Jan 23

Bentley мөргөж шоконд оров

Posted by Hantulga in Бодрол
Bentley

Bentley

Саяхан нэг айлд очих гээд такси бариад явж байв аа. Ороод суутал эмэгтэй жолооч байна. Ер нь таксины жолооч нар их уйдсан хүмүүс байдаг болохоор бага ч атугай яриа өдөж хань болох зорилготой машины тухай ярьж эхэллээ. Урьд нэг BMW X6 цоо шинээрээ яваад байнаа. Яриагаа эхлүүллээ:

- энэ ч мөн янзтай машин шүү
- харин тийм байна, гоё машин байна
- жолооч нь залуухан охин байх шиг байна
- өө нэг баяных нь охин л юм байгаа биз

тэгэсхийгээд цааш жаал явлаа. Удалгүй урдаас Bentley гараад ирлээ. 30 өнгөрч байгаа орчим настай нэгэн бизнесмэн төрхтэй залуу гар утсаараа ярьчихсан жолоодож байлаа, миний нүд ч орой дээрээ гарч:

- өө лайтай, Бэнтли явж байна ш дээ
- энэ одоо тэгээд нилээн үнэтэй тэрэг үү
- тэгэлгүй яах вэ дээ, шинээрээ 350000$ хүрдэг эд дээ
- өө зөөз

Иймэрхүү зүйл ярьсан шигээ хүрэх газраа ч ирчихлээ. Найзуудтайгаа жаал Xbox дээр PES тоглож байгаад ядраад тас үсрээд өгөв. Удалгүй хаалганы хонх дугараад манай найзыг машинаа гражаасаа гарга, машин таглаад байна гэтэл найз маань намайг гаргаадах гэв. Нойрон дундаа босоод доошоо бууж машинаа гаргах гээд ухарч байтал ард түс тас хийгээд явчихав. Бууж ирээд хартал цоо шинэ өнөөх өдөр таардаг Бэнтли байх нь тэр.. Ээ хүүдий гэж дотроо хараагаад байж байтал гражны манаач ахын царай нь хувхай цайгаад, чи яагаад ухарчихав аа, дараа гарвал багтах байсан ш дээ, гэхээс өөр үг хэлсэнгүй, удалгүй утас дугарлаа,
ээж залгаж байна: зиа гэртээ хонохгүй хаагуур яваад байна?

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

21 Responses



Leave a Reply

Copyright © Hantulga.com | Tune Ur Life