Бичсэн: Hantulga | Saturday, August 30 2008

Блогоо ном болгож зарах уу

Ер нь блогийг хуучирхаар нь яадаг юм бол? Бүүр дээр үеэс эхлэн блог хөтөлж байсан хүмүүс өөрсдийн блогийн архиваараа юу хийдгийг нь жаал сонирхож ухаж үзэв. Гадны архаг блоггерууд бол хуучирсан зүйлүүдээ архивлаж хадгалах хамгийн зөв арга нь e-book болгох явдал гэдэгтэй санал нэгджээ. Тэгвэл саяхан блогоо электрон ном, бүр цаашилбал ном болгон хэвлүүлээд нэг хувийг нь өөртөө хадгалаад бусдыг нь худалдаалж ч болох боломжыг Blurb олгож байгааг олж мэдэв.

Нэг програм татаж аваад л өөрийн блогоо ном болгоод бусдад хэвлэмэл байдлаар хүргэх нь давуу тал биш гэж үү?

Хамгийн гол нь тус сайтны програмыг ашиглах заавартай видео, форумын хэсэг нь үнэхээр өндөр түвшинд ажилладаг юм билээ. Мөн тэдний өөрсдийнх нь Blurberati блог нь ч гэсэн тун дажгүй.

Хэрэв та блогоор хийгдсэн ном ямархуу янзтай харагддагийг мэдэхийг хүсч байвал The Secret Diary of Steve Jobs нэртэй хулхи Steve Jobs буюу Dave Lyons ийн бичсэн номыг үзээрэй.


Категори: IT / Бизнес
You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can сэтгэгдэл үлдээнэ үү, or trackback from your own site.

3 Сэтгэгдэлүүд

2008 August 31

Дажгүй л юм тээ


2008 September 3
Oogii

harin tiin


2008 December 11

Уг нь боломжийн л юм гэхдээ манайд яах юм бол доо ! Өөрийн цагийг үрэн байж бичсэн учраас бага зэрэг боловсронгуй болгоод ном болгох нь Зөв байх аа.