This is a Premium Blog

Америкт усан спорт, Монголд жүдо, буудлага хит болов

Огноо August 17, 2008 . Бичсэн: Hantulga

Монголын түүхэн дахь анхны алтан медалийг авчирсан Түвшинбаярын ачаар жүдогийн нэр хүнд манай улсад асар ихээр нэмэгдэв. Охиноо барилдуулах гэхээр арай л хэтэрхий санагдаад байгаа эцэг эхчүүд нь буудлагын спортыг сонгож байна. Дэлхий дахинд улсынхаа нэр хүндийг өргөнө гэж юу байдгийг бид бүхэн өөрсдөө харсан болохоор хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэрсэн.

Америкийн усанд сэлэгч Майкл Фэлпс энэ олимп дахь өөрийн 8 дахь алтаа ч амласан ёсоороо авч чадлаа. Усан спорттой холбоотой маркетинг, сурталчилгаа, идэвхжүүлэлтийн ажил, аян аль хэдийнээ бизнес сэтгэлгээ нь өндөр хөгжсөн Америкт ид өрнөж байна. Усан спортын дугуйлан хичээллүүлдэг сургалтууд аль хэдийнээ асар их очерт дарагдаж байна.

Манай тамирчдыг алт, мөнгөн медаль авахад нь тусалж дэмжиж байсан бизнесийн байгууллагуудыг магтан дуулах нь зүйтэй мэт. Гүндэгмаагийн бууг авч өгөн бэлтгэлийн буудалтын бүх сумны зардлыг нь гаргасаар ирсэн Мобиком болон Түвшинбаярыг алт авах бүх л бололцоог нь бүрдүүлж байсан Женко компаниудад Монголын ард түмэн баярлах ёстой. Японы хөрөнгө оруулалттай компани Монголыг шулдаг гээд л муулаад байдаг энэ компанийхан олон нийтийн, нийгмийн сайн сайхны төлөө байнга хөрөнгө оруулж маш идэвхтэй оролцдог, энэ нь ч үр дүнгээ өглөө гэдэг тал дээр тэд одоо пиар хийх болсон байх. Морь адууг шүтэж, уралдуулж сая саяар нь мөнгө хаядаг манай бусад томоохон компаниуд харин одоо нэгийг бодож эхэлсэн байх гэж найдаад байгаа. Морь адуугаа уралдуулаад монголоосоо хэтрэхгүй. Харин дэлхийн дэвжээнд өрсөлдөхүйц ирээдүйтэй спортод хөрөнгө оруулалт хийвэл хэрхэн үр шимээ өгч байгааг манай томоохон боссууд яруу тодоор сая харлаа.

Зөвхөн дотоодоор хязгаарлагдаж сэтгэхээ больё, ирээдүйг харж глобальчлагдаж буй дэлхий ертөнц рүү үйл ажиллагаагаа чиглүүлцгээе.

  • No Related Post

4 Comments on “Америкт усан спорт, Монголд жүдо, буудлага хит болов”

  1. seriyoz |

    ynen shyy, manai bayachuud mashin technic, mori malnaasaa ilyy garval sport ilyy sain hogjih bh shyy

  2. qu|kZ |

    Хамгийн түрүүнд Баттулга-д баяр хүргэсэн. Олон жил Монголын Жүдо-г дэмжсэн энэ хүний ач гавьяа их бий.

    Спортыг дэмждэг зарим нэг байгууллага хувь хүмүүсийг татвараас бага хэмжээгээр чөлөөлдөг байх хэрэгтэй.

    Жишээ нь: Багаасаа багийн спорт тоглосон хүүхэд маш их багаар ажиллах чадвартай болдог. Дээрээс нь олны дунд яаж манлайлах талаар туршлагатай болж авна.

    СПОРТ бол зүгээр л энх-тайван, аж жаргал.

  3. mokuran |

    mana Mongol ene udaad tun olz omogtoi bsn gj bodoj bn. ugaasaa bugd l sanal niileh bh. tgd bas tamirchdiig demjij bsn company hunust uneheer bayrlamaar bn shuu. harin bi morind mungu haydag bossuud gdgtei johon sanal niilehgui bnaa. yhv dee hun hunii sonirhol uuruus gadna bolovsrol enee teree gd olon huchin zuiluud bn shde. gehdee Mongolchuudiin setgelgee tun iheer uurchlugdsuur l bg. tiim blhr daraagiin tamirchdiig tun sain beldeh blgui dee gj naidjina

  4. todko |

    deerees ni nemeed helhed bait harvaa,hondiin orgolt geh met sportiig hugjvvleh heregtei yum shig sanagdsan, bas chuluut buhuu bvr sain sergeeh heregtei baina daa. manaihan tegeed yamarshuu sportoor amjilt vzvvleed baigaag erunhiiduu anzaarsan baih ..zodoldson zohiltson barildsan notsoldson buudsan harvasan tiimerhvv l dainii chanartai sportod l ilvv amjilt vzvvleh baihdaa hehe …

Leave a Reply