Вэб 2.0 таны ажлыг хэрхэн өөрчилсөн бэ?

Хамгийн анх Вэб 2.0 ийн санаа дэлхий даяар гарч эхэлсэнээс хойш нилээн олон бизнес шинэ боломж, саад тотгоруудтай учирах нь тодорхой болсон. Интернэтийн цоо шинэ эх газар нь хэрэглэгчид дээр суурилсан мэдээллийн эх үүсвэрийг илүү чухалчилсан бөлгөө. Өөрөөр хэлбэл бизнес ертөнцөд, ажил хийх арга барилыг, уламжлалт ажил хийдэг байсан хэв маягийг бүхэлд нь өөрчилсөн ч гэж хэлж болох байх.

Байгууллагууд Вэб 2.0 т хэрхэн хандсан бэ. Бизнесийн байгууллагууд нэг бол Вэб 2.0 ийн хэрэгсэлүүдийг ашиглан өөрсдийгөө гаргаж ирэх, эсвэл тэднийг аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй хэмээн үзэж ашигладаггүй. Аль аль тохиолдол нь байж болох л доо. Зөв талаар нь ашиглаж амжилтанд хүрч чадвал өөр хэрэг, гэхдээ цалин өгч ажилуулж байгаа хүнээ өдөржин мессенжердээд, social network сайт дээр хэрэгтэй хэрэггүй зүйл хийж байхыг нь хараад суух нь Уламжлал ба Технологийн өрсөлдөөнийг улам ширүүсгэх байх. Мэдээллийн Технологийн салбарт ажилладаг гэдэг утгаараа MCS Electronics-ийн IT Zone дэлгүүрийнхэн вэб 2.0 ийг нилээн эрчимтэй дэмжиж ашиглаж байгааг нь тэдний Facebook хаягнаас нь харахад магтууштай санагдав. Манай нэгэн хамтрагч маань секс.мн хэмээх сайтынхаа сурталчилгааг хамгийн сайн арга бол Hi5 дээр тасархай хүүхний зурагнуудыг оруулж хуурамч профайл үүсгээд залуусыг хошгируулах байсан нь ч үр дүнгээ өгч байв. Монголын тухай Гүүгл дээр хайхад гаргаж ирэхийн тулд бүхэл сайтаа сурталчилахын оронд MySpace дээр профайл үүсгээд түүнийгээ сурталчилж ч бас болно шүү дээ.


Уламжлалт ба шинэ зүйлсийг хослуулах нь төвөгтэй. Вэб 2.0 ийн мөн чанарыг ойлгох гэж оролдох энгийн ард иргэд залхах нь энүүхэнд. Учир нь тэд шинэ технологийг бүхэлд нь ойлгох гэж, цаг хугацаа шаардсан шалгуурыг дийлдэггүйн улмаас шантрах нь бий.
Бидний санаж байх ёстой хамгийн чухал зүйл бол нэгийг нь сонгоод нөгөөг нь гаргууд хаях явдал бус. Харин түүнийхээ оронд тэдгээр зүйлсээ хэрхэн нэгтгэж илүү үр дүнд хүрч болох талаар арга замыг хайх явдал юм. Эвдрээгүй зүйлийг засах гээд хэрэггүй, харин сайжруулахад л хангалттай.
Хувийн ба Бизнесийн мэдээллээ ялгах нь зүйтэй. Мэргэжлийн хүмүүсийн MySpace эсвэл Facebook хуудсыг нь үзэхэд бизнесийн ба хувийн мэдээллийг нь давхар харах боломжтой байдаг. Вэб 2.0 ийн тусламжтайгаар бид өчнөөн жил уулзаагүй найз, хамаатнуудынхаа хаана юу хийж яаж амьдарч байгааг нь зурагнаас хараад мэдчих боломжтой байдаг нь бидний харуулахыг хүсээгүй хүмүүст харагдчихдаг нь сул талыг бий болгодог. Өөр өөр хаяг нээгээд ажилуулж болох ч энэ нь хэтэрхий төвөгтэй ажил.
Хувийн амьдрал нь хэтэрхий хувийн асуудал болж ирээд тэр нь ажилд тань саад болох нь мөн олонтаа. Тиймээс бүгдийг нь сайн баланслах нь чухал. Жишээ нь найз болгон нэмж байгаа хүмүүсийнхээ дэлгэрэнгүй хаягийг нь оруулаад тэдгээртээ өөрийн профайл руугаа орох хандалтыг нь хязгаарлах гэх мэт.
Вэб 2.0 хэмээх технологит суурилсан эдийг бид өөрсдийн бизнестээ авч хэрэгжүүлэх болвол тэдгээрт гарч буй өөрчлөлтүүдийг сайтар мэдэж авч байх нь чухал. Түүний үр дүнд магадгүй Вэб 3.0 гарах ч юм билүү? Гэвч харамсалтай нь Вэб 2.0 байтугай вэбийн мөн чанарыг, тэр дундаа дэлхийн хандлага тэр чигээрээ мэдээллийн технологийн чиглэлд явж байгааг ойлгохгүй байгаа аж ахуй нэгжүүд мөн ч их байна даа..

  • Таны ажлын байрыг Вэб 2.0 хэрхэн өөрчилсөн бэ?
Share