Nov 09

Хүлээлт

Posted by Hantulga in Үнэлэлт

Хүлээлт гэдэг үгийг сонсоод таны санаанд хамгийн түрүүнд юу орж ирж байна? Энэ удаа сүүлийн үед үзсэн клип, тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас анзаарсан нэгэн зүйлээ бичихээр шийдэв. Үүний өмнө бичсэн Канейгийн тоглолт бол үнэхээр өөлөх зүйлгүй сайхан болж өнгөрсөн. Учир нь үзэгчдийг байнга л завгүй байлгасан бөгөөд тэрхүү тоглолт цаашид юу болж өрнөх, хэрхэн үргэлжлэх нь үзэгчдэд нууцлаг хэвээр байсантай холбоотой болов уу. Өөрөөр хэлбэл үзэгчид юу хүлээх ээ мэдээгүй байсан гэсэн үг. Бусад хүмүүс ямар байсныг мэдэхгүй ч миний хувьд бол тийм байсан.

UBS Music Video Awards ийг ТВ ээр уржигдар үзэв. Хэдийгээр шоу тоглолтоос ялгаатай тал байгаа ч гэсэн үзэгчдийг завсардуулж пауз гарч байгаа нь үзэгчдэд бий болсон мэдрэмжийг үгүй хийгээд байгаа мэт сэтгэгдэл төрөв. Мөн хөтлөгч нь “хэсэг хугацааны дараа эргэн уулзая” гэж хэлээд гэрэл унтраад үнэхээр л хэсэг хугацаа өнгөрч байж дуулах ёстой хамтлагууд нь гарч ирж байх жишээтэй. Энэ хугацаанд үзэгчид нилээн олон зүйлийг бодож амжсан байх. Уг нь шууд л хоёр хөтлөгч тайзны ард ороогүй байхад шоуБизийн Анхаа гарч ирээд өөрийн хошигнолоо яриад арга хэмжээг үргэлжлүүлээд Кивиг зарлах мэтээр явбал тун зүгээр байсан мэт бодогдов. Гэхдээ Анхаагийн хошигнол бол үнэхээр чимж байна лээ. Шагнал гардуулах ёслол гэхээр л бүх зүйлийг албан ёсны болгох нь бүх уур амьсгалыг нураахын эхлэл. Американ Мюзик Ауардсын өнгөрсөн оны бичлэгийг үзээрэй. Эхлэхдээ л шууд хошигнолоор эхлүүлдэг. Ядаж байхад хошин урлагийнхаа жүжигчнээрээ хөтлүүлчихсэн байсныг ч хэлэх үү, сүүлдээ бүр Сөүлжа Бой бүжиг хийдэг шүү дээ тайзан дээрээ.

DZMan ий тоглолт бас сая гарч байсан. Ийнхүү манай тоглолт үүгээр өндөрлөж байна, хүрэлцэн ирсэнд баярлалаа гээд хөтлөгч нь зарлаж байх хооронд нь Дашка ахын ард тоглолтонд оролцосон бүх хүмүүс гарч ирээд зогсчихсон алга ташаад зогсож байх жишээтэй. Ямар цирк байгаа биш дээ. Манай цирк л нэг тэгдэг санагдах юм. Дэлхийд алдартай нарны цирк ч хүртэл уг нь тэгдэггүй юм билээ ш д. Орос школ л байх.

Миний хэлэх гэж байгаа гол санаа бол аливаа уран бүтээлд үзэгч, сонсогчдын хүлээлтээс тэс ондоо юм хийсэн нь хождог. Жишээ нь Бритни Спирс дампуурч дампуурч байгаад эргэн ирэхдээ түүнийг ад үзэж байсан хүмүүст нь зориулаад хэргээр Gimme more нэртэй дуу хийсэн. Саяхан л гэхэд Womanizer хэмээх урьд өмнө хэзээ ч сонсогдож байгаагүй тийм стилээ сонгон азаа үзэж байх жишээтэй. ФМ ээр сүүлийн үед BX ft. Ice Top-ийн Гараа өргөцгөөе гээд явж байгаа дуу бол зүгээр л Амьдрал өөрөө саак юм дөө гэдэг дууных нь л 2р анги байна билээ. Үзэгч, сонсогчдын хүлээлтээс тэс өөр зүйлийг хийе ээ БиЭкс ээ? Одоо хайрын тухай нэг л хэвийн дуу дуулсаар улиг боллоо шүү дээ?

Гэтэл дуучин Наран яаж байна? Таван хэл дээр уран бүтээлээ туурвиад шинэ цомгоо гаргачихлаа. Цомгийнхоо нээлтийг Хаан Театрт хийлээ. Түүний юуны тухай дуулах нь сонин биш, зүгээр л таван хэл дээр яаж дуулахыг нь очиж сонсохыг хүсэх тийм бодол надад төрж байна. Эхнээс нь авахуулаад бүгдийг нь зохиомжилж найруулаад юу л хэлэлгүйгээр тоглолтоо дуусгавал дараа нь үзэгчдэд ярих юмтай үлдээх талаас нь бодсон ч гэсэн арай илүү л юм болов уу л гэж бодов. Ойрд болох манай том тоглолтуудаас гэвэл дуучин Ариунаагийн тоглолт байх шиг байсан. Ариунаа эгч маань ч чанартай юм хийдэг хүн шүү. Түүнийг л харж сууя.. Хайрцагнаас гадуур сэтгэж амьдаръя, залуус аа.

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

2 Responses

  • UN.DRAMA says:

    Neepee tegdeg shvv
    концерт тоглолт үзэх гэхээр нойр хүрээл
    тоглолт эхлэхийг нь хүлээсээр байтал хамаг нааср хаачсан баайхгүй.
    монголын хамтлаг дуучид бичиг хэл мэдэж, мэдээлэл авдаг л бол энэ сайтийг уншдаг мэддэг л баймаар

    манай агаа та нарт юм хэлээд байгаам биш үүү

  • enji says:

    unen unen unen



Leave a Reply

Copyright © Hantulga.com | Tune Ur Life