Илүү Илүү Илүү
Огноо August 25, 2008 . Бичсэн: Hantulga
Энэ үг өчигдөрөөс эхлэн албан ёсоор хит болж эхэллээ. Бээжингийн Олимпийн боксын төрлийг хэд хэдэн хоног дарааллан үзэхэд тун амттай байлаа. Ялангуяа 4 боксын тамирчдын маань 2 нь медальтай ирсэн болохоор үнэхээр урамтай. Бадар-Ууган, Сэрдамба нарын ачаар дахиад манай төрийн дуулал маань Хятадын тэнгэрт эгшиглэв. Өмнө нь авсан алтан медаль маань оройн цагаар ирсэн болохоор энэ удаагийн өдөр хүртсэн алтан медалийг тэмдэглэх аян нилээн урт удаан хугацаагаар үргэлжилэв. Хүмүүс гудамжаар “Илүү Илүү, Илүү шүү”, “Гар дээшээ, Цагдаад оногдож болохгүй шүү” хэмээн машинтайгаа зөрөлцөж байлаа. Машиныхаа цонхыг нээгээд цонхоороо зорчигчид нь гараад суучихсан болохоор тэр.
Үйтүмэн гавъяатын маань тайлбарлаж байсан үг ийнхүү орон даяар хит болж боксын тамирчид Олимпийн дэвжээнээс авч үзээгүй медальгүй боллоо. Төрийн далбаа, сүлд, туг, боксын дуулга, бээлий өмссөн хүмүүс өчигдөр үнэхээр од болон гялалзаж монголчууд маань дахин нэг удаа эвлэрч чадлаа. Ийм өдрүүд ирээдүйд олон олон байж өөр өөрсдийн салбартаа алт авчирцгаая.





hahahhaaa uitumen neeree tataahiiimaa
aiii ilyy ilyy
ene nuur huudsan deerh hoyr huuhnii bie ni ch laitai daanch hoh baihgui ym te!!
hahahaa…… uitumen neeree yamar ideedtei bsiin bee
Gehdee l Uiyee goyo shuuu…….
mongol ohid huuhnuud yaagaad fitness,… dasgal ene ter hiideggui bna aaaaaa bur 1 unjsan sul sul mah ooh\**88
Ilvv Ilvv Ilvv