bsan chin yu ve genet aimar reklamnii pause garaad irev uu yav genet sonin sanagdaad yavchlaa. yun pop korn unegui ve. boldoogiin hamaatan yum uu haashaa in.
ter goeliin daashinziig chini uzseen. bold iin umnu hiij bsan ch yumuu booliin geree eneteriig bol guitsehgui l bna lee shd. estoi l setgel hursen kino bish bn lee. hudlaa baahan reclamdaal. sain kinog reclamdsan reclamdaagui humuus ochood uzdeg l bhgui yu. mgl jijighen hunii am damjaal ochdog l bhgui yu. ter goeliin daashinz ch medq ee. purevsureng yamar haraagui bish. gol dur orgiol yavj l bdag shdee. ternii goe saihan ni tendee l baidiin bgaa biz. kino uzeh gej mungu tulsun humuust haramsaltai l sanagdsan. ergen toirnii humuus yoooo shet l gej baisiishdee unen yum chin.