650 шинэ киног үзэв
Posted by in Монгол кино үнэлэлт
Инээдмийн баярын өдөр буюу 4 сарын 1-нд 650 нэртэй шинэ кино нээлтээ хийж кинотеатруудаар гарч эхэллээ. Оны өмнө л энэ киноны найруулагчийн өгсөн Өнөөдөр сонин дээрх ярилцлагыг уншаад киног нь үзэх хүсэл төрж билээ. Бүр багаасаа л кино найруулах мөрөөдөлтэй явсан тус залуугийн хөдөлмөрч зан нь таалагдав. Энхдалай гэсэн байх аа.
Киноны зохиол:
Тус киноны зохиол нь өнөөдрийн нийгмийн, ялангуяа оюутан залууст түгээмэл тохиолддог асуудлыг гаргаж ирэхээр зорьсон аж. Хөдөөнөөс хотод ирсэн оюутанд эцэг эх нь мөнгө явуулахгүй, хотын нэгэн оюутан залуу покер тоглож хамаг мөнгөө алдан сургалтын төлбөр болох 650.000 төгрөгийн эрэлд гарч буй тухай ерөнхийдөө өгүүлдэг. Киноны санаа, агуулга нь надад төдийлөн их таалагдаагүй ч зохиолыг бол сайн бичжээ. Зохиолын өрнөл хэсэг, холбоос хэсэг, эхлэл, төгсгөл гээд ер нь л тун дажгүй. Улиг болсон хайр дурлалын сэдвээс бага зэрэг хазайж чадсан нь ихэд таалагдсан. Харин садар самуун сурталчилж байгаа аятай бага зэрэг хэсгүүд нь таалагдсангүй. Жишээ нь хиймэл эр хүний эрхтэнтэй тэр хэсэг бол арай л “чангадсан”. Ганц хоёр удаа гаргахад бол болох байх, гэтэл бүр арай дэндүүлчихсэн байсан. Гэхдээ найруулга, хүргэлт бол ярих зүйлгүй сайн байв.
Жүжигчдийн ур чадвар:
Киноны зохиолдоо таарсан жүжигчдийг олж тоглуулж чадсан гэж бодож байгаа. Гаднах төрхийн хувьд шүү дээ. Байнга л царайлаг жүжигчид харсаар байгаад энгийн ардын төлөөлөл болж чадахуйц царай харахаар киноны зохиол илүү бодитой, амьдралтайгаар тусч чадаж байлаа. Ер нь царайлаг хүмүүс ховорхон гардаг монгол киноны нэг. Гэхдээ ур чадварын хувьд тийм ч муу байсангүй, бас тийм ч сайн байсангүй.
Дүрс, дууны чанар:
Дүрсний хувьд тийм ч чанартай байсангүй. Гэхдээ дууны хувьд бол харин нэгэн жигд түвшинд дугараад, сонсоход аятайхан байсан шүү. Саундтрэкэд нь багтсан шүгэлддэг тэр дууны эхлэл хэсэг нь харин Номин талстын “Хайрт минь чамдаа би хурдхан очих юмсан …” гэж дуулдаг дууны эхлэлтэй тун адилхан байв.
Зураг авалт:
Энэ киноноос өөлөх зүйл олооч гэвэл магадгүй зураг авалтыг нь гэж хэлэх байх. Зарим нэг хэсэг нь хэтэрхий гэгээ муутай, илүү гоёор харуулж болох байсан хэсгүүд зөндөө харагдана лээ.
Ерөнхийдөө 10 аас 9 өгөх кино болжээ. Киноны дунд хэсэгт гардаг цочоодог, аймшгийн 2 хэсэг бол тун давгүй. Мөн жүжигчдийн ярьж буй скрипт нь илүү дутуу хэтрүүлэг байхгүй их хөгжилтэй санагдлаа. Очиж үзэхэд харамсахгүй кино болжээ.
You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.







dawgui shuu de
ter yahaw nadaas ter gol durd toglodog ohinii utsiig awbal aw bs bandiinhan ch gesen
ohiniig ni boldtstseg gdg nalaih t bdiin
goy kino shu mair ineedmiin
martasnaas mal mend uu gegcheer ene kino dahij gardguim bhdaa triller ni you tube deer sayhan l tavigdsan bhiin. enend neg l jig bna daa.
za za garval uziishuu
ene odoooo yu ve nul sadar samuun bi 12toi ymar aimar kino ve
Надад бол энэ кино маш их таалагдсан. Кино театрт очиж үздэг байж гэж бодогдсон. Сурталчилгааг нь харсан чинь 90-ээд оны сүүлээр хошин урлагийнханы хийгээл байсан инээлгэх гээд ядцан кинонуудын нэг шиг л санагдсан. Баахан мөнгө зарчаад үзүүлэх гээд ядцан юм шиг энд тэндгүй сонирхолгүй зурагт хуудсууд яваад байсан. Гэтэл кино дууссаны дараа хууччуул киноны чимэг болсон (жоохон олны танил хүн оруулахгүй бол хүн үзэхгүй ш дээ) залуу жүжигчид нь маш сай дүрээ гаргасан гоё кино болсон байна лээ. Мэдээж илүү гоё өрнөл гаргаж болохоор л санагдаж байна лээ. Та нарын дараагийн киног тэсэн ядан хүлээе.
Бага насны хүүхдүүд үзэлтгүй юм байлээ шүү…
кэкэ