Social Network дээрх одууд
Posted by in IT
Вэб 2.0 ийн хамгийн том жишээ бол яах аргагүй social network сайтууд бөлгөө. Дэлхий дахинаа хамгийн томд тооцогдох 2 ийм төрлийн сүлжээ сайт байгаа. Эдгээр нь MySpace.com, facebook.com юм л даа. Тухайн үед манайдаа л томд тооцогддог хамтлаг дуучид нэг хэсэг дот комын солиорол болж байх үед өөр өөрсдийн гэсэн вэбсайтаа ажилуулаад сүрхий байдаг байсан. Камертон, Ариунаа, Сараа гээд л. Харин тэдний вэбүүдээс одоо ажиллаж байгаа нь ганц ч алга. Мэдээлэл түгээх, олж авах хамгийн хямд төсөр, найдвартай энэ аргыг одоо үед өөртөө ашигтайгаар ашиглаж чадахгүй байгаа нь тэдний хувьд харамсалтай. Харин энэ арга замыг өөртөө ашигтайгаар, тун боломжийн хэмжээнд ашиглаж байгаа хэд хэдэн уран бүтээлчид бас байнаа. Сүүлийн үед гадаадын алдартай дижей нарыг монголд авчирч тоглолтыг нь зохион байгуулахад томоохон үүрэг гүйцэтгэж буй DJ Өлзий, DJ Одонбат нарын myspace профайлаар нь зочиллоо.
Манай одууд жоохон нэрд гараад ирэхээрээ л үзэгч фэнүүдээсээ холдоод, тасраад явчихдаг хүмүүс шиг санагддаг. Уг нь гадны уран бүтээлчид аль болох л фэнүүдтэйгээ янз бүрийн аргаар л ойртох гээд үзээд байдаг. Манайд бол эсрэгээрээ. Харилцаагаа хэрхэн, ямар аргаар фэнүүдтэйгээ үүсгэх вэ гэдэг ноу-хауыг мэдэхгүй байгаа учраас тэд алдаж байна гэж би хувьдаа боддог. ДиЖей Өлзий, Одонбат, БТБ нарын myspace хуудсууд дээр өөрсдийнхөө хийсэн уран бүтээлийг байрлуулсан байх бөгөөд үүгээрээ дамжуулан гадны бусад дижей нартай холбогдож санал бодлоо солилцон өөрсдийн уран бүтээлээ гадны мэргэжилтнүүдээр “үнэгүй” шүүмжлүүлээд авна гэдэг бол маш том зүйл байх. Мэдээж өөрсдийг нь сонсох дуртай хүмүүсээс хүссэн feedback аа сонсоод авчихна. Тусгай вэб хуудас хийгээд байх шаардлага ч байхгүй. Тэртээ тэргүй myspace-ийг нь дэлхийн одууд үндсэн блог болгоод ашиглаад байхад. Мэргэжлийн холбогдолтой мэдлэг ч нэг их шаардахгүй, амархан. Хуудасныхаа тэмплэйтийг солиод ганц хоёр чимэглэл оруулчихсан байхад под хийгээд л явчихна шүү дээ. Продюсер Баярхүүгийн профайл ч гэсэн тун давгүй юм.
Hi5 дээр ч гэсэн сүүлийн үед энд ч тийм паари болно, тэнд ч тийм тоглолт болно, ийм ч төхөөрөмж зарна, тийм ч машин авна гээд зарууд их ирдэг болсон байна лээ. Энэ бол хөгжил юм. Медианы том гарц байгааг хэрэглэгчид маань эхнээсээ олоод харчихсан байна шүү дээ? Жишээ нь миний hi5 профайл гэхэд сүүлдээ зарын самбар шиг болчихсан байхав дээ.
DJ Ulzii’s myspace page, Dj Odonbat’s page, Dj BTB’s page, Producer Bayarkhuu’s page, Enkhzol’s page, DJ Uuree’s page
You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.







Одонбатын танилцуулах хуудас гоё юм байна.
Odonbat ahinh ih goe shuuuuuu! uzerei hunuseee!
sonirholtoi medelel tawisan bn!
busdig n ch olod bn awla. BAYRLALA!
hi. Dajgui ym aa!!!
Yang Bangean-ii A wind with no name gedeg duug taviad ogooch pls psl psl
odonbat ulzii bud 3iinx xamgiin goy ni ym bna a
Найзаар нэмсэнд баярлалаа.
hi5 зарлалын самбар болсон одоо үед Монгол сайтууд руу шуурах юм болов уу гэсэн хэрэглэгчид огт тоохгүй шинжтэй дэг. 360.banjig.net хөгжүүлэлт нь дуусчихвал их дажгүй болох юм шиг санагддаг. Хай5 этэрээс нээх дутаад байхгүй л болов уу?
надад уул нь ОТГОО.МН их дажгүй санагдаж байсан. даанч огт update хийхгүй юм. Зүгээр л ёс төдий нээгээд орхичихдог юм шиг санагдаад байгаа.